Хятад улс 3-17 насны хүүхдүүдээ удахгүй вакцинжуулж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятад улс 3-17 насны хүүхдүүдээ удахгүй вакцинжуулж эхэлнэ

Хятад улс 3-17 насны хүүхдүүдээ удахгүй вакцинжуулж эхэлнэ

Хятадын эрх баригчид 3-17 насны хүүхдүүдээ удахгүй Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхлэхээр төлөвлөжээ. Тус улс нь энэ оны эцэс гэхэд нийт хүн амынхаа 80 хувийг вакцинжуулах зорилт тавиад байгаа бөгөөд үүний тулд хүүхдүүдээ ч мөн вакцинжуулах шаардлагатай байгаа юм.

Нийт 1.4 тэрбум хүн амтай Хятад улс ойролцоогоор 1.12 тэрбум иргэнээ вакцинжуулснаар сүргийн дархлаа тогтоох боломжтой бөгөөд үүний тулд 14-өөс доош насны 254 сая хүүхдийн ихэнхийг нь дархлаажуулах шаардлагатай болно гэсэн үг.

Хүүхдүүдийн хувьд шинж тэмдэг илрэх нь бага байгаа тул халдвар дамжуулах эрсдэл өндөр байна. Одоогийн байдлаар АНУ, Канад, Сингапур болон Хонконгод 12-оос дээш насны хүүхдүүдэд "Pfizer" вакцин тарихыг зөвшөөрөөд байгаа билээ. Хятад улсын хувьд дотоодын “Sinopharm” болон “Sinovac” үйлдвэрийн вакцинаар хүүхдүүдээ дархлаажуулахаар төлөвлөж байгаа ба өнгөрсөн долоо хоногт эдгээр вакцинуудыг хүүхдэд хэрэглэх зөвшөөрөл олгосон байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж