Газын зурваст дахин мөргөлдөөн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Газын зурваст дахин мөргөлдөөн эхэллээ

Газын зурваст дахин мөргөлдөөн эхэллээ

Израиль улс өнөөдөр өглөө /2021.06.16/ Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн объектуудад агаараас цохилт өгсөн байна. Энэ нь өнгөрсөн сард 11 хоног үргэлжилсэн байлдааны ажиллагаа өндөрлөснөөс хойшх анхны агаарын цохилт бөгөөд Палестины нутгаас хөөргөсөн галт бөмбөлгийн хариуд ийм хариу арга хэмжээ авчээ. Зүүн Иерусалимд еврей үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал болсны дараа Израилиас агаарын цохилт үзүүлсэн байна.

Өмнөх өдөр нь Газын зурвасаас хэд хэдэн галт бөмбөлөг хөөргөсөн нь Израилийн өмнөд нутгийн иргэдийн тариалангийн талбайд дор хаяж 20 орчим түймэр асаасан гэв.

Газын зурваст Израилийн арми, Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн дайн тавдугаар сарын 21-ний шөнө өндөрлөж, талууд харилцан гал зогсоох тохиролцоонд хүрсэн билээ.

Ийнхүү 11 хоног үргэлжилсэн дайнд Палестины 232 иргэн амь үрэгдсэн юм. Үүнээс 65 нь хүүхэд байсан талаар эх сурвалжууд мэдээлж байв. Түүнчлэн 1900 гаруй хүн Израилийн агаарын довтолгоонд өртөж, шархадсан бол Хамас бүлэглэлийн 160 гаруй гишүүнийг устгаснаа Израилийн тал мэдэгдсэн юм. Израилийн талаас 12 хүн амь үрэгдэж, олон зуун хүн Хамасын пуужингийн цохилтод өртөж, шархадсан билээ.

Газын зурвас нь Газар Дундын тэнгисийн дагуух эргийн нэр юм. Хойд болон зүүн хэсгээр Израильтай хиллэдэг. Тэртээ 1947-1949 онд болсон Араб-Израилийн дайны улмаас  Израилийг орхин явсан дүрвэгсэд болон тэдний үр хүүхдүүд хүн амынх нь гуравны хоёрыг эзэлдэг.  Израилийн хяналтад 1967-2005 онд байсан бол 2007 оны долдугаар сард болсон төрийн эргэлтийн үр дүнд Палестины үндэсний захиргааны төрийн байгууллагууд ба түүний аюулгүй байдлын хүчнүүдийг бүхэлд нь Хамас бүлэглэлийнхэн мэдэлдээ авсан юм. Үүнээс хойш Араб-Израилийн сөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж дэлхийн хамгийн халуун цэгийн нэг хэвээр байна.

Эх сурвалж: BBC, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж