УИХ-ын гишүүн М эхнэрээ зодож, гэмтэл учруулсан гэх дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт иржээ. Тодруулбал, 2021 оны зургадугаар сарын 16-ны өглөөний 04.00 цагт УИХ-ын гишүүн М-ийн эхнэр цагдаад дуудлага өгчээ. Түүний эхнэр гэмтлийн зэргээ тогтоолгож, шүүх эмнэлгийн шинжээчид хандсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
УИХ-ын гишүүн М-ийн энэ үйлдэл удаа дараагийнх юм байна. Хүчирхийлэлд өртөх бүртээ эхнэр нь цагдаагийн байгууллагад ханддаг байсан гэх мэдээлэл бий. Энэ удаад цагдаагийн албан хаагчид очиход хэргийн газарт тэрбээр байгаагүй гэнэ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ