Жилл Байден, Меланиа Трамп нарын хувцас дээрх бичгийг харьцуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

FASHION

Жилл Байден, Меланиа Трамп нарын хувцас дээрх бичгийг харьцуулжээ

Жилл Байден, Меланиа Трамп нарын хувцас дээрх бичгийг харьцуулжээ

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Нэгдсэн Вант улсын Корнуоллд болсон G7-гийн уулзалтад нөхрийн хамт очихдоо “Love” буюу “Хайр” хэмээх бичигтэй хүрмээр гангарчээ.

Тэрбээр Жо Байдентай хамт Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Борис Жонсон болон түүний шинэ эхнэр Карри нартай уулзсаных нь дараа өмссөн хүрэмнийх нь тухай асуухад хатагтай Байден сэтгүүлчдэд “Бид Америкаас хайр авч ирлээ. Энэ бол дэлхий нийтийн уулзалт. Харин бид дэлхий даяар эв нэгдэл түгээмээр байна. Түүнээс гадна энэ бол олон улс эв нэгдэл хүсэмжлэхээс гадна цар тахлын хүнд хэцүү үеийг туулж байгаа тул итгэл найдварыг эрэн хайж буй цаг үе” хэмээн хариулжээ.

Францын алдартай загварын брэнд "Zadig& Voltaire" энэ хүрмийг урлахдаа олон тооны шигтгээ ашиглан “Love” гэж бичсэн аж. Өдгөө брэндийн цахим хуудсанд Жилл Байденыхтай ижил хүрэм байхгүй ч цагаан өнгөтэй, нуруун дээрээ ижил бичигтэй хүрэм 448 ам.доллараар зарагдаж байгаа гэнэ.

Тэргүүн хатагтай Жилл Байден загварлаг хүрэмнийхээ доор АНУ-ын загвар зохион бүтээгч Брэндон Максвеллийн урласан цоохор даашинз өмссөн байна. Загвар зохион бүтээгч Брэндон Максвелл нэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр Байдены ач охин Финнеганы өмссөн даашинзыг бүтээж байсан юм.

Ажиглагч нар Жилл Байдены хувцасыг өмнөх тэргүүн хатагтай Меланиа Трампын өмсч байсан хувцастай харьцуулан бичих болжээ. Тухайлбал, Меланиа Трамп 2018 онд Техасын хил дээрх дүрвэгч хүүхдүүдийн хуаранд зочлохдоо "Zara" брэндийн “Надад үнэндээ хамаагүй. Харин чамд” гэх бичигтэй ногоон цув өмссөн байжээ. Түүний ногоон цув дээрх бичгийг ажиглагч нар Дональд Трампын хилийн талаарх бодлоготой нийцсэн утгатай хэмээн дүгнэж байв.

Харин хожим Меланиагийн туслахууд тус цувны нуруун дээрх бичгийг ямар ч далд санаа агуулаагүй, ердөө тохиолдлоор өмсч таарсан хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж