2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН-аараа хуваагдсан улс төрийн ууган хүчин нэгдэж байгаагаа албан ёсоор зарлаж, МАХН албан ёсоор татан буугдав. Намаасаа өрх тусгаарлаж, МАХН нэрээрээ олон жил улс төрд ганц дайчин шиг явж ирсэн Н.Энхбаяр МАН-даа 55 мянган гишүүнээ дагуулаад хадаг барьснаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН гэсэн санал хуваалт болсонгүй, дэвшүүлсэн У.Хүрэлсүх нь олонхын санал авч, ялалт байгуулав.
Н.ЭНХБАЯР ҮАБЗ, ЦЭЦЭД ОЧИХ САНАЛ ТАВЬЖЭЭ
МАН, МАХН нэгдэх процесс тодорхой хугацаанд өрнөж, Н.Энхбаяр дөрвөн ч сайдын суудал, яамдад дэд сайд, намын түвшинд 2200 албан тушаалтантай болох, хүү Э.Батшугарыг 2021 оны аравдугаар сард болон нөхөн сонгуульд оролцуулах зэрэг тохироотой хадаг барилцсан. Гэхдээ МАН-ын зүгээс саналууд яригдаж байгаа ч албан ёсоор эцэслэгдээгүй, хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж ажиллаж байна гэдэг тайлбарыг л өгч байв. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс бүх зүйл шалтгаална гэдгийг ч тодотгосон. Ерөнхийлөгчийн сонгууль дуусч, МАН 100 жилийн босгон дээрээ Ерөнхийлөгчтэй болсон. Үндсэндээ Монголын төрийг МАН дангаараа барьж эхэлж буй.
Тиймээс МАН одоо цаашаа хэрхэх, Н.Энхбаяртай тохиролцох уу, хэрэв тохиролцвол тэрний хүчийг намын залуу удирдагчид барьж чадах уу гээд олон эргэлзээ, асуулт үргэлжилж байна.
Хоёр нам нэгдэж байхад, МАН Н.Энхбаярыг “мурина” гэх яриа гарч эхэлсэн. Угаас одоогийн МАН-ын лидерүүд, удирдлагын түвшнийг харвал Н.Энхбаяр тэдний хажууд хор найруулахдаа гарамгай нэгэн. Энэ талаар МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважав “Хамгийн том дэмжлэгийг үзүүлэх нэг хүч бий. МАН-д саявтар 55 мянган хүнээ хөтөлж оруулж ирсэн Н.Энхбаярын нам байна шүү дээ. Тодруулж хэлбэл МАХН. Энэ намын тухайд ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө яг энэ концепцоо хийчихсэн яваа. Ийм бүхэл бүтэн том мафи МАН-д ороод ирчихсэн. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод яваад өгсний дараа нам доторх Н.Энхбаярын хүч ихэснэ. Түүний энэ хүчийг сулруулах ганц хүн нь одоо шоронд байгаа С.Баяр” гэж онцолж хэлсэн нь ч анхаарал татаж буй.
Тэгэхээр МАН-ынхан МАХН-тай нэгдэж, 55 мянган гишүүнээ татах сонирхол өндөр ч Н.Энхбаярыг хүсээгүй. МАН дотор Ц.Нямдоржоос эхлээд Н.Энхбаярыг хүсээгүй хүмүүс маш олон байгаа нь ил, далд илэрхийлэгдэх болсон.
Чухам иймээс МАН одоо Н.Энхбаярыг хэрхэх вэ. Намын Удирдах зөвлөл, намын бүх түвшинд өөрийн хүмүүсээ томилох, хүүгээ гишүүн болгох, хэд хэдэн яамыг авах гээд түүний шунал дуусахгүй. Түүгээр зогсохгүй өөрөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтах гэсэн саналуудыг ч тавиад эхэлсэн гэнэ. Үгүй бол Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өөрөө оролцох сонирхлоо ч илэрхийлсэн гэх. Чухам Н.Энхбаяраас салах ёс хийж, түүний олон жил хийж улс төрийн өшөө авалтыг эхлүүлэх үү эсвэл тохиолцоод, жинхэнэ утгаараа хамтраад явах уу гэдэг МАН-ын шинэ даргын толгойны өвчин болжээ.
МАН-ЫН ШИНЭ ДАРГЫН ШИНЭ ЗОВЛОН
МАН-ын дарга хэн болох вэ гэдгээс олон зүйл шалтгаална. Намын дарга дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэрс яригдаж буй. Намын их хурлаа ч Ерөнхийлөгчийн тангараг өргөхтэй зэрэгцүүлэн хийхээр болсон нь учиртай.
Өнгөрсөн гуравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, танхимаа бүрдүүлснийхээ дараа намын дарга болсон бол тэр өнөөдөр илүү их хүчтэй байх байлаа. Гэвч У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын холыг харсан “тоглолт”-оос үүдэж, намын Их хурлаа хийж чадаагүй.
Хэрэв Л.Оюун-Эрдэнэ намын дүрмийн дагуу намын дарга болохоор бол Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар ч яригдах болсон. Намын дарга болохын тулд Н.Энхбаярын хүсээд буй дөрвөн сайдын суудлыг өгөхөөс өөр гарц, сонголт байхгүй гэх. Харин Д.Амарбаясгалангийн хувьд Н.Энхбаяртай тохиролцвол хэрхэх бол гэдэг нь анхаарал татаж буй. Тэр анхнаасаа Н.Энхбаяртай нүүр тулж, түүний хүслийг сонсч, гар барилцсан хүн. Тиймээс тохиролцоо цааш үргэлжлүүлэх болов уу.
Тэдний хэн нь ч намын дарга болсон Н.Энхбаярын хүслийг биелүүлж, Засгийн газрын бүтцэдээ өөрчлөлт оруулах уу эсвэл гэдэг сонголттой тулгарна. МАН Засгийн газраа хөдөлгөх сонирхол бага ч намын дарга хэн болохоос хувь заяа нь тодорхойлогдоно. Эс бөгөөс МАН бүгдээрээ санал нэгдэж, Н.Энхбаярыг мурих ч гарцыг сонгож болно. Энэ мэтчилэн Н.Энхбаярын хүсэл, шунал яван чангарах хүчтэй МАН-ын шинэ дарга тулна. Тэдний тохиролцох, толхилцохоос МАН-ын зовлон эхэлж ч болох юм.
Ш.ЧИМЭГ
Зочин 2021-06-16 202.21.108.156
ОюунЭрдэнэд албан тушаал нь ахадсан байхад дээрээс нь намын дарга яаж хийх вэ. Хэлж ярьж байгаа үгийг нь харахаар болоогүй хүн байна лээ. Сэтгэлийн хөөрлөөр намын дарга хийхгүй ээ.
Зочин 2021-06-16 202.21.108.156
Энхбаяр ямар л бол ямарч ажлыг хийж чадна. Ачаа үүрч чадна. Түүнийг шаардлагатай газраа тавих хэрэгтэй. Түүний мэдлэг боловрол, туршлага, зарчимч чадварыг одоо л ашиглахгүй бол хэзээ ашиглах юм бэ. Энхбаярын хажууд ОюунЭрдэнэ, Амарбаясгалан хоёр дэндүү жул харагдаж байна. МАН үнэхээр улс орноо бодож л байгаа бол Оюуны потенциал нөөцөө , дараад байлгүй ил гаргаж ажиллах шаардлагатай тулгарчээ. Тиймээс шилдэг сэхээтнүүдээ намдаа элсүүлж ажиллуул. Зүүний нялхсын өвчнөөр өвчилж болохгүй.
ODOO BOLLOO DH DEE 2021-06-16 76.120.132.36
MAHN NAMD HEDEN HUGCHUUDEES UUR GISHUUN BAIHGUI SHUU DEE ! IIM NAIMAA HIIDEG ULS TURIIIN NAM GEJ BAIDAG AA ARAI CH DEE !
Зочин 2021-06-16 103.229.123.45
Энхбаяр яаж ч мэднэ. Ерөнхий сайд болно гээд дайраад эхэлвэл яах юмб! Болгохоос өөр гарцгүй болно ш дээ.
М 2021-06-16 64.119.26.1
Оюун-Эрдэнэ 5-р ангийн хүүхэд шиг хөөрцөглөхөөс өөр юм чадахгүй юм байна. Хий сүр, реклам
Зочин 2021-06-16 202.126.88.71
Ene JDU chin toriin albiig baruun solgoigui naimaaltsdag boljee
Зочин 2021-06-16 103.26.194.159
Alivaa yamar neg uildel chini zaaval hariu uildeltei baidag yam MAN iinhan yam bolgoniig barij avaad negtgeed baival ter hemjeegeer esreg uildel uzuuleh bolno udahgui shorongoos sullagdaj namdaa elsuuleed baigaa humuus chini tagnuul,tsagdaagiin gazriin darga,ter baitugai shuuh prokurort chini shurgalahiig ,darga bolohiig huseh bolno ingeed neg medehed ta buhnii zarim heseg haana ochihoo medej baigaa neg hunii tuluu namaa,uls turuu horloj baigaagaa hojmoo uhaarah bolno gehdee ter ued chini oroit
Зочин 2021-06-16 103.26.195.134
Оюун-Эрдэнэ намын дарга хийж барахгүй ээ, өөрийн мэдэлгүй тоглоомын хүүхэлдэй ш дээ, арай зангарагтай хүн хэрэгтэй, ер нь шинэ ЕС хэрэгтэй болоод байна шүү
Зочин 2021-06-16 124.158.97.153
ЕС нь намын дарга байдаг зарчмаараа л яв л даа. Заваараад байх юм. Тэр хүйтэн царайлсан шуналт Амарбаясгалан огт хэрэггүй ээ. Оюунэрдэнэ намын даргаа хийгээд явах ёстой. Ялсан намын дарга ЕС байх ёстой.
Й 2021-06-16 66.181.161.34
Оюун Эрдэнэ намын дарга болох хэрэгтэй
Зочин 2021-06-16 49.0.142.76
Uneheer sain niitlel boljee! Setgulch chimeg todorhoi oilgomjtoi zuv bichsen bn!!!
Зочин 2021-06-16 192.82.66.218
ЁОЁОЁОЁО нээрээ үнэхээр өрөвдмөөр( арчаагүй улсуудаар удирдуулах ч гэж дэ !!!!! Албан тушаал, эрх мэдлийн төлөө улайран тэмцэж байгээ энэ хүмүүс ард түмнийг зөв удирдаж, Монгол улсыг хөгжүүлэх үүүүүүүүү ???????????
Зочин 2021-06-16 192.82.80.59
ЭНХБАЯРТ ЗОРИУЛЖ ЭНЭ НАМАР 2 ЯАМ ШИНЭЭР БАЙГУУЛНА.ДЭЭРЭЭС НЬ БХЯ ны САЙД, МӨН ЭМЯ ны Сайдыг огцоруулах юм байх аа
Зочин 2021-06-16 66.181.187.177
Оюун эрдэнэ өдөр болгон хоосон мөрөөдөл үлгэр ярихаа зогсоох хэрэгтэй. ОДОО ХӨРСӨНДӨӨ БУУХ ШААРДЛАГАТАЙ БНАА ҮНИЙГ ШУУД ХЭЛЭХЭД….
??? 2021-06-16 103.10.23.131
– EРӨНХИЙЛӨГЧ –
ЁС ЗҮЙТЭЙ, ЭРХ ЗҮЙТ, ТЭНГЭРИЙН ГҮН УХААНЧ, НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУУРИН АМЬДРАЛТАЙ ХОЛБОСОН МӨНХИЙН ХӨДӨЛГҮҮРТ ШИНЖЛЭХ УХААНЧ ӨВӨРМӨЦ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ МОНГОЛЫН ТӨРТ-УЛС -г ЦОГЦЛООХ НЬ ЗОРИЛГО БИЛЭЭ.
Зочин 2021-06-16 37.47.227.160
Тэрбумтан болсон тухайгаа ард тумэндээ тайлагнахгуй бол тангараг оргохгуй шуу нэгэнт сонгууль явагдаж ард тумнээ хуурсан иймд дараагийн байр эзэлсэн Энхбат еронхийлэгч болох нь гарцаагуй боллоо
Зочин 2021-06-16 66.181.161.78
1980-аад онд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд ажлаар очоод хилийн цэргийн застав дээр түр саатах үед цэргүүд говийн Шар хилэнцэт хорхойг хэд хэдээр нэг варенийн шилэнд хийгээд хэд хонуулсан чинь нэг түрэмгий нь бусдыгаа барьж идээд ганцаар бүр томорчихсон цэлхийсэн муухай Том Шар юм байж билээ?!!! Аюултай амьтан юм билээ!!!
Зочин 2021-06-16 66.181.188.145
Ene namiig hamgiin zob zalj abch yabaa hyn bol D.Amarbaysgalan.Tyyniig namiin dargaar tabibal tor,zasgiin ch,MAN n ch ajil yragshtai,eb negdeltei ,bas shantaazaas gadna yabj ard tymen taiban amgalan tor togtboriin ajil togtbortoi baij chadna.Es tegbees MAN dotorhi hagaral sederne dee.S.Bayr,Sy6Batbold metiin hyviin shynald hotlogdson hymyys yrid omno yaj gai arij blaa daa.Ter zamaar orbol ene zasgiin nas boginosoj orbongooroi ergej ch medne.OynErdene SBayriin zamaar oroh bolno.
??? 2021-06-16 103.10.23.131
– Eрөнхийлөгч – гадаад, дотоодод төлөөлнө. Үндэсний аюулгүй байдлаа хангах. Бүтээлч шинжлэх ухаан, дээд оюун санааны болоод тархины боловсрол. Өрхийн аравтын буюу баг, хэсгийн бодлого. Эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн төвшинд хүргэх. Хариуцлагатай уул уурхай, экспорт, эрчимжсэн газар тариалан, Төрөлжсөн аялал жуулчлал. Жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөрч ард иргэд гэх мэт бодлогуудыг ҮАБЗ, ЗАСГИЙН ГАЗАР, УИХ -г дэмжиж ажиллах.
??? 2021-06-16 103.10.23.131
– Шүүх, прокурор, Авилгатай тэмцэх газар \алба\, Үндсэн хуулийн цэц нь АРД ИРГЭДИЙН МЭДЭЛД. EРӨНХИЙЛӨГЧИЙН ХЯНАЛТАНД.
– Сонголтыг мэргэжилтнүүд, ард иргэд, УИХ дахь ард иргэдийн төлөөллөөр хэлэлцүүлэх л юм.
??? 2021-06-16 103.10.23.131
– ҮАБЗ – НАМЫГ БУС АРД ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛНӨ, АЖЛАА Л ХИЙЦГЭЭХ НЬ ЗӨВӨӨ.
– НАМ НЬ ҮАБЗ -тэй ХАМТАРЧ АЖИЛЛАХ НАЙДВАРТАЙ БАЙХ.
Зочин 2021-06-16 66.181.164.211
Тохиролцсоноороо албан тушаалуудаа өгөх хэрэгтэй. МАХН байгаагүй бол Хүкийн ЕК асуудалтай л байсан….
Ene Mongol Ulsad Ezen gej baina u? 2021-06-16 202.9.40.203
Ene L.Oyun-Erden gedeg Bazaan Covid – gui Zun bolno ! Bug deeree Naadmaa Saikhan hiin geed Huzaad baisan sayhan !
Ene L.Oyun-Erden gedeg Bazaan chin Mongol Ulsiig Samarch duuslaa !
Odoo har Niiteeree Ulsaaraa Haldvariin Golomt
Bolchood suuj baina ! COVID-19
Ene Yu bolj baina ve !
MAN- namiihan tanar neg yum bodoosoi bilee !
Зочин 2021-06-16 192.82.67.148
Baihgui
Уншигч 2021-06-16 139.5.219.63
Элбэгдорж оо гүтгэлэг ээ зогсоо доо
Зочин 2021-06-16 202.131.244.210
ёстой л өшөө авалт албан тушаалын шунал гэгч нь болж байна даа Н Энхбаярыг одоо тэр өндөрт гаргаад ирвэл МАН намынхан Ирэх сонгуульд ялагдал хүлээнэ. ард түмэн та нарт маш их дургүйцлээ илэрхийж байгааг судлагаа харуулж байна. энэ ерөнхийлөгчийн сонгууль 47%-тай явагдсан гэдгийг дүлий ёохор хүн хүртэл мэдэж ойлгосон Зөвхөн нэр хүндийн төлөө 100 жилийн ойгоо өндөр нэр хүндтэй болгох л ёанаархалаар хийсэн нь тодорхой болж ард түмэн дотор Хүүкийн нэр хүнд өдрөөс өдөр ирэх туёам унаж байна юмны үнэ
Зочин 2021-06-16 122.201.31.231
Ойлгомжтой. Хүрэлсүхийн ерөнхийлөгч болох хязгааргүй хүсэл МАН-д өөрт нь болон Монголын ард түмэнд ямар их үнэтэй тусч байгааг одооноос харж эхэлнэ дээ. Энхбаярын хүслээс илүү Коронагийн өвчлөл, үхэл том сорилт болно. Хүрэлсүх намын даргаа өгөнгүүт МАН дотор эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл эхэлнэ. Хүрэлсүх ч хүссэн хүсээгүй Энхбаярынхаа явсан замаар л явж таарна. Харж л байгаарай.
zochin 2021-06-16 202.72.247.58
МАН-ЫН ЛУЙВАРЧИДАА ТА НАРТ ХОХЬ ЧИНЬ ГЭЖ ХЭЛЬЕ. ТА НАР ЭНХБАЯРЫГ БАРЖ ИДЭХГҮЙ. НААДАХ МУУ л***р ЧИНЬ ОДОО МОНГОЛЫГ САМАРНА. ТА НАР НААД ЛАЛАРЫГ ЗАЙЛУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ. ЭНХБАЯР ЭНЭ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛИЙН ҮҮР УУРХАЙ БОЛГОСОН н**ш. ИЙМД ТА НАРЫН ХОХЬ. ХҮҮ НЬ СХД-Т ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГАД 100% ТАВИУЛНА. МАН+МАХН 2-ЫГ 2024 ОНД МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫГ ДЭМЖИГЧ АРД ТҮМЭН ТЭР ЭНХБАЯРТАЙ ЧИНЬ ТА НАРЫГ ЗАЙЛУЛНАА.
Зочин 2021-06-16 122.201.31.186
Энхбаяр:Би Хүүк Сү хоёроос өшөөгөө заавал авна гэж амлаа биз хэлсэндээ хүрэх байхаа
Иргэн 2021-06-16 202.126.89.2
Энэ мөн худлаа цуурхал дунд л яваа хүн байна даа!
Зочин 2021-06-16 103.229.121.203
MAN namiin darqaar H Enhbayariiq esvel tuunii huu Batshuqariiq tavichih
Dovdon 2021-06-16 202.21.108.27
N. Durem esooroo Ouyn- Erdene darga boloh estoi shuu ! Hurel – suh OYun – erdeneer namiin darga taviylchin zorig alga yy yavaandaa suudald haltai, ovdognoos deesh gargaj bolohgui gej bolgoomjilj Baigaa bololtoi. ENh-bayr gej neg aimaar hun bainaa unendee Ylc toriin cuudald Hanah boloogui um baih daa .Odoo Bat- tulga gej bac neg shavriin haalt garch irj baina . Ene nohor unendee AN- iig hutgacan heden heceg boloh ehlel taviad Etsest ni tolgoidoo buluu.
Зочин 2021-06-16 109.70.100.41
Удам судар муутай ухаан муутай оюук удаан тэсэхгүй ээ одоо байгаа эдийн засгийн байдал өвчнөө хар хүрэлсүх намтайгаа эргэж зууралдаад байж бол чадахгүй болсон. Хүүк Оюук хоёр намтайгаа эргэж зууралдвал өөрсдийн замдаа гай дуудна. Оюук одоогийн байдлаар нэг удаан ерөнхий сайд хийхээргүй харагдаж байна цаг хугацаа нөхцөл байдал хувь тавилан хавчиж байна даа.
Зочин 2021-06-16 185.191.124.151
Н.Энхбаярын эрх хүү Сонгино-хайрхан дүүрэгт үзэх гээд байдаг Женко Сонгино-хайрхан дүүрэгт АН-аас уу эсвэл бие дааж уу үзэх гээд Н.Энхбаярын балайд шавар хаагаад байдаг яадаг байгаа юм. Женко Сонгино-хайрхан дүүрэгт нэр дэвшвэл Н.Энхбаярын хүү ялагдах магадлал өндөртэй юм. Н.Энхбаярын хүү Хэнтийд бол чадахгүй таних хүнгүй тул шууд ялагдана өмнөх суурь дээрээ Сонгино-хайрхан дүүрэгт үзнэ. Н.Энхбаяр Женког дэвшүүлэхгүй байж чадвал хүүн нь ялна. Женко одон медал цацаад байгаа байдал сурталчилгаада
Зочин 2021-06-16 66.181.161.42
55000 ЭНХБАЯР ГЭЖ МЭД.
Зочин 2021-06-16 192.82.66.210
Zugeer nneg hun bolj huzuu tolgoi holboson sug bish shuu gedgee uzuul ushuu horsloo tailah saihan bolomj nambarin huud irj bgaa yum bna daa. Ehleed nyamdorjiig bayrig enhboldig geed uzuuleed ug.
C ,BAYAR 2021-06-16 174.205.175.197
NYAMDORJIIG ZAILyylaa
Зочин 2021-06-16 122.201.21.77
Enkhbayar odoo bolioo, nasaaraa uls tur hiilee. Hiisen ym n hor nairuulah. Uur salhi oruulah heregtei shd
Зочин 2021-06-16 122.201.31.186
Хийсэн хороор нь танай Коронасүх чинь сая ерөнхийлөгч боллоо шд кккк
Зочин 2021-06-16 202.126.89.116
Энэ шуналтай өвгөнийг яанаа шуналаас болж намаа хүртэл зарсан ийм юмнууд улс орныг удирдаж бсан болоод хөгжилгүй ядуу буурай болсон байх
Яг хувийн компанид хувьцаа эзэмших тохиролцоо 2021-06-16 202.55.188.43
Нүдний булай. Ийм улс яаж буурай биш хөгжилтэй байхав. Хэдхэн этгээд л нийлээд бүтэн улсыг хувийн эзэмшил өмчилөлдөө авчихаад үе дамжуулан захирахаа шийдээд байхад.
Монгол улс МАН МАХН-ын хувийн компани юмуу ?? 2021-06-16 192.82.75.243
Жижигхэн Монголын бузар бохир улстөр Монголыг мөхөөж байна. Та нар ч түүхэнд хараар л үлдэж үйлийн үрээ эдлэнэ
Мал 2021-06-16 150.129.140.207
Чи үхэх гээд байгаа юм уу? Хаана сөнөчхөөд байна
Иргэн 2021-06-16 103.57.94.129
Энхбаярыг намын дарга болговол таарна
pacificharborelectrical@yahoo.com 2021-06-16 174.205.175.197
TEP ZOV SHYY