Засгийн газрын өнөөдрийн /2021.05/ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулав. Энэ үеэр ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олголтын явцыг мэдээлсэн юм.
2021 оны зургадугаар сарын 14-ний өдрийн өссөн дүнгээр:
- Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17785 зээлдэгчид нэг их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3512 аж ахуйн нэгж, 14273 иргэний зээл байна. Олгогдсон зээлийн 7162 нь Улаанбаатарт 10623 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.
- Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2326 зээлдэгч, үүнээс 1378 аж ахуйн нэгж, 948 иргэнд,
- Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хувьд 15784 зээлдэгчийн 207.4 тэрбум төгрөгийн зээл,
- Мөн 5109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл тус тус олгогдоод байна.
Холбоотой мэдээ