Covid-19 цар тахалтай тэмцэхэд иргэдийн сахилга бат чухал байна | News.MN

Covid-19 цар тахалтай тэмцэхэд иргэдийн сахилга бат чухал байна

Covid-19 цар тахалтай тэмцэхэд иргэдийн сахилга бат чухал байна

Covid-19 цар тахалтай тэмцэхэд иргэдийн сахилга бат чухал байна

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, шуурхай штаб, тандалт хариу арга хэмжээ авах штаб, онцгой байдлын хэлтэс хамтарсан хурал зохион байгууллаа.

Хурлаар Covid-19 цар тахлын үед өвчлөл өндөртэй хороодын нөхцөл байдал, хариу арга хэмжээ авахад тулгарч буй шийдвэрлэхэд хүнд асуудлуудаа ярилцсан юм.

Тодруулбал: Нийт батлагдаж буй тохиолдлын 80-85 хувийг гэрээр эмчлэх арга хэмжээ авч байна. Орны хүрэлцээ багтаамж муу байгаагаас зөвхөн жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй, архаг хууч өвчтэй иргэдээ хэвтэн эмчлүүлж байна. Гэрээр эмчлүүлж байгаа болон өвчилсөн иргэд гадуур чөлөөтэй явах, гэрийн хаяг дээрээ байхгүй хөдөө явах, зуслан дээрээ байх зэрэг асуудал нь халдвар тархаах үндсэн шалтгаан болж эрсдэлийг улам хүндрүүлсээр байна.

Дүүргийн шуурхай штабын 19001063 дугаарт ирсэн дуудлагуудыг дийлэнх нь шинжилгээний хариу ГЭРЭГЭ нэгдсэн системд орохгүй, батлагдсан тохиолдлыг ирж үзэхгүй байна гэсэн дуудлага эзэлж байгаа нь нэгдсэн системд холбогдоогүй хувийн эмнэлэг, лабораторид иргэд шинжилгээ өгч байгаатай холбоотой болохыг анхааруулсан юм.

Иргэдээс ирсэн гомдлыг хурдан шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг хороодын хэсгийн ахлагчид, хэсгийн байцаагч цагдаа, онцгой байдлын албан хаагчид, Засаг дарга нарыг хүн хүч багатай байгаа энэ үед ажлаа зөв хуваарилж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нөгөө талаас өрхийн эрүүл мэндийн төвүүд, эрүүл мэндийн байгууллага хүний нөөцийн дутагдалтай, дуудлага авч буй өрхийн эрүүл мэндийн болон тандалт хариу арга хэмжээ авах багууд иргэдийн халдлагад өртөж, иргэдээс ирэх дарамт хэрээс хэтэрсэн, харилцаа хандлагын доголдол их, ажилтнуудыг урамшуулах, туслалцаа үзүүлэх дэмжлэг маш бага байгаа зэрэг олон шалтгаанаар ажлаа орхих, өргөдлөө өгөх асуудлууд гарч байгаа талаар дурдаж байв.

Хурлын үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нараас ойрын хавьтал болсон, өвдсөн гэрээр эмчлүүлж буй иргэдийг хараа хяналттай байлгахын тулд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах саналыг гаргалаа.

Эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн ажилтан албан хаагчдад асуудлаа шийдвэрлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх зорилготойгоор тус хурлыг зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд шийдвэрлэж болох асуудлуудыг хэлэлцсэн юм.

Эх сурвалж: БЗД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зөв гэхдээ 2021-06-15 66.181.189.237

иргэд дор бүрээ хичээж байгаа боловч дээрээс буруу шийдвэр гаргаад байгаа нь үнэн шүү дээ. болоогүй байхад хол хориог цуцалсан . мөн сонгуулийн сурталчилгаа хийж шагнал тарааж иргэд өвдөх нөхцөл байдлыг давраасандаа хэн хариуцлага хүлээх вэ Засаг биш гэж үү

Avatar

иргэн 2021-06-15 202.179.25.52

Иргэд гэхээсээ илүү Төрийн өндөр Албан тушаалтан, Төрийн байгууллагын том Дарга ямбатангууд Өөрсөдөө гаргасан Дүрэм журмаа зөрчиж Дураараа аашилдгаа болих хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-06-15 202.9.40.18

Хувь хүний сахилга бат дэглэм маш чухал шүү

Avatar

Зочин 2021-06-15 103.9.90.100

иргэдийн сахилга бат чухал байна гэж олон сар ярилаа, одоо дорвитойхан шийдвэр гарга

Avatar

Зочин 2021-06-15 66.181.188.228

Битгий донгос. Улс төрчид, улс төрийн намууд Та нар сахилга баттай бай. Сонгуулийн сурталчилгаа, шагналын цуглаан гэж ард иргэийг бөөгнөрүүлж өөрсдийгөө магтуулах, өргөмжүүлэх гэж баахан бужигнуулчихаад, одоо болохоор ард түмнээ сахилга батгүй байсан гэж доромжилж байна уу. Арай чдээ. Сонгуулийг хойшлуулж болох байсан. Шагналыг хороон дарга, байгууллагын дарга хувь хүнд нь гардуулж болох л байсан. ливаа шагналын анхны шатны тодорхойлолтыг байгууллага, хороо гаргадаг.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.25.138

Өдөр бүр үйлдвэр, үйлчилгээн дээрээ овоороод,автобусанд чихэлдээд өөр хоорондоо ярьж арзаганаад,зай завсраа барихгүй ,хүүхэд үрсээ гадаа чөлөөтэй тоглуулаад, бүр өвчин эмгэг туссан атлаа гадуур чөлөөтэй хэсээд дээд зэргийн хариуцлагагүй байж,бурууг бусад рүү чихэх, сонгууль рүү чихэж улс төржих санаатай.Чи хүний төлөө амьдраагүй,бүх зүйлийг улсаас хангах боломжгүй.. Бид цаашид чамайг хэн ч тоохгүй амьдралын өртөг хяналтгүй өсдөг зэрлэг капитализмын замаар л амьдрах б**х шүү.

Avatar

Зочин 2021-06-15 122.201.31.146

Эрх баригчид сахилга баттай байгаа юм байна, яамай даа…

Avatar

Ковидоор өвдсөн хүн 2021-06-15 103.26.193.173

БЗД-ийн 26-р хорооны өрхийн Эрүүл мэндийн төв утсаа авахгүй, халдвар авсан иргэдээ үзэж хянахаа больсон тул арга хэмжээ авч өгнө үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж