ЭМЯ: 2395 хүн Covid-19 халдвар авч, 9 хүн нас барсан

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 2395 хүн Covid-19 халдвар авч, 9 хүн нас барсан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.16) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, June 15, 2021

ЭМЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Увс аймагт 99 настай өндөр настан Covid-19  халдвараар өвчилж, эмнэлэгт эмчлэгдэн гэртээ гарсан байна. Иргэд хаана ч явсан амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Өнөөдөр халдвар авч байгаа ихэнх хүмүүс битүү орчинд халдвар авч байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13673 сорьцод шинжилгээ хийхэд 2395 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт өвчлөл 83128 болж байна. Харин есөн хүн нас барсан. Covid-19-ийн шалтгаант нас баралт 389 болж байна. Нийт 827 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 58649 боллоо. Харамсалтайгаар нас барсан иргэдийг тодруулбал, 20-25 насны нэг хүн эмнэлэгт 13 хоног хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19 халдварын хүндрэлээр нас барсан. Энэ хүн нь 22 настай бөгөөд огт вакциндаа хамрагдаагүй байжээ. Мөн 49-59 насны дөрвөн хүн эмнэлэгт 2-16 хоног эмчлүүлж байжээ. Мөн 60-69 насны нэг хүн дөрвөн хоног, 70-79 насны нэг хүн 2-11 хоног, 80-аас дээш насны нэг хүн тав хоног эмнэлэгт эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан.  Улаанбаатар хот 1750 хүн халдвар авсан бол хөдөө орон нутгийн 644 хүн халдвар авчээ.

Халдвар авсан бага насны хүүхдүүдийг насаар нь ангилбал:

  • 0-4 насны хүүхэд 105
  • 5-9 насны хүүхэд 196
  • 10-14 насны хүүхэд 177
  • 15-17 насны хүүхэд 83 хүүхэд нийтдээ 600 орчим хүүхэд халдвар авчээ.

Орон нутагт гарсан халдварын тохиолдол. Үүнд: 

  • Увс аймагт –16
  • Орхон аймагт – 87
  • Хөвсгөл аймагт – 22
  • Завхан аймагт –15
  • Булган аймагт – 5
  • Сэлэнгэ аймагт – 31
  • Ховд аймагт –9
  • Сүхбаатар аймагт – 29
  • Архангай аймагт –40
  • Дархан-Уул аймагт –51
  • Төв аймагт –44
  • Хэнтий –41
  • Дорнод аймагт – 12
  • Баянхонгор аймагт –101
  • Говь-Алтай аймагт – 36
  • Өвөрхангай аймагт –50
  • Баян-Өлгий аймагт –24
  • Говьсүмбэр аймагт – 19
  • Дундговь аймагт –12 тохиолдол тус тус шинээр бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар 9643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн – 5966
  • Хүндэвтэр – 2640
  • Хүнд –858
  • Маш хүнд – 179 хүн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж