Нус гоожих, толгой өвдөх нь Сovid-19-ийн "Дельта"-гийн шинж тэмдэг

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Нус гоожих, толгой өвдөх нь Сovid-19-ийн "Дельта"-гийн шинж тэмдэг

Нус гоожих, толгой өвдөх нь Сovid-19-ийн "Дельта"-гийн шинж тэмдэг

Дэлхийн олон оронд дэлгэрээд буй Сovid-19-ийн халдварлах чадвар өндөр, илүү аюултай “Дельта” хувибар нь бусад хувилбараас хэд хэдэн шинж тэмдгээр ялгагддаг болохыг эмч нар анхааруулж байна. Энгийн хувилбар болон “Дельта” хувилбарыг ялгах онцлог шинж тэмдгүүдийг хүргэж байна.

Covid -19 халдварын ерөнхий шинж тэмдгүүд

  • Ханиах
  • Өндөр халуурах
  • Амтлах, үнэрлэх чадвараа алдах

Харин “Дельта” хувилбараар өвдсөн тохиолдолд дээрх шинж тэмдгүүд дээр нэмээд

  • Толгой өвдөх
  • Нус гоожих
  • Хоолой хорсох
  • Хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илрэх аж.

Эдгээр шинэ шинж тэмдгийг Сovid-19-ийн үед илэрдэг бусад зовиуртай нэгтгэн авч үзэх хэрэгтэй аж. Учир нь өвчтөн бүрт өвчний өөр өөр шалтгаан бий. Тухайлбал, ургамлын харшилтай хүмүүст хоолой хорсох, хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг зовиур түгээмэл байгаа аж.

Өндөр халуурах шинж тэмдэг хэвээр илэрч байгаа ч амтлах, үнэрлэх чадвар алдагдах зовиур Сovid-19-ийн 10 ерөнхий шинж тэмдгийн жагсаалтаас хасагджээ. Харин “Британи” хувилбарын онцлог нь хүчтэй ханиах, бие сульдах, зарим тохиолдолд үнэрлэх чадвараа алдах зэрэг шинж тэмдэгтэй.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж