Путин: Навальный шоронгоос амьд гарна гэх баталгаа өгч чадахгүй | News.MN

Путин: Навальный шоронгоос амьд гарна гэх баталгаа өгч чадахгүй

Путин: Навальный шоронгоос амьд гарна гэх баталгаа өгч чадахгүй

Путин: Навальный шоронгоос амьд гарна гэх баталгаа өгч чадахгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт телевизэд ярилцлага өгөхдөө сөрөг хүчний төлөөлөл, бэлгэ тэмдэг болсон Алексей Навальныйг шоронгоос амьд гарах баталгаагүй хэмээн ярьжээ.

Тухайлбал, сэтгүүлч түүнээс Навальныйг шоронгоос амьд гарах талаар хувийн бодлыг нь асуухад Путин “Тиймэрхүү шийдвэрүүдийг энэ улсад Ерөнхийлөгч шийдчихдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн нэгнийг шоронгоос гаргаж, эрх чөлөөтэй болгох үгүйг шүүх л шийддэг. Харин хоригдож буй хүний эрүүл мэндийн асуудлыг тухайн шоронгийн удирдлага хариуцдаг юм. Навальныйд ганцааранд нь бусад хоригдлуудаас өөр хандаагүй. Түүнийг хэн ч бусад хоригдлоос илүү ад үзээгүй. Ер нь шоронд хэнийг ч алагчилдаггүй” гэж хариулсан байна.

Путины хэлсэн үгний талаар Навальныйн туслах Леонид Волков “Би амьдралдаа анх удаа Путин үнэнээ хэлж байгааг үзлээ. Энэ бол Путин, Навальный хоёрын хэн нэг нь нас барахаас нааш Навальный шоронд байсаар байна гэсэн төлөвлөгөөтэй байгаагийн баталгаа” хэмээн дүгнэжээ.

АНУ өмнө нь удаа дараа “Хэрвээ Навальный торны цаана амьсгал хураавал ОХУ-тай өөрөөр ярина” гэж анхааруулсан билээ. Түүнчлэн энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Хэрвээ Навальный нас барвал Орос орон хүний эрхийн тухай өчүүхэн ч боддоггүй, хүндэлдэггүй, уландаа гишгэдэг гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 103.229.123.45

Пүтин яг ингэж хэлсэн бол үнэхээр агуу удирдагч юм аа. Үнэндээ л тийм ш дээ. Нэг муу худалдагдсан гар яах нь ёстой падлийгүй хэрэг байхаа.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.24

Улс эх орныхоо эрх ашгаас урван тэрсэлдэгч нар төрийн төмөр нүүр гарын хатууг амсуулж байх нь зөв

Avatar

Зочин 2021-06-15 64.119.22.174

Тэр чигээрээ мажийвал ядаж л мөнх амьдрах юм даа. Гараад ирвэл нохой ч тоохгүй эрийн оронцог болгож дөнгөнө

Avatar

Ovgon 2021-06-15 103.26.194.153

Бодоо Данзангаас эхлээд Цэдэнбал хүртэл манай бүх удирдагч нарыг умхий оросууд а лсан, манай 40 000 шахам энгийн ардыг оросууд аймаглан устгасан, монголын түүх соёлыг устгасан, буриад байгаль нуур тува алтайн хязгаар нутгийг умхий оросууд булаан эзэлсэн гэдгийг хэзээч бүү март…

Avatar

Зочин 2021-06-15 192.82.88.38

Энэ сайтыг шүүхэд өгөх хэрэгтэй. Байнга худал мэдээ нмйтэлж байна.

Avatar

Ovgon 2021-06-15 103.26.194.153

чи путлерийн нэрийн өмнөөс шүүхэд өгөх юм уу, оросын элчингийн троллоо.

Avatar

Зочин 2021-06-15 192.82.88.38

Энэ news.mn сайт мэргэжлийн чадваргүй орчуулгын алдаатайгаас гадна улс орнуудын тухай худал мэдээ нийтэлдэг.

Avatar

Зочин 2021-06-15 202.131.230.50

Путины ярьсан зүйлийг уншихад гарчигт бичсэн шиг зүйл огт яриагүй байна. Яагаад өөр орны төрийн тэргүүнийг гүтгэсэн утгатай гарчиг өгснийг энэ мэдээг тавьсан хүмүүсээс асууж шалгавал зохино. Энэ бол ноцтой асуудал шүү.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.19.7

Ийм болоод л дэлхийд адлуулж ард түмнээ хохироож байгаа хүн дээ

Avatar

Ovgon 2021-06-15 103.26.194.153

Бодоо Данзангаас эхлээд Цэдэнбал хүртэл манай бүх удирдагч нарыг умхий оросууд а лсан, манай 40 000 шахам энгийн ардыг оросууд аймаглан устгасан, монголын түүх соёлыг устгасан, буриад байгаль нуур тува алтайн хчзгаар нутгийг умхий оросууд булаан эзэлсэн гэдгийг хэзээч бүү март…

Avatar

Зочин 2021-06-15 202.9.46.117

Путины зөв агуу удирдагч

Avatar

Зочин 2021-06-15 103.57.93.209

Путин ах минь мандтугай. Путин ах гоё шүү. Путин ах аа та гоё шүү.

Avatar

Зочин 2021-06-15 202.9.41.115

Путин ёстой зөв

Avatar

Зочин 2021-06-15 77.172.23.29

End 2 uls l Anuiin zaavraar yavdaggui ni todorhoi bolj bna daa.

Avatar

Гантулга 2021-06-15 37.76.51.227

Ах нар Путин мандтугай. Америкчууд дандаа хор найруулдагаа болих хэрэгтэй. Уугуул Индианчуудыг устгасан нөхөд үүслээ.
21 онд улсын чинээ эрхтэй болгож өгсөн,тэмбүү яраас чөлөөлсөн. 39 болон 45 онд дахин хамгаалсан биднийг.

Avatar

Зочин 2021-06-15 202.9.40.18

Яагаад вэ

Avatar

Зочин 2021-06-15 202.9.41.133

Оросууд Америкийн заавраар явах уу, үгүй л байхгүйй юу.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.80

Сайханбилэг шоронд үхлээ хатлаа гээд эмчийн магадлангаар гараад америк руу зугтсан санагдах юм эх орноосоо урваж их мөнгө угаасан хүмүүсийг америк л хамгаалаад байдаг

Avatar

Зочин 2021-06-15 175.38.13.90

Шүүх мэддэг гэж ямар танил үг вэ.

Avatar

Зочин 2021-06-15 202.21.107.93

АНУ СӨНӨТҮГЭЙ

Avatar

Ovgon 2021-06-15 103.26.194.153

Бодоо Данзангаас эхлээд Цэдэнбал хүртэл манай бүх удирдагч нарыг умхий оросууд а лсан, манай 40 000 шахам энгийн ардыг оросууд аймаглан устгасан, монголын түүх соёлыг устгасан, буриад байгаль нуур тува алтайн хчзгаар нутгийг умхий оросууд булаан эзэлсэн гэдгийг хэзээч бүү март.

Avatar

Зочин 2021-06-15 150.129.141.151

Зөвлөлт холбоот улс гэж байсан юм шүү дээ

Avatar

Ovgon 2021-06-15 103.26.194.153

фашист путлер оросын эрх чөлөөний билэг тэмдэгээс үхэтлээ айж байгаа нь тодорхой байна ккк. фашист дарангуйлагч путлер дэлхийн шившиг болж байна шүү ккк.

Avatar

Зочин. 2021-06-15 64.119.25.138

Оросуудыг үзэн ядаж,төрийн тэргүүнийг нь доромжилж байгаа сөрөг хүчний энэ нөхдүүдийн гол зорилго бол Орос Монгол хоёр орны харилцаа холбоог таслах, эцсийн эцэст Монголчуудыг бүх талаар хорлох бусинуулах зорилготой жинхэнэ эх орны дайснууд .Гадаадад тусгайлан бэлтгэгдсэн тагнуулууд.Ийм этгээдүүд манайд маш олширч,үржиж байгаа явдал аюул шүү.Ялангуяа хүүхэд өсвөр насныхныг эд нараас аль болох хол байлгахыг хичээх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-15 150.129.142.80

Хамар дор ам гэж Путин чамд ямар хамаатай болоод дарвалзаад байгаа юм бэ

Avatar

Иргэн 2021-06-15 66.181.184.141

Путины ярьсан зүйлийг уншихад гарчигт бичсэн шиг зүйл огт яриагүй байна. Яагаад өөр орны төрийн тэргүүнийг гүтгэсэн утгатай гарчиг өгснийг энэ мэдээг тавьсан хүмүүсээс асууж шалгавал зохино. Энэ бол ноцтой асуудал.

Avatar

Ovgon 2021-06-15 103.26.194.153

харин чамайг оросын элчингийн хөлсний бичээч гэж шалгавал зохино.

Avatar

Зочин 2021-06-15 202.126.90.134

Саяхан сонгогдсон Монголын Путин маань бас хэнийг ингэж Навальный болгох бол доо? Айж байна шүү.

Avatar

Лхагва очир 2021-06-15 66.181.161.3

Эхлээд хэн нэгэн навальны шиг байх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-15 64.119.25.138

Хүмүүсийг зохиомол хилс хэргээр баривчилж,эрүүдэн шүүж,хүчээр хилс хэрэг тулган, олон жилийн хорих ялаар шийтгэж, дээр үеийн бүдүүлэг харгис үйлдлийг орчин үеийн ардчилагчид маань гаргаа биз дээ. Өөрсдөө болохоор айж байдаг.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.13

Хаана тэгээд хариуцахгүй, баталгаа өгөхгүй гээд хэлсэн байна. Сайхан худлаа ш*** юмаа

Avatar

Зочин 2021-06-15 202.126.88.41

Худал гүтгэсэн нийтлэл байна. Ярилцлагыг нь Орос хэлээр үз, эсвэл унш.

Avatar

Зочин 2021-06-15 202.55.188.34

Ер нь бол улс орныхоо эрх ашигаас урвасан Навальный мэтийг зүгээр л насаар нь хорь..Оросын дотоод асуудал ..тэрний оронд Америк ямар эрхтэй гэж гадны улсын иргэдийг Америк улсад аюул тарьсан гээд баривчилж авчраад бүх насаар нь хорьдог цаазалдаг Гуантанамо дахь шоронгийн тухай харин дэлхий дахин шуугимаар юм даа…

Avatar

Ашиг сонирхол 2021-06-15 202.126.90.109

АНУ харуудаа нохой шиг алдаг хирнээ нэг муж орост хайр зарлаад байдгын утга нь ердөө л улс төр

Avatar

Зочин 2021-06-15 202.55.188.104

Манай төр засгийн бүх удирдлагыг орост аваачиж хороосон гэдгийг бүү март .

Avatar

Зайл 2021-06-15 139.5.217.42

Сдаа чинь улирсан баларсан юмаа март л даа. Одоо цаг үе өөрчлөгдөөд удаж байгааг мэдэж байна уу

Avatar

Зочин 2021-06-15 59.153.114.19

Түүхийг мартах ёсгүй . Сургамж авч дахин давтахгүй байхыг зоридог юм за юу . Хэлсэн х****л чинь бас орос үг .манайд орж ирээд 100 жил болж бна .салж чадахгүй хэлсээр л бнуу

Avatar

Зочин 2021-06-15 202.9.40.186

Япончууд хэдэн зуун мянган хүнээ АНУ-ын атомын бөмбөгөнд хядуулчхаад тэр улстайгаа түншлээд байж л байна.Монгол улсад хүчирхэг Орос,Путин шиг ерөнхийлөгч нь хэрэгтэй,энэ бол тусгаар тогтнолын маань баталгаа биш юм гэхэд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйл.Ер нь бол Путин байгаа цагт бараг баталгаа шүү.

Avatar

Зочин 2021-06-15 202.9.47.38

ТЭР БОЛ ДАЙН БАЙСАН . МАНАЙХ ОРОСТОЙ БАЙЛДАЖ СӨРГӨЛДСӨН БИЛҮҮ . ЭНХ ЦАГТ ХЯДСАН АЛЛАГА ШҮҮ

Avatar

Хотын уугуул иргэн 2021-06-15 66.181.184.155

Навальний гэх пяздукчдэг юм бн бидэнд ямар хамаа байна. Энэ нөхрийн тухай ямар их мэдээ бичдэг юм. Наад нөхрийнхээ талаар малчин Доржоос асуугаарай. Ёстой падлий алга гэх байх даа.

Avatar

Зочин 2021-06-15 202.126.88.32

Жинхэнэ эр хүн. Монгол дарга нар бол худлаа нулимс гоожуулаад хүний эрх гэж нус чацга шиг үг яриагаар новшроод байдаг.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.20.207

Тэгж хэлээгүй шүү дээ. Ярилцлагыг эх хэл дээр нь үзсэн.

Avatar

Алуурчны үг байна даа 2021-06-15 192.82.68.68

Өөрөө хуултийнханд даалгавар өгч шоронд хийчхээд тэнд нь а**х тухайгаа ярьж байгаа хэрэг. ХУУЛЬ БИШ ХҮН ЗАХИРДАГ НИЙГЭМ гэж Оросыг хэлнэ. Путин гэж диктатор өрсөлдөгчөө а**а гэдгээ бүр ил тод хэлж байх шив.

Avatar

Зочин 2021-06-15 192.82.71.42

Бидэнд ямарч хамаагүй нөхөр шүү дээ. Гэхдээ ажаад байхад тэр Навальный гэж нөхөр баруунаас нилээн мөнгө амлуулсан байхаа. Эсвэл ингэтлээ анхаарлын төвд байх сонирхолтой өвчтэй юм шиг бна.

Avatar

Зочин 2021-06-15 203.91.115.51

Заавал зөрчилдөж байхаар Навальнийг АНУ-д эрхлүүлээд, Трампыг ОХУ-д эрхлүүлээд л болох юм биш үү, эсвэл эсрэгээрээ авчирчихаад аль алийг нь ад үзээд байх юм болов уу

Avatar

иргэн 2021-06-15 124.158.94.9

а******н ста

Avatar

сдө 2021-06-15 202.21.108.244

женкогийн эзэн олон юм яриад байна уу

Avatar

Зочин 2021-06-15 202.9.47.28

тийм үг байхгүй байна. энэ чинь гүтгэсэн хэрэг, бусдын, өөр улсын ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан хэрэг байна6 2 улсын хооронд асуудал үүсгэж мэдэхээр гарчиг байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж