"Евро-2020" тэмцээний талбай дээр ч, талбайн гадуур ч олон сонирхолтой үйл явдал болж байна. Саяхан Португалийн шигшээ багийн од Кристиано Роналдо хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ ширээн дээр урд нь тавьсан хоёр шил "Coca-Cola"-г холдуулан цэвэр ус урдаа тавин “Ус уу” гэж хэлсэн. Үүний улмаас өчигдөр/2021.06.16/ “Coca-Cola” -ийн хувьцааны үнэ 1.6 хувиар унаж, тус компанийн нийт өртөг 242 тэрбум ам.доллараас 238 тэрбум ам.доллар хүртэл унаж, дөрвөн тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэнэ.
Тэгвэл өнөөдөр/2021.06.16/ дээрх үйл явдалтай төстэй зүйл тохиолдов. Герман-Францын шигшээ багуудын тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Францын од Пол Погба ширээн дээр байсан “Heineken” брэндийн шар айргийг авч, газар тавьжээ. Дэлхийн шар айрагны зах зээл үргэлж өрсөлдөөн дунд явагддаг учир энэ үйлдэл нь “Heineken”-д мөн нөлөө үзүүлнэ гэж албаны хүмүүс үзэж байна.
"Heineken" болон "Coca-Cola" компаниуд нь "Евро-2020" тэмцээний албан ёсны түншүүд юм.
Холбоотой мэдээ