Интернэтээр худалдаж авсан тоглоомон буугаараа хий буудсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Интернэтээр худалдаж авсан тоглоомон буугаараа хий буудсан гэжээ

Интернэтээр худалдаж авсан тоглоомон буугаараа хий буудсан гэжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад рестораны өмнө архидан согтуурсан үедээ бусадтай маргаж, автомашинаасаа галт зэвсэг гарган иргэдийг айлган сүрдүүлж буй хэргийн дүрс бичлэг цахим орчинд түгсэн нь олны анхаарлыг татсан. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажононгоос тодрууллаа.

-Энэ оны зургадугаар сарын 13-ны орой хүмүүс маргалдаж, галт зэвсэг ашигласан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Яг юу болсон юм бэ?

-Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 13-ны өдрийн 23.30 цагт “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанаар үйлчлүүлсэн хүн хэрүүл маргаан хийж, гар буу мэт зүйл гаргаж ирж танхайрсан” гэх гомдол мэдээллийг шалгаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 29 настай, эрэгтэй Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн Т-тэй маргалдсаны улмаас өөрийн эзэмшлийн автомашинаас хуванцар үрлэн сумтай буу гаргаж ирэн, хий буудсан гэх асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

-Сэжигтэний биедээ авч явсан буу байлдааны галт зэвсэг байсан уу?

-Үгүй ээ. Тус иргэний авч явсан буу нь галт зэвсэг биш, хуванцар үрлэн сумтай тоглоомон гар буу байсан.

Тухайн иргэн яагаад үрлэн сумтай буу авч явсанаа юу гэж тайлбарласан бэ?

-Нарийн мэдээлэх боломжгүй. Урьдчилсан байдлаар тухайн иргэн маргалдсан залуугаа айлгах зорилгоор интернэтээр худалдаж авсан үрлэн сумтай буугаар хий буудсан гэж хэлсэн.

-Ер нь иргэн ямар тохиолдолд биедээ галт зэвсэг авч явж болох вэ?

-Ямар ч тохиолдолд хориглодог. Харин галт зэвсэг эзэмших эрхтэй иргэн цуглуулгын болон спортын тэмцээн уралдаанд оролцох үедээ буу болон галт зэвсэг биедээ авч явж болно.

-Иргэн ямар тохиолдолд галт зэвсэг эзэмших эрхтэй байдаг вэ?

-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд галт зэвсгийг иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулахын, байлдааны гэсэн дөрвөн төрөлд хуваадаг. Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг.

Иргэн “Б” нь галт зэвсэг эзэмших эрхгүй байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар бусадтай маргалдаж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан асуудлаар шалгагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж