Ц.Сандуй, Н.Номтойбаяр нар төрхөмдөө буцах уу?

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй, Н.Номтойбаяр нар төрхөмдөө буцах уу?

Ц.Сандуй, Н.Номтойбаяр нар төрхөмдөө буцах уу?

2016 оноос хойш алдаа оноо, шүүмжлэлтэй ч төрийн эрхэнд  МАН засаглаж байна. Энэ хугацаанд МАН-ын гишүүд, МАН-ын удирдлага алдсан, оносон олон шийдвэр гаргасан. Аливаа улс төрийн нам дүрмийн дагуу гишүүддээ хариуцлага тооцох, намаасаа хөөх шийдвэр гаргах нь байдаг л үзэгдэл. МАН-ын хувьд ч намын эрх барих удирдлага солигдох үйл явц өрнөсний дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх болсноос хойш хэд хэдэн хүнийг улс төрийн шалтгаантайгаар намаасаа хөөсөн.

Хамгийн анх МАН-ын гишүүд олонхоороо ЖДҮХС-аас зээл авсан асуудалд холбогдсон, хүчингийн хэрэгт холбогдсон нэг гишүүн нь ял авч, гишүүнээсээ татгалзсан, улс төрийн ойлголцолд хүрээгүйгээс намынхаа бодлогын эсрэг ажилласан гээд олон хүнийг хөөж, заримыг нь намдаа буцааж авч эхэлсэн. Ялангуяа 100 жилийн босгон дээрээ улс төрийн хувьд танигдсан, нөлөө бүхий гишүүдээ намаас хассан байснаа эргүүлэн сэргээхээр болсон гэнэ.

 С.МӨНХЧУЛУУНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙГ СЭРГЭЭВ

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун СХД-ээс нэр дэвшин сонгогдсон.  Түүнийг мөн л 2019 оны хоёрдугаар сард МАН-аас хөөсөн бөгөөд намын бодлого зөрчсөн гэж хөөсөн. Ингэхдээ “С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү нь хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг удаа дараа хууль бус үйлдлүүдэд холбогдсон учраас мөн намаас түдгэлзүүлэх болсон" хэмээн шалтагласан. Үнэн хэрэгтээ С.Мөнхчулуун намын сценарыг зөрчиж, өөрийгөө хотын даргад  дэвшүүлсэн учраас МАН-аас хөөж байв. Гэхдээ Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох учраас намын саналаа хуваахгүйн тулд С.Мөнхчулууныг гишүүнчлэлийг сэргээсэн.

Н.НОМТОЙБАЯР, Ц.САНДУЙ НАРЫН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙГ "СЭРГЭЭНЭ"

Тэдний хувьд хоёулаа намаасаа хөөгдсөн хүмүүс. Нэг нь МАН-ын “автор” мэт болсон 60 тэрбум гэх асуудлаар, нөгөө нь намын дүрэм, ёс зүйн зарчим зөрчсөн гэж үзсэн. НИТХ-ын дарга асан, төлөөлөгч Ц.Сандуйг МАН-аас хөөх шийдвэрийг 2019 оны хоёрдугаар сард гаргаж байв. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Ц.Сандуйг намдаа эргэн ирэхийг хүсч, удахгүй намын гишүүнчлэлийг нь сэргээхээр болсон гэнэ.

МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ намын дүрэм, ёс зүйн зарчим зөрчсөн гэж үзсэн. Түүний хувьд ял эдэлж байгаад магадлангаар суллагдсан бөгөөд намын удирдлагын зүгээс намын гишүүнчлэлийг нь сэргээх асуудал ч яриглсан гэнэ.

Ц.АНАНДБАЗАРЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙГ СЭРГЭЭХ ҮҮ?

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дуулиан өнгөрсөн хэдэн сарын турш үргэлжилсэн. Тиймээс МАН-ын Хяналтын хороо шийдвэр гаргаж, Ц.Анандбазарыг  МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс түүнийг хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байна. Гэхдээ энэ шийдвэр түр байх бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа асуудал намжихаар намын гишүүнчлэлийг нь сэргээнэ гэх мэдээлэл байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж