ЗГ: Ирэх сард 6-8 төрлийн халамж, дэмжлэгийг зогсооно | News.MN

ЗГ: Ирэх сард 6-8 төрлийн халамж, дэмжлэгийг зогсооно

ЗГ: Ирэх сард 6-8 төрлийн халамж, дэмжлэгийг зогсооно

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, June 15, 2021

"НААДМААС ХЭМНЭСЭН МӨНГИЙГ ЦАР ТАХАЛД ЗАРЦУУЛНА"

Засгийн газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр “УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гарсан. Тодруулбал, эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах, нэг ч хүнийг нас баруулахгүйн тулд ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Цаашдаа хатуу хөл хорио тогтоохгүй байхын тулд иргэд, ААН-үүдийн хүчин чармайлт чухал байна. Орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг хориглож, нийслэлд наадмыг тэмдэглэхдээ цахимаар үзэгчгүй зохион байгуулна. Хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна” гэлээ.

ОЛОН ДАВХАРДСАН ХАЛАМЖУУДААС ТАТГАЛЗАЖ  ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ РҮҮ ЯВНА

Сангийн сайд Б.Жавхлан “ Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.  Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 2019 оны суурь гүйцэтгэлээс зарим үзүүлэлтүүдээрээ давсан. Энэ жил экспортуудын гол түүхий эдүүдийн үнэ монголд таатай байсан нь эдийн засагт эерэгээр нөлөөллөө.

Өнгөрсөн зургадугаар сарын хугацаанд Covid-19 халдварын улмаас хүнд нөхцөл байдалтай байсан хэдий ч урт хугацааны сунжирсан хатуу хөл хорио барилгүй байсны үр дүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг гарсан. 2021 оны эхний таван сарын байдлаар “E-Barimt” системд бүртгэлтэй ААН-үүдийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар өссөн байна.

Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн их наяд төгрөгийн абсолют дүнгийн өсөлттэй гарсан. Үүнд, эдийн засгийг идэвхжүүлэх, 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээ, иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө зэрэг нь нөлөөлсөн.

Тэрбээр "1.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай ААН-үүд 2019 оны суурьтай нь харьцуулахад 13 хувиар өссөн. 2020 онтой харьцуулахад 33 хувийн өсөлттэй эдийн засгийн нааштай үр дүнгүүд гарч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гурван төрлийн зээл буюу ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, Төв банкны репо санхүүжилт болон ипотекийн зээл эерэг үзүүлэлт гарахад нөлөөлсөн. Тухайлбал, эдгээр зээлүүдийн хүүний зөрүүн дээр иргэдэд өгч байгаа хөнгөлөлтийн нийт зардал одоогоор 94 орчим тэрбум төгрөг болсон байна. Үүнээс зөвхөн төсөвт орж ирэх НӨАТ-ын орлого 150 тэрбум төгрөг байна. Хэрэв 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол банкны системийн зээл өнгөрсөн оныхоос бууралттай гарах байсан. Энэ жил нийтдээ дор хаяж таван их наяд төгрөгийн зээл дээр дурдсан гурван төрлийн сувгаар гарах ёстой. Одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бид төсвийн тодотгол хийдэг хуультай. Тодотгол хийх төсвийн хуульд таван нөхцөл байдаг.

Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн нөхцөл байдал бүрдээгүй. Долдугаар сарын 1-нд найман төрлийн халамжийн дэмжлэг дуусгавар болно. Эдгээр дэмжлэгүүдээс алийг нь үргэлжлүүлэх, алийг нь цуцлах вэ гэдэг шийдвэрээс шалтгаалж төсөвт тодотгол хийх эсэх нь шийдэгдэнэ.

Цаашид эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл тэр хэмжээнд төсөв дотроо зохицуулалт хийх боломжууд бий. Урьдчилсан нөхцөл байдлаар дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтүүдийг долдугаар сарын 1-нд зогсоож, хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шийдвэрийг төсвийн орлоготой уялдуулж гаргана. Цаашдаа бид халамжаас хөдөлмөр рүү шилжих ёстой. Олон давхардсан халамжуудаас татгалзаж бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилсан төсвийн шинэчлэл рүү явна. Гэхдээ энэхүү бодлогын шилжилтийг хийхдээ нийгмийн эмзэг хэсгийг орхихгүй.

ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД 2021 ОНД ТАВИГДСАН ТЕНДЕР НЬ ЗАРЛАГДААГҮЙ, ГАЗАР НЬ ШИЙДЭГДЭЭГҮЙ 61 ТӨСӨЛ БИЙ

Аль нэг бараа үйлчилгээний үнэ савлах бүрд Засгийн газраас үнийг нь хүчээр хямдруулаад, зөрүүг нь төсвөөр төлж татвар төлөгчдийн нуруун дээр авчраад байж болохгүй. Үүнийг зах зээлийн горимоор нь явуулах хэрэгтэй. Гагцхүү судалж үзээд зах зээлийн бус нөлөө байгаа эсэхийг харах хэрэгтэй. Дамлан зарж байгаа, монополь болж байгаа дээр зохицуулалт хийнэ. Харин суурь үнэ зах зээлийнхээ жамаар явна. Монголд төдийгүй дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ өсч байгаатай холбоотой металл хийцийн үнэ өсч байна. Бид үүнд нөлөөлж чадахгүй. Шингээхээс өөр аргагүй.Харин тээвэрлэлтийг хэрхэн дэмжих талаар бодлогоор дэмжиж болно. Тухайлбал, цементийн дотоодын үйлдвэрийг дэмжсэнээр дотоодын зах зээлээ 100 хувь хангадаг болсон. Үүний үр дүнд арматурын үнэ нэмэгдэхэд цементийн үнэ нэмэгдээгүй.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд 2021 онд тендер нь зарлагдаагүй, газар нь шийдэгдээгүй 61 төсөл бий. Эдгээрийг зогсоох талаар Засгийн газар ярилцаж байна. 2022 оны төсвийг батлахдаа шинэлэг байдлаар хандана.

Энэ жил 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Тавдугаар сарын 31-ний байдлаар 8.7 сая буюу өмнөх жилээс хоёр дахин бага гарсан. Машины тооны хувьд өдөрт 200-300 орчим гарч байна.

НААДМЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА

НЭМЭЛТ:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гарчээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа цар тахлын халдвараас сэргийлж, цахим хэлбэрээр, үзэгчгүй зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин  аймаг, орон нутаг Үндэсний баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэр гарчээ.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний  их баяр наадмыг цахим хэлбэрээр, үзэгчгүй зохион байгуулж байсан билээ.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 11.40 цагт мэдээлэл хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар Covid-19 халдварын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. 

УИХ-аас  батлагдсан цар тахалтай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өчигдөр хуралдсан. Энэ үеэр  Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Вакцины дархлаа тогтоц буюу нийт халдвар авсан 70 гаруй мянган иргэний арван хувь нь вакцинд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар бүрэн тунд хамрагдаад, 14-өөс дээш хоносон хүмүүст буюу дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэсэн тооцоо гарсан. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина. Мөн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тухайлбал,  хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах саналаа Засгийн газарт хүргүүлнэ" гэдгийг мэдэгдсэн.

  • УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох,
  • Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах,
  • Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг зургадугаар сарын 15-ны 06.00 цагаас эхлэн зургадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоож, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг халдварын шинжилгээний сөрөг хариунд үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссоос олгох зэрэг шийдвэрийг гаргасан. 

Энэ бүх асуудлыг Засгийн газар хэлэлцэж, шийдвэр гаргах юм. Дашрамд дурдахад, Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүйгээр хатуу хяналт тавихаа мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
10
БурууБуруу
8
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

79 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Otgonbaatar 2021-06-16 202.9.46.64

Nadaam xiix xereggvi.koronolllll

Avatar

Зочин 2021-06-16 66.181.161.35

тогосон байна лээ шүүдээ

Avatar

Зочин 2021-06-16 66.181.161.35

Наадмаа цахимаар хийхээч болих хэрэгтэй. Цар тахал ихэсэж олон хүн үхэж байна. Яасан гэж баярлах гээд байгаа юм бэ? Наадамд зарцуулах мөнгөө ард иргэдээ өг. Шалгалт чангарсан гээд ямар үйлчилгээний газруудад шалтгааныг сонсохгүйгээр нээх өндөр дааж давахгүй торгууль тавихаа болиочээ. Дөнгөж ажиллах гээд бөөн өр зээл тавиад ажлаа эхлүүлж байгаа газрыг 5,0 сая төгрөгөөр торгосон байна лээ. Тэр торгууль тавьсан нөхөр нь өөрийгөө хэн гэдгээ ч хэлэлгүй бичиг баримтыг хурааж яваад дараа нь 5,0 сая төг

Avatar

Зочин 2021-06-16 192.82.88.196

oo yajagan bee. hbi arai denduu handahiimaa. oodguimaa. ydaj 188k bish 200 bolgochiholdoo.

Avatar

Ardtvmen 2021-06-16 66.181.161.26

Наадамдаа боллий Наадамаа болиод тэр менгеерее тог ус дулаанаа он дуустал тэглье

Avatar

Зочин 2021-06-16 202.9.46.124

НААДАМАА Л БҮР БОЛИМООР БАЙНА ДАА. НААДАМ БОЛ ОДООГООР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ Л БАЙНА ДАА

Avatar

Зочин 2021-06-16 103.229.121.116

Ард иргэдээ дэмжлээ хөнглөлттэй зээл, халамжийн мөнгө, шаардлагагүй баяр, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх төсөв зарлыг хасаж хөдөө орон нутаг, улс орны дэд бүтэцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна аа. Дээрээс нь жижиг дунд бизнес эрхлэх эрмэлзэлтэй, шинэ санаа start-up -ыг дэмжих зорилгоор энэ чөлөөт зах зээлийг дэмжих, тэр хэрэггүй цааснуудыг больмоор байна аа /тусгай зөвшөөрөл, тендер / гэх мэт төвөгтэй асуудлууд их байх юм. Мөнгөтэй компани л давуу талтай байдаг ядаргаатай юм их байх юм.

Avatar

Зочин 2021-06-16 59.153.87.216

Хүүхдийн мөнгө чинь 50 болж болно шдээ.Ахмадын тэтгэвэрээ нэмээчээ. Ахмадууд маань үхээд дууслаа. Хоол унд муутай эм тарианы мөнгөгүй нүд нь бүлтэгнээд ам нь ангалзаад үхээд байгааг мэдэж баймаар. Хүүхнүүд чинь хүүхдийнхээ мөнгөөр шоудаад хүүхдэд хүрч байгаа харагдахгүй л юм. Миний мэдэх л 2 хүүхдээ бие муутай эмээд нь авчирч хаячихаад уут б**в ч аваад өгчихгүй хүн байж л бн. Хүүхнүүд их даварч бн.

Avatar

Зочин 2021-06-16 202.55.188.81

Наадамаа болиод тэр менгеерее тог ус дулаанаа он дуустал тэглье

Avatar

шударга иргэн 2021-06-16 202.126.90.94

Хүүхдийн мөнгө бол өгөх ёстой мөнгө шүү. Энийг бэлэнчлэх сэтгэлгээнээс ялгаж салгах хэрэгтэй. 3хан сая хүнтэй улсад энэ зэргийн халамж байх ёстой. Хүн ам цөөн байхын давуу тал нь энэ дээр л гарна. Өгөхгүй гэвэл тэртэй тэргүй дарга нарын гараар ороод л дуусна.

Avatar

Зочин 2021-06-16 66.181.176.51

Манайх зөвхөн хүүхдийн мөнгө л авдаг. 3 хүүхдээ харангаа зүгээр суухгүйг хичээдэг.Гэрээр хийж болох 2,3 ажил зэрэг хийж байгаа надад хүүхдийн мөнгөний нэмэгдэл их л нэмэртэй байна. Төр засагтаа баярлалаа

Avatar

Иргэн 2021-06-16 192.82.77.38

Залуусыг , иргэдийг зүгээр хэвтэж мөнгө авах биш ажил хийж гар хөдөлгөж мөнгө олдог юм руу л орох хэрэгтэй байна шүү. Дандаа мал мэт тэжээлгэх сэтгэлгээ бүр газар авлаа.

Avatar

Зочин 2021-06-16 203.91.115.49

Баялагтаа эзэн Монгол! Таван толгойн ногдол ашгийг хэзээ тараах гэж байна? Энэ жил хүн бүрт 600 мянгыг олгоно гэсэн. Энэ бол халамж биш. Ашгийн ногдол. Хүн бүр авах ёстой. Монголчууд баяр тэмдэглэх биш наадмаар энэ мөнгөө олж авахын төлөө жагсацгаая.

Avatar

Зочин 2021-06-16 202.126.89.225

"БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ" ГЭЭД БАЙГАА ЧИНЬ АРДЫН ХУВЬСГАЛЫН-100 ЖИЛИЙН МЕДАЛЬ БОЛЖ ИРЖ БАЙГААН БАЙНЭ ЛЭЭ ШҮҮ………САЙХААН САЙХАН …………….ДАРААЧИЙН 6 ЖИЛ ТАЛБАЙ ДЭЭР ТӨМӨР ОДОН ТАРААГААД Л СОНГУУЛЬ ОЙРТХООРС 2 ШИЛ АРХИНЫ МӨНГӨ АРДУУДДАА ТАРААГААЛ 80% САНАЛААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВААД Л ХЯМДХАН БӨГӨӨД НАМХАН БОСГОТОЙ ТӨР ЗАСАГ ШҮҮ ДЭЭ………МОНГОЛ ОРОН МӨХЛИЙН ЗАМДАА НЭГЭНТ ОРЖЭЭЭ…………

Avatar

БИЕ БИЕНЭЭ ХУНДЭЛЬЕ 2021-06-16 202.126.89.188

ДАНДАА ШАНТААЖ ХИЙЖ ЗАНАЛХИЙЛЖ БАЙХ СЭТГЭЛГЭЭГ АН БИЙ БОЛГОСОН ЭНЭ СЭТГЭЛГЭЭНЭЭС САЛАХ ЦАГ ИРЖ БАЙНА МАН ТАЙВАН ХУУЛЬ ЖУРМАА ХУНДЭЛДЭГ ТИЙМ ЕС СУРТАХУУНЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА БИЕ БИЕНЭЭ ХУНДЭЛЖ ТАЙВАН АМЬДРАХ ЦАГ ИРСЭН

Avatar

00 2021-06-16 61.72.135.172

Энэ боловсролгүй лалрын пиздааг зайлуулаач тэгээд ядуу ард түмэн яаж амьдрах юм бэ 3 хан сая хүнийг хүний дайтай аваад явж чадахгүй лалруудыг шууд хариуцлагад тат

Avatar

Зочин 2021-06-16 202.9.46.75

БАЯЛАГТАА ЭЗЭН баян монголчууд аа та нар бүгдээрээ сайхан наадан бүжиглээрэй!

Avatar

Оноч 2021-06-16 64.119.18.223

Наадам хийнэ гээд байгаа нь учиртай л юм байгаам. Цагаан сар өнжиж болно. Өнжөөд ч ирсэн юм. Гэтэл Наадмыг өнждөггүй уламжлалтай. Ёс ёмбогор, төр төмбөгөр-өө бодвол Наадам хийж таарна. Нодлин жилийнх шиг хийхэд болно. Хийхгүй гээд байгаа улс нь ёс уламжлал, утга чанарыг нь ойлгоогүй хүмүүсийн л яриа. Та нар НААДАМ хийгээгүй жил МОНГОЛЫН ТҮҮХЭНД байгаа эсэхийг хар. Төр нь байгаа бол НААДМАА хийнэ. Цагаан сар өөр шүү дээ. Цагаан сарыг өнжөөд ирсэн түүх байна. Утга чанар нь өөр юмаа.

Avatar

Зайлаа 2021-06-16 49.197.61.61

Наад хэд чинь хамаг халамжийнхаа 10 тэрбумаар наадах гээд бна малаа. Ийм улс байж болох уу?

Avatar

Зочин 2021-06-16 64.119.20.70

цАХИМААР НААДАМДАЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ . ГЭР ГЭРТЭЭ ХУУШУУРАА ИДЭЭД ХАРИН Ч АЯТАЙХАН БИШ ҮҮ ЮМ БОЛГОНЫГ МУУЛЖ БАЙЖ СЭТГЭЛ НЬ ХАНАХ ГАНЦ НЭГ ХҮН БАЙХ ЮМ ОГТ НААДАМ ХИЙХГҮЙ ГЭЖ ШИЙДСЭН БОЛ ЦАХИМААР Ч БОЛСОН НААДМАА ХИЙЖ БОЛНОО ДОО ГЭЭД БАС ХЭЛЭХ ХЭСЭГ БАС БАЙГАА БАРАГ ОЧИЖ ҮЗСЭНЭЭС ХАМААГҮЙ ДЭЭР . ХҮҮХДИЙНХЭЭ МӨНГИЙГ АВЧИХ НЬ АХМАДУУД НЬ НАСНЫ ХИШГЭЭ ХҮРТЧИХ НЬ БҮХНИЙГ ХАРАЛУУЛАХАА БОЛЖ ҮЗ ТАМИНЬ . хэд дахид ч ухраагаад үзэж болно . сайхан наадаарай

Avatar

df 2021-06-16 192.82.67.86

n**** yumaa

Avatar

Иргэн 2021-06-16 66.181.164.46

Заассссс больж үз. Наадамтай наадамгүй болно зүгээр

Avatar

Зочин 2021-06-16 59.153.112.84

цахим наадмын жүжиг тоглолтыг роботоор л хийлгэдэггүй юм бол болих ёстой. гол нь хүмүүсийн цугларал хавьтлыг хязгаарлах гэж ийм шийдэл хийж байгаа биз дээ. Хүн цуглуулж бөөгнүүлсэн бүх ажлаа зогсоо.

Avatar

Зочин 2021-06-16 59.153.112.84

эс бөгөөс наадмын нэрээр хуваарилж авсан мөнгөө идэх гэж улайрч байна гэх хардлагыг л нотлох болно шүү

Avatar

Зочин 2021-06-16 64.119.25.138

Төр засгаас зөв арга хэмжээ авч байна .Өмнөх ажилд нь ч амжилттай зүйл их байна.Сөрөг хүчнийхэн бүх зүйлийг харлуулж, бусдыг гүжирдэж гүтгэх,дайрч доромжлох бусрамаг явдлаасаа бага ч гэсэн татгалзвал яасан юм бэ.Нийгэмд хор хүргэх хүслээсээ татгалз. Хүний төлөө санаа тавьж сур.Хувиа бодсон идэж уух луйварч санаа чинь муухайхарагдаж байна.Бусдад саад болж гоншгонодогоо боль.

Avatar

ЦАХИМ НААДАМ Ч ХЭРЭГГҮЙ 2021-06-16 202.126.89.227

** ЦАХИМ НААДМААР Ч ЮУГАА ХИЙДИЙН..ЯЛГААГҮЙ ХЭДЭН УРЛАГЫНХАН ЦУГЛАЖ САГСАГНААД Л …ХҮН БӨӨГНӨРӨХИЙН НЭМЭР
** 2022 ОН ХҮРТЭЛ САР БҮР 7-21 ХАТУУ КАРАНТИН ТОГТООГООД ЯВАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.
** ҮНЭГҮЙ ШИНЖИЛГЭЭГЭЭ ЗОГСООЖ БОЛОХГҮЙЭЭ

Avatar

Зочин 2021-06-16 64.119.19.7

Ноднин жил наадам хийхгүй гэчихээд дарга нар нь хийсэн ш дээ Ард түмнийГ ХОРЬЧИХООД өөрсдөө бие биедээ баярхаж хөөрөг ,даалин, хурдан морьд ,хөрөнгө хогшлоороо уралдаж наадам хийсэн шүү . Энэ жил бас л тэгэх гээд л байна Ард түмнийг үнэн доромжилж байгаа юм шүү Хаасан л бол бүүр хаах хэрэгтэй биз дээ Мөнгөтэй бол өвчин ч тусахгүй юм шиг л аяглаад байсан даа

Avatar

НААДАМ, ТАНГАРАГ, МЕДАЛЬ, ВАКЦИН ҮЛ ХИЙЛГЭХ....ЭСЭН БУСАН АРГА ХЭМЖЭЭ Ч ЭДИЙН ЗАСГИЙГ ЁСТОЙ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЭХ БИЗ !!! 2021-06-16 202.126.89.227

ЦАХИМ Ч БАЙ ЯМАР Ч НААДАМ ХИЙЖ , ЭЛДЭВ ЭСЭН БУСАН ТАНГАРАГ ӨРГӨЖ МАН-100 ОДОН ТАРААЖ , МУЛГУУ ИРГЭД НЬ ХУУЛЬ ДҮРЭМ МӨРДӨХГҮЙ ВАКЦИНАА ХИЙЛГЭХГҮЙ ТЭНЭГТВЭЛ ЁСТОЙ ЭДИЙН ЗАСАГ НЬ ЭЛГЭЭРЭЭ МӨЛХӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

иргзн 2021-06-16 202.179.25.52

Наадамыг Орон нутагт Хорисон л бол адилхан Нийслэлийн Цахим Наадамыг ч гэсэн болих хэрэнгтэй, Цахим Наадам гэж Дарга нар Зохион байгуулагчидын л Мөнгө идэж Луйвардах л арга шүү дээ, Нэг мөр Хорисон нь Өлзийтөй,

Avatar

Наадамаа бүр болих хэрэгтэй шдээ 2021-06-16 202.126.89.97

Ннжннэ

Avatar

Зочин 2021-06-16 107.117.172.53

БАЯЛАГТАА ЭЗЭН….гэлүү….май наадхаа аваад гошногоныхоо нүх рүү чих…үмбүүнүүд ээ

Avatar

Зочин 2021-06-16 202.55.188.106

Том ойны 100 саяын дуу нь бүжэгийн ая явж тэнэгтэн дээ. Идэх хүсэл үү тахих хүсэл үү гэдэг нь харагдан даа.

Avatar

Зочин 2021-06-16 66.181.164.211

Зөв зөв

Avatar

Зочин 2021-06-16 192.82.69.194

Манай монголчуудын зүгээр сууж байгаад мөнгө авах, гуйлгачин сэтгэлгээг зогсоох нь зүйтэй. Засгийн Газар зоригтой ажиллах хэрэгтэй. Маргарет Тетчер гэдэг Ерөнхий сайд ард түмний, тэр дундаа үйлдвэрчний эвлэл гэсэн популист байгууллагын эсрэг зоригтой тэмцэж байж халамжуудыг зогсоосноор Англи орон бараг л сүйрэлд орох байсныг зогсоож дахин хүчирхэг гүрэн болгосон бэлээхэн жишээ байгааг харцгаа.

Avatar

зочин 2021-06-16 202.126.90.94

Англи хүний ухамсар Монгол хүний ухамсар тэс өөр шүү. Энд бол халамж зогссон ч хөгжихгүй дарга нар нь л улам их иднэ тэр мөнгийг нь. Тэгэхээр олуулаа идсэн нь дээр.

Avatar

Наадамаа үзэгчгүй хийнэ гэнэ үү 2021-06-16 202.55.188.99

Сдаанууд наадмаар далимдуулж идэж уухгүй л бол үхлээ юу тэ. Наадамаа цуцалвал цуцалсан шиг цуцлаад хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Битгий ийм балай өөх ч биш булчирхай ч биш балай юм дандаа гаргаад бай

Avatar

зочин 2021-06-16 64.119.18.173

Элдвээр хардаж сэрдэх хэрэггүй. ЗГ чадлаараа л ажиллаж зөв шийдвэрүүд гаргасан байна. ЭМ-ийн салбар л муу ажиллаж байна даа. Засгийн шийдвэр нь хэрэгжихгүй байна.

Avatar

Зочин 2021-06-16 192.82.92.44

Эрүүл мэндийн салбарыг ажиллуулдаг байгууллага нь Засгийн газар шүү дээ.

Avatar

бөс 2021-06-16 202.126.89.179

энэ улс сүйрлээ өлсгөлөн зовлон дуусахгүй юм байна улсаар тоглосон хүүк ямарч гэмгүй үлдэж ард иргэд туйлдаж үнэн үг хэлсэннийг шорон гяндангаар айлгаж энэ улс хятадийн мэдэлд орох нь цаг хугацааны асуудал боллоо

Avatar

Халамж биш 2021-06-16 59.153.115.109

Цахилгаан дулаа, хог зэргийн хөнгөлөлтийг ядаж 9 дүгээр сар хүртэл чөлөөл. Энэ чинь та нарын нэрлэснээр Халамж гээд байгаа боловч, үнэн хэрэг дээрээ төрийн байгууллагуудын нэгдсэн уялдаагүй бодлоглос үүдэж тавьсан Хөл хорионллс үүдсэн асуудал.

Avatar

Зочин 2021-06-16 202.9.47.28

цахим наадам ч гэх шиг, больж үз. наадамтай, наадамгүй болно. мөнгө үрэхээ боль. халамж хэтэрлээ гээд сулиараад байх юм. хэтрэх хэмжээний халамж өгч аддаг бил үү?? авах ёстой зүйлээ авсан шдэ, энэнээс илүүг төлж байгаа, капитал банкны асуудлаа яах гэж байна????

энэ зэргийн шүлс шиг жаахан халамж гээч юмыг чинь дэлхийн улсуудад хэдэн мянган доллараар өгч байна, нэг ч засгийн газар та нарт их хадгаламж өглөө гэж олон юм яриагүй шд

Avatar

Зочин 2021-06-16 103.57.92.53

тийм ээ! луйвардсан луйвардуулсануудын тань хажууд энэ бол нээрээ шүлсний дайтай юм шүү дээ

Avatar

Зочин 2021-06-16 202.21.109.108

halamjiig bolih heregtei..za ter huuhdiin mungiig bol eserguutseh zuil alga..huuhded ni zoriulagdah l yostoi zuil gedgiig l b** mart…

Avatar

Зочин 2021-06-16 103.57.92.53

ЦАХИМ НААДМАА Ч БОЛИХ ХЭРЭГТЭЙ!!! БАС Л ХӨРӨНГӨ ЗАРНА… ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ХҮСЛЭЭ ГҮЙЦЭЭГЭЭД АРД ТҮМЭНДЭЭ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭЭД ЭВ ХАВГҮЙ Ч ГЭСЭН НЭГ ЁСОЛЧИХОНО БИЗ. ДУРТАЙ ЮМ ЧИНЬ …БИД Ч ХАРААД БААХАН БАЯСАЛДЧИХАНА ЗАРДАЛ БАГАТАЙ САЙХАН НААДАМ БОЛНО ШҮҮ ДЭЭ!!! ХАРИН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН УХААЛАГ ХҮМҮҮСТ БАЯРЛАЛАА МЕДАЛЬ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС НЬ ХАРИН ИЧЭЭСЭЙ ДЭЭ!!!

Avatar

Зочин 2021-06-16 192.82.69.194

Ха ха Гоё хэллээ. еөрөнхийлөгч цэргийнхээ ёсолгоог хийчихвэл болнооо

Avatar

Зочин 2021-06-16 66.181.161.92

Hurandaa mundiraa umsuud tashaandaa nagaantai yosolvol saihan naadam bolno doo. Ard olon ch setgel sergeed yavchihneee

Avatar

Зочин 2021-06-16 202.126.90.41

Ждү чдээ яах гэж бна ард түмний боломжийш хулгайлсан новшнуудаа

Avatar

Зочин 2021-06-16 202.9.40.172

Naadam temdgeleh yamar ch sharrdlagagui. Naadam gj mungu idehee bolij uz

Avatar

Зочин 2021-06-16 202.9.46.154

Наадам нэртэй мөнгө идэх ажлаа болиочээ хэнд хэрэгтэй гэж өвчин л нэмэгдэж нас баралт ихсэнэ, ядуу ард түмнийг өрөвдөхгүй юмаа

Avatar

Zochin 2021-06-16 202.126.88.72

Naagamaa bolikh kheregtei naadmiin zardaliir khun amiinkhaa eruul mended zar

Avatar

Zochin 2021-06-16 202.126.88.69

За яахавдээ япон ч гэсэн олимп хийх гээд л байнашүүдээ. Ийм л хэцүү үе болсон байна. Дундын хувилбар гаргахаас өөр яалтай билээ. Ёстой TV гэртээ үзээд л хуушуураа хийж идээд л байж байхаас. Өнгөрсөн цагаан сар шиг гэр гэртээл наадмаа хийнэ биз. Улс хорьсон шийдвэр гаргасан ч гэсэн ихэнх хэсэг нь гэртээ наадам хийнэ дээ. Ялгаагүй.

Avatar

Zochin 2021-06-16 103.229.123.87

Naadmaa boloi geed bhad yagaad dandaa buruu shiidver gargaj bdag tor zasag ve ternii orond tsahilgaanii hongololtoo urgeljluuleh heretei ter chin l ard irgeded nemer bolno

Avatar

Зочин 2021-06-16 103.9.90.100

ёстой зөв, зөв. халамж нэрээр архидсан, ажил илжирсэн хүмүүс боллоо. Ямарч байсан л ажиллах ёстой

Avatar

ЭРКА 2021-06-16 103.111.68.3

Наадам хийх зорилго нь МАН сонгуулиар ажилласан ажилтнуудаа нууцаар шагнах, баяраа тэмдэглэх бас Наранбаатар, Баатарт өглөгөө өгөх зорилго л агуулж байгаа санагдаж байна.

Avatar

ЗОЧИН 2021-06-16 43.231.113.84

НААДАМ ЧУХАЛ БИШ, АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ ШҮҮ. ХЭРЭВ БИ 1,8 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙН ДЭЭР ЕРӨНХИЙЛЭГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨӨ ОЛОНХИЙН САНАЛ АВЧИХСАН БОЛ ШУУД ӨӨРИЙН БҮХ ХАДГАЛАМЖАА ЭНЭ ХАЛДВАРТАЙ ТЭМЦХЭД ЗОРИУЛЖ УЛСДАА ХАНДИВЛАХ БАЙСАН АА.

Avatar

Ковидоор өвдсөн хүн 2021-06-16 66.181.177.205

Наадмаа больчих оо. Ард түмэн ойлгоно ш дээ. Цахимаар наадна гэж юу байхав дээ. Хэдэн урлагийнхан л сайхан наадах байх даа. Одоо ч гэсэн төрөл бүрээр урлаг соёлынхон хавсраад Соелын яамны бүх мөнгийг барж байх шиг байна. Түүнийг чинь үзсэнээс ковидын тухрай юу хэрэгтэй. гэх мэтийг харсан нь дээр. Баярлаад байх ч юм алга.

Наадмынхаа мөнгөөр эм аваад өгчих лдөө.

Эмээ дпаатгалд оруулах талаар шийдвэрлэх хэрэгтэй шд ээ. Ихэнх нь эмээ авч дийлэхгүй өвчнөө хүндрүүлээд нас бараад байна ш дээ.

Avatar

Зочин 2021-06-16 73.231.128.120

Наадмыг хойшлуул. Цахимаар мэтгэлцэж чадаагүй байж наадах хэрэг үү

Avatar

Б 2021-06-16 202.126.90.15

Ер нь наадмийг тэр чигээр нь хорих ёстой шүү дэ ойлгомжтой зүйл дээр ёстой эргүү дарга нар юмаа шийдвэр гаргач нар дандаа тэнэгтэж байх юм улс ард иргэдээ бод анхаар эргэж хар энэ цар тахал өвчины ард гарч л байвал сайхан наадах цаг ирнэ шүү дэ

Avatar

Зочин 2021-06-16 64.119.21.102

Мөнгө олдон шүү! Амь нас олдохгүй! Вакцин хийлгэсэн ч ковидын тээгч болох магдлал маш өндөр шүү! ХОРИО ЦЭЭРЭЭ ЗАРЛААЧЭЭ! Буруу шийдвэр гаргасан, Иргэдийн амь наасыг хамгийн их авч одсон ЗГ болж түүхэнд үлдлээ. Умбуу Самарсайхнаа солиочээ.

Avatar

Зочин 2021-06-16 64.119.27.240

Цахим наадам ч хэрэггүй. Гардаг зардал нь ялгаа байхгүй. Бүр болих хэрэгтэй. Дарга нарын тансагл aсан наадам болдог ш дээ.

Avatar

Хэхэ 2021-06-16 202.126.89.183

Ноёдын наадам юм биз дээ

Avatar

Зочин 2021-06-16 202.72.245.125

Цахим наадам хийж төсвийн мөнгийг үрэн таран хийхээ боль, дараа жил наадмаа сайхан хийж ард иргэдээ баярлуулбал сайхан байна даа, Түмний нуруу тэнийсэн сайхан баяр болнодоо

Avatar

Зочин 2021-06-16 202.179.26.86

ulsiin naadamaa hiilgui yadag ium be

Avatar

Зочин 2021-06-16 202.9.46.253

bitgii tenegteech mal aa

Avatar

Zalu uy 2021-06-16 202.9.40.161

Naadam gej tusuvuur mongo hih gesn darga nart ardin ami nas tui ch hamaagu ym baina.

Avatar

Зочин 2021-06-16 202.9.46.223

Zugeer l ene Jil bolichih tehuu. Eldev doloon yum bhgui geel helcheech ard olniig nervtuuleed bhiin

Avatar

Зочин 2021-06-16 202.126.90.41

Тэр найрамдал хүүхдийн амралтын газар чинь тамирчид ч гэнэ үү хүмүүс бөөнөөр нь аваад ажиллаад байна дүрэм журам зөрчөөд байна шалгаачээ

Avatar

Наадам хэрэггүй 2021-06-16 59.153.115.109

Тэр нь дээр байх өө. Угаасаа аль дээр хяналтаасаа алдчихсан, сая сонгууль гээд бөөн хөл хөөрцөг болоод бүр их алдчихлаа. Бараг цахим наадам ч хэрэггүй

Avatar

зочин 2021-06-16 202.9.41.9

Ард түмэн эрүүл өвчингүй байсан цагт найр наадмыг хэзээ ч хийж болно. Эрдэнэт хүний амь, эрүүл мэндээс эрхэм үнэт зүйл үгүй билээ. Үүнийг л хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг аваач ээ. Хүмүүс минь өөрсдөө өөрсдийгөө бас хамгаалаарай. Хэнэггүй байж хэрхэвч болохгүй гэдгийг өдөр тутам сануулаад байна.

Avatar

зочин 2021-06-16 202.9.41.9

Хатуу хөл хорио тогтоогоочээ. Зуслангийн замаас бусдыг 15-30 хоног хаасан нь дээр шүү дээ. Тэгж байж энэ өвснийг бага ч болов хязгаарлана.

Avatar

б 2021-06-16 66.181.184.55

Юундаа сүржигнээд байгаа юм бэ. Угаасаа энэ ЗГ өвчнийг хяналтаасаа алдчихсан. Одоо цахимаар хийсэн, хийгээгүй ялгаа байхгүй. Бүгд өвдөөд л сүргийн дархлаа тогтоод л дуусахаас өөр зам байхгүй. Вакцин хийлгээгүй, эсхүл суурь өвчтэй нь хүндрээд, бусад нь хөнгөн өвдөөд л дуусахаас өөр сонголт энэ Засгийн газар үлдээсэнгүй. ТЭгээд ч дэлхий даяараа тэмцээнүүдээ үзэгчтэй, үзэгчгүй хийгээд л байна ш дээ. Одоо хэвийн амьдралдаа хурдан орьё. Тэр вакцин хэрэггүй гсн малнууд өвдөөд юу гэхийг харья

Avatar

чимгээ 2021-06-16 202.21.98.34

хяналтаа тогтоож чадах уу,

Avatar

zz 2021-06-16 103.57.93.73

odoo bolio gahai baatar yamar ih shunaltai yum be hunii ami ersdeed baihad naadamaar yu hiih be 100n sayiin duunaas iluu bakcin heregteibn bn oyun erdene ahtaigaa niilz ulsaa muhuuj bn bolio

Avatar

ШУДАРГА ҮНЭН 2021-06-16 124.158.124.142

БАЯР НААДМАА ХОЙШЛУУЛААЧ. НОДНИН ЦАХИМААР ХИЙСЭН НЭРТЭЙ НОЁДЫН НААДАМ ХИЙМЭЭРГҮЙ БАЙНА. ӨВЧНӨӨ БАГСГАЧИХААД АРД ТҮМЭН Ч ГЭСЭН ТАЙВАН САЙХАН НААДМААР БАЙНА. ХУРДАН ШИЙДЭЭЧ

Avatar

Зочин 2021-06-16 139.5.219.106

ЭНЭ ГАХАЙНУУД УЛАМ ТАРГАЛСААР. АРД ТҮМНИЙГ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХГҮЙ ДАРАМТАЛЖ ХААЖ БООСООР. СОНГУУЛИЙГ БОЛОХООР ЗҮГЭЭР ГЭЭД ХИЙДЭГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ.

Avatar

Иргэн 2021-06-16 66.181.190.135

Хурал нь олширсон , шийдвэр нь оновчгүй , намаа харсан , иргэдээ тоодоггүй төрийн байгууллагууд олширч иргэдийг доройтуулж байна шүү.

Avatar

Зочин 2021-06-16 139.5.219.106

ТӨРИЙН АЖИЛ ИЙМ Л АРЧААГҮЙ БАЙГАА ЮМ. ВАКЦИН ХИЙЛГЭЧИХВЭЛ КОВИДГҮЙ ЗУН БОЛНО ГЭСЭН ХААНА БАЙНА. НАСАНД ХҮРСЭН ХҮМҮҮСИЙН 80% ХУВЬ НЬ ХИЙЛГЭЧИХЛЭЭ. ХҮСЭЭД БАЙСАН ХЭМЖЭЭНД ЧИНЬ АРД ТҮМЭН ВАКЦИНАА ХИЙЛГЭЛЭЭ. ЯАГААД ХАЛДВАР БУУРАХГҮЙ БАЙНА ВЭ. ШАЛТГААН НЬ ДУТУУ ТООЦООЛЖ БАЙНА ТА НАР. ЧАДВАР АЛГА БАЙНА. МЭДЭЭГҮЙ ХЭРНЭЭ СОНГУУЛЬ ХИЙСЭН ҮҮ ТА НАР. МЭДСЭЭР БАЙЖ ХИЙСЭН БИЗ ДЭ. ОДОО ХААНА БООНО ГЭХ.

Avatar

Зочин 2021-06-16 202.131.245.243

2-р тунгаа хийлгээд 14 хоночихсон тул ресторанд ч орно, амралтанд ч очно. Хаана, хорино гэж битгий дэмийрээд байгаарай.

Avatar

Зочин 2021-06-16 202.126.89.4

Цахим наадам хэрэггүй. Бас л баахан үргүй зардал. Тэрний оронд аж ахуйн нэгжийн банкны хүү үндсэн зээл төлөх хугацааг хойшлуулж өгөөч. Дулаан цахилгааны төлбөрийг хойшлуулж өгөөч.
Хүүхдийн мөнгө авдаг хүмүүсийн ихэнх нь ажиил хийх сонирхолгүй бэлэнчилсэн стгэлгээ газар авч. Сонгуулиа бас дандаа ходоодоороо өгдөг. Бор зүрхээрээ зүтгэж байгаа аж ахуйн нэгжүүд чинь банкны зээлэнд туйлдаж дампууралд орох болоод бн шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж