Сангийн яам цахим, ил тод, үр ашигтай байх зарчим нэвтрүүлжээ | News.MN

Сангийн яам цахим, ил тод, үр ашигтай байх зарчим нэвтрүүлжээ

Сангийн яам цахим, ил тод, үр ашигтай байх зарчим нэвтрүүлжээ

Сангийн яам цахим, ил тод, үр ашигтай байх зарчим нэвтрүүлжээ

“Эртэч Монгол” санаачилгын хүрээнд төрийн албаны шинэтгэлийг салбар бүрт жигд хэрэгжүүлэх, яам, агентлагийн үйл ажиллагааны чиглэлээр шинэтгэлийн түншлэл, ойлголцол, төлөвлөлтийг оновчтой тодорхойлж, шинэтгэлийн хамрах хүрээнд сул орон зай үүсгэхгүй байх зорилго бүхий өглөөний цуврал уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам,  Эрүүл мэндийн яаманд тус тус хийгээд байна.

Сангийн яамнаас төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хийж буй ажлаа танилцуулсан өнөөдрийн уулзалтад тус яамны албан хаагчид болон Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын удирдлага, ажилтан 160 гаруй хүн оролцлоо.

Төрийн албаны хууль тогтоомжийг мөрдлөг болгон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цахим, ил тод, үр ашигтай байх зарчмуудыг баримтлан ажиллаж буйгаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт онцолсон байна. Яамны ажлын ачаалал сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн ч орон тоо нэмэлгүйгээр, ажилтнуудаа чадваржуулж, ажлын байрны орчноо сайжруулан цахим ажлын горимд шилжсэнээр яам, салбарын бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байгаа талаар мөн тэмдэглэв .

“Шинэтгэл эдийн засгийн агуулгаар баяжиж байна. Төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг хүний нөөцийн удирдлага, мэдээллийн сантай холбож чадсан нь томилгоо болон цалин хөлсийг уялдуулах, боловсронгуй болгох томоохон ажил боллоо. Их өгөгдөл дээр амжилттай ажиллах, өгөгдөл мэдээллээ шинэчлэн боловсронгуй болгох, шуурхай солилцох, өгөгдлийн санг эргэлтэд оруулах, технологийн дэвшлийг ашиглах, мерит зарчим, шатлан дэвших тогтолцоог хөгжүүлэх, чадвартай мэргэжилтнийг тогтвортой ажиллуулах чиглэлээр цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ” гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцоллоо.

Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 66.181.181.64

Сангийн яам, гааль, татварын газар нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг бил үү? Сургууль төгссөн залуусын өргөдлийг авдаг бил үү? Үгүй.

Avatar

Зочин 2021-06-15 202.126.89.75

Ярих нь сайхан

Avatar

Сайн 2021-06-15 103.212.118.87

Сайн байна шд. Ингээд шахаж шаардаад байвал яам вм хийнэ хийнэ

Avatar

Зочин 2021-06-15 66.181.176.51

yag oligtoi hiisen umgui baina shd yagaad hudlaa reklam yavuulaaad bgaan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж