Монгол тэргүүтэй Азийн 12 орны домгийн тухай кино гарна

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Монгол тэргүүтэй Азийн 12 орны домгийн тухай кино гарна

Монгол тэргүүтэй Азийн 12 орны домгийн тухай кино гарна

БНСУ-ын "EBS" телевиз энэ сарын 20-ноос эхлэн Азийн 12 орны домгуудын талаар дүрсэлсэн “Beasts of Asia” буюу “Азийн лус савдгууд” хэмээх Өмнөд Солонгосын олон ангит кино олны хүртээл болгохоор зарлажээ.

Уг олон ангит кинонд Азийн 12 орны үлгэр домгууд, лус савдгийн амьтдын тухай гарах бөгөөд эхний бүлэгт БНСУ, Энэтхэг, Монгол, Бутан, Вьетнам таван улсын талаар өгүүлэх аж. Эхний бүлэгт эдгээр таван орны үлгэр домгуудын далд санааг орчин үед нийцүүлэн тайлбарлах зорилготой гэнэ. Тэгэхдээ БНСУ-аас Дангуны домог, Энэтхэгээс сайн ба муугийн тухай домог, Монголоос монголчуудын үүсэл гарлын домог, Бутанаас хар хүзүүт тогорууны домог, Вьетнамаас бах мэлхийн домгийг тус тус онцлон сонгож кинонд тусгах гэнэ.

"EBS" телевизийн мэдээлснээр киноны үйл явдал өсвөр насны хоёр хүүхдийн танин мэдэж буй адал явдал хэлбэрээр өрнөх гэнэ. Түүнчлэн энэ олон ангит киноны зорилго нь барууныхтай харьцуулахад олон улсад харьцангуй бага танигдсан Азийн орнуудын домгуудыг дэлхийд таниулж, Ази хүний ондоошил зэргийг тодотгоход чиглэж буй аж.

Азийн ихэнх оронд өнө эртнээс хүн ба амьтад, байгалийг ялгаагүй, нэгэн ижил сүнстэй, хүйн холбоотой гэх мэтээр нийтлэг зүйл олонтой байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тэр тусмаа зарим үндэстнүүдэд амьтантай ярилцсан, нэг хэлээр ойлголцсон, амьтан хүн болж хувираад үр удмаа үлдээсэн талаар яг адилхан домгууд олон байдаг билээ.

Кинонд эрт дээр цагийн бүдэг бадаг дурсамж, зөнтэй хэсэг бүлэг хүмүүс байдаг тухай өгүүлэх аж. Харин гол дүр болох Соль, Мин, Тэ У нар бол чухам тийм зөнтэй бөгөөд түүх домог сайн мэддэг уугуул ард иргэдийг олж уулзан, ярилцаж буй тухай дүрслэх гэнэ.

Эхний бүлэгт Мьянмарын домгуудын тухай өгүүлэх төлөвлөгөө байсан ч хунтын дэглэмээс шалтгаалан зураг авалтаа хойшлуулжээ. Киноны хоёрдугаар бүлэгт Филиппин, Малайз, Тайланд, Лаос, Камбож, Индонезийн домгуудтай цуг гаргахаар болжээ. Олон ангит кино энэ сарын 20-ноос эхлээд долоо хоног бүрийн сүүлд 15.50 цагаас цацагдах гэнэ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж