Ц.Сандуй, Н.Номтойбаяр нар төрхөмдөө буцах уу? | News.MN

Ц.Сандуй, Н.Номтойбаяр нар төрхөмдөө буцах уу?

Ц.Сандуй, Н.Номтойбаяр нар төрхөмдөө буцах уу?

Ц.Сандуй, Н.Номтойбаяр нар төрхөмдөө буцах уу?

2016 оноос хойш алдаа оноо, шүүмжлэлтэй ч төрийн эрхэнд  МАН засаглаж байна. Энэ хугацаанд МАН-ын гишүүд, МАН-ын удирдлага алдсан, оносон олон шийдвэр гаргасан. Аливаа улс төрийн нам дүрмийн дагуу гишүүддээ хариуцлага тооцох, намаасаа хөөх шийдвэр гаргах нь байдаг л үзэгдэл. МАН-ын хувьд ч намын эрх барих удирдлага солигдох үйл явц өрнөсний дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх болсноос хойш хэд хэдэн хүнийг улс төрийн шалтгаантайгаар намаасаа хөөсөн.

Хамгийн анх МАН-ын гишүүд олонхоороо ЖДҮХС-аас зээл авсан асуудалд холбогдсон, хүчингийн хэрэгт холбогдсон нэг гишүүн нь ял авч, гишүүнээсээ татгалзсан, улс төрийн ойлголцолд хүрээгүйгээс намынхаа бодлогын эсрэг ажилласан гээд олон хүнийг хөөж, заримыг нь намдаа буцааж авч эхэлсэн. Ялангуяа 100 жилийн босгон дээрээ улс төрийн хувьд танигдсан, нөлөө бүхий гишүүдээ намаас хассан байснаа эргүүлэн сэргээхээр болсон гэнэ.

 С.МӨНХЧУЛУУНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙГ СЭРГЭЭВ

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун СХД-ээс нэр дэвшин сонгогдсон.  Түүнийг мөн л 2019 оны хоёрдугаар сард МАН-аас хөөсөн бөгөөд намын бодлого зөрчсөн гэж хөөсөн. Ингэхдээ “С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү нь хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг удаа дараа хууль бус үйлдлүүдэд холбогдсон учраас мөн намаас түдгэлзүүлэх болсон" хэмээн шалтагласан. Үнэн хэрэгтээ С.Мөнхчулуун намын сценарыг зөрчиж, өөрийгөө хотын даргад  дэвшүүлсэн учраас МАН-аас хөөж байв. Гэхдээ Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох учраас намын саналаа хуваахгүйн тулд С.Мөнхчулууныг гишүүнчлэлийг сэргээсэн.

Н.НОМТОЙБАЯР, Ц.САНДУЙ НАРЫН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙГ "СЭРГЭЭНЭ"

Тэдний хувьд хоёулаа намаасаа хөөгдсөн хүмүүс. Нэг нь МАН-ын “автор” мэт болсон 60 тэрбум гэх асуудлаар, нөгөө нь намын дүрэм, ёс зүйн зарчим зөрчсөн гэж үзсэн. НИТХ-ын дарга асан, төлөөлөгч Ц.Сандуйг МАН-аас хөөх шийдвэрийг 2019 оны хоёрдугаар сард гаргаж байв. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Ц.Сандуйг намдаа эргэн ирэхийг хүсч, удахгүй намын гишүүнчлэлийг нь сэргээхээр болсон гэнэ.

МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ намын дүрэм, ёс зүйн зарчим зөрчсөн гэж үзсэн. Түүний хувьд ял эдэлж байгаад магадлангаар суллагдсан бөгөөд намын удирдлагын зүгээс намын гишүүнчлэлийг нь сэргээх асуудал ч яриглсан гэнэ.

Ц.АНАНДБАЗАРЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙГ СЭРГЭЭХ ҮҮ?

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дуулиан өнгөрсөн хэдэн сарын турш үргэлжилсэн. Тиймээс МАН-ын Хяналтын хороо шийдвэр гаргаж, Ц.Анандбазарыг  МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс түүнийг хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байна. Гэхдээ энэ шийдвэр түр байх бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа асуудал намжихаар намын гишүүнчлэлийг нь сэргээнэ гэх мэдээлэл байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-06-16 202.9.40.183

Negee Shuuh tsagdaa n Anandbazar.SU.Batboldiig shalgaad bsan.odoo tag chig ard tumem ch martsan.

Avatar

Зочин 2021-06-16 192.82.90.147

Нэг хаслаа, хөөлөө, туулаа гээд л сүрийг үзүүлэх.Одоо тэгээд юу болов.Гол санхүүжүүлэгчдээсээ салах бас амаргүй байв уу.Харин нэгэнт хөөгдсөн тэд эргэж очих уу

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-06-16 202.131.244.210

Номтойбаяр ,Сандуй Анандбазар нараа битгий эргэж очоорой та нарын нэр хүндийг албаар унагсан ХҮҮК,Амарбаясгалан нар хэзээ ч гишүүн шиг үзэхгүй зөвхөн өөр юманд ашиглаад дахиад ад үзнэ шүү? ӨӨР НАМЫГ СОНГООРОЙ

Avatar

ЗОЧИН 2021-06-16 66.181.184.142

Булган аймгийнхан аймгийн засаг даргатайгаа нийлээд бүгд салтаа уужим хүмүүс байдаг юм болов уу? Тийм болоод л 1000 эмэгтэйг хүчиндсэн хүнийг Парламентийн гишүүнээрээ сонгоод сууж байгаа байх, өөрсдөө энэ хүндээ их л дуртай юм шиг байгаа юм

Avatar

Зочин 2021-06-16 64.119.16.233

МАНгасын цэргүүд ямар ч бузар булай зүйл хийсэн, МАНгас нь хамгаална гэсэн хуультай. МАН-ыг тарааж байж Монголд хөгжил дэвшил ирнэ…

Avatar

Зочин 2021-06-16 122.201.31.231

Ийм хулгайчуудтайгаа эргэж зууралдаад байвал МАН удахгүй дээ

Avatar

Зочин 2021-06-16 202.21.109.68

Сандуй,Номтойбаяр нар гүтгэгдсэн.Улс төрийн нэгэн хэлмэгдүүлэлтийг зогсоох ёстой.

Avatar

Зочин 2021-06-16 66.181.180.159

Сонгуулийн шоу дууссан тул бүгдийг нь сэргээнэ шүү дээ. ИРГЭДИЙГ МӨН Ч ИХ БАСАХ ЮМ ДАА.

Avatar

Иргэн 2021-06-16 202.126.89.2

Намын дотор болж буй асуудал, тэр тусмаа хүнээ хасна уу, буцааж авна уу бидэнд ямар хамаа байнаа? Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг тэдний дотоод асуудал баймаар. Хийх юмаа олж ядах юм даа!

Avatar

Зочин 2021-06-16 202.55.182.26

hamaatai shuu

Avatar

KK 2021-06-16 202.55.182.26

NOMT BUTSAJ IREESEI

Avatar

Зочин 2021-06-16 202.55.182.26

zaluu hun hurdan butsaad ireh heregtei

Avatar

зочин 2021-06-16 192.82.73.144

МАН ЫГ ДАРУЙХАН ТАРААХ ХЭРЭГТЭЙ. УДАХ ТУСАМ МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЭХ БОЛНО.

Avatar

Зочин 2021-06-16 192.82.73.28

Сандуй чинь шоронд байгаа биздээ. МАН ба Хүрэлсүх унах нүхээ ингээд ухах гэж үү? Арай үгүй байх,. Сандуй Ганбаатар М.Энхболд нар шоронд байх ёстой.

Avatar

Зочин 2021-06-16 66.181.161.42

МАН УДАХГҮЙ ЧЕРНОБИЛЬ БОЛНО.

Avatar

Зочин 2021-06-16 59.153.114.186

Тэдний мөнгө хэрэгтэй л дээ

Avatar

Зочин 2021-06-16 202.126.90.102

Эргүүнүүд энэ лалрын, тэнэгүүдийн намгүй бол үхлээ л дээ.

Avatar

Зочин 2021-06-16 202.126.90.41

Буруу шийдвэр гаргасан бол тэр хүмүүс нь хариуцлагаа хүлээ

Avatar

идв 2021-06-16 103.212.119.19

ийм хулхи нам шүү дээ

Avatar

Зочин 2021-06-16 192.82.77.208

Manai undsen urlagiin show hogjdoggvie. Oor show nuud l Mair angaital hogjij bnaa.

Avatar

Зочин 2021-06-16 66.181.181.17

Ялтануудын нам болох нь

Avatar

Хэхэ 2021-06-16 150.129.140.207

Ялтан хүн бишүү, чи ч өөрөө ялтан болж болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж