Үндэсний их баяр наадмын комиссын хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадмын комиссын хурал хойшилжээ

Үндэсний их баяр наадмын комиссын хурал хойшилжээ

Үндэсний их баяр наадмын комисс өнөөдөр (2021.06.15) 10.00 цагт наадам зохион байгуулах эсэх асуудлаар хуралдсан. Уг хуралдаан түр завсарлаж, үдээс хойш 16.00 цагт дахин хуралдсан ч тодорхой шийдвэрт хүрэлгүй хойшилжээ.

Энэ жил цар тахалтай хэдий ч Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг албаныхан мэдээлсэн. Түүхэн тэгш ой тохиож буй учраас энэ удаа Үндэсний их баяр наадмын тоглолтод онцгой ач холбогдол өгч, баяр наадмыг 10 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөөд буй.

Иргэдийн зүгээс наадам зохион байгуулахгүй байх уриалгыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан гаргаж эхэллээ. Энэ цаг үед баяр наадмаас илүүтэй Covid-19-тэй иргэдийн эмчилгээнд 10 тэрбум төгрөг зарцуулах нь зүйтэй гэх саналыг ч олон нийт хэлж байна. Өдрөөс өдөрт цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдварын тархалт гамшгийн хэмжээнд хүрсэнийг эрдэмтэн судлаачид хэлж, анхааруулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж