АНУ-ын Сенат зургадугаар сарын 19-нийг үндэсний тэмдэглэлт өдөр болгов

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын Сенат зургадугаар сарын 19-нийг үндэсний тэмдэглэлт өдөр болгов

АНУ-ын Сенат зургадугаар сарын 19-нийг үндэсний тэмдэглэлт өдөр болгов
Elected officials, community leaders, youth and drum and marching bands take part in the second annual Juneteenth Parade, in Philadelphia, PA on June 22, 2019 in the week that Juneteenth was declared an official state holiday by Pennsylvania Governor Tom Wolf. Juneteenth National Freedom Day commemorates the announcement of abolition of slavery on June 19, 1865. (Photo by Bastiaan Slabbers/NurPhoto via Getty Images)

АНУ-ын Сенат өчигдөр/2021.6.15/ боолчлолыг халсан өдөр буюу зургадугаар сарын 19-нийг үндэсний тэмдэглэлт өдөр болгон хуульчилжээ. Сенатаар баталгаажсаны дараа дээрх хуулийн төсөл төлөөлөгчдийн танхимд шилжсэн бөгөөд дараагийн шатанд Ерөнхийлөгч Жо Байдены гарын үсгийг авч байж хэрэгжиж эхлэх юм.

Тэртээ 1865 оны зургадугаар сарын 19-нд Техасын Галвестонд Африк гаралтай боолууд эрх чөлөөтэй болсон гэдэг. Хэдийгээр энэ өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр гэж хуульд тусгаагүй байсан ч 150 гаруй жилийн турш зарим иргэд энэ өдрийг жил бүр “Эрх чөлөөний өдөр” тэмдэглэсээр ирсэн аж.

Харин энэ долоо хоногт Сенатын олонхын дарга Чак Шумер тодорхойгүй шалтгаанаар хуульчлахаар шийдсэнд бусад сенаторууд эсэргүүцээгүй гэнэ. Өмнө нь эрх чөлөөний өдрийг хуульчлахыг эсэргүүцэж байсан Рон Жонсон тэргүүтэй сенаторууд энэ удаад бодлоо өөрчилсөн байна.

Анх дээрх хуулийн төслийг сенатор Жон Корнин, төлөөлөгч Шейла Жаксон Ли нар өнгөрсөн оны хавар танилцуулж байсан ч тухайн үеийн байдлаас болж хойшлогдсон байжээ. Корнин энэ талаар “Эрх чөлөөний өдрийг Техас муж 40 гаруй жил албан ёсоор тэмдэглэж байна. Харин одоо цаг үед эв нэгдлийн төлөө өнгөрсөн түүхээ маш сайн мэддэг байх чухал шаардлага үүссэн байна” гэж хэлж байв.

Зөвхөн Техас төдийгүй бусад мужид ч Африк гаралтай иргэд 1800-аад оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн нь сүүлийн үед улам өргөжиж, элдэв наадам, жагсаал, зоог, сургалт зохион байгуулдаг өдөр болжээ. Харин ийнхүү шинэ хуульд тусгагдсанаар эрх чөлөөний өдөр АНУ-ын 11 дэх үндэсний тэмдэглэлт өдөр болж байна.

Эх сурвалж: NEWS YORK TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж