Covid-19-ийн тоо нэмэгдэж буйн шалтгаан, хариуцлагыг хэнээс нэхэх вэ? | News.MN

Covid-19-ийн тоо нэмэгдэж буйн шалтгаан, хариуцлагыг хэнээс нэхэх вэ?

Covid-19-ийн тоо нэмэгдэж буйн шалтгаан, хариуцлагыг хэнээс нэхэх вэ?

Covid-19-ийн тоо нэмэгдэж буйн шалтгаан, хариуцлагыг хэнээс нэхэх вэ?

Дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж байна. Нэг жил гаруйн хугацаанд цар тахалтай тэмцсэн монголчууд бидний тэмцэл талаар болох нөхцөл үүсчихлээ.

Төр засаг, УОК, ЭМЯ, холбогдох байгууллагууд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж, дэлхий дахинд Covid-19-ийн вакцин олдохгүй хомсдолтой байхад ямартай ч вакцин таслалгүй татан авч, нийт насанд хүрсэн 2 сая гаруй хүний 90 орчим хувийг Covid-19-ийн вакцины хоёрдугаар тунд хамруулаад байгаа хэдий ч өдрөөс өдөрт халдварын тоо буурахгүй байна.

Үүний шалтгаан нь маш энгийн. Зуны дэлгэр цаг болж, иргэд вакцины хоёр тунгаа тариулсандаа тайвширч, халдвар хамгааллын дэглэмээ сулруулж, дээр нь Ерөнхийлөгчийн өдөр болгон иргэдийг олноор нь нэг дор цуглуулж, төрийн одон медаль гардуулж байгаа явдал, төрийн одон медаль хүртсэний цайллага дайллага, төрсөн өдөр, номын баяр нэртэй олон нийтийг цуглуулсан үйл ажиллагаа, сэвлэг үргээх ёслолын арга хэмжээ, залуус агаар салхинд гарах, ресторан зоогийн газарт цуглан хоол идэхдээ амны хаалтаа авч, өөр хоорондоо ярих гэх зэрэг олон ухамсаргүй, заримыг нь бүр зориудын байгуулсан гэмээр үйл ажиллагаанаас болж ЦАР ТАХАЛ нийтэд тархлаа. Товчхондоо хаана хаанаа хариуцлагагүй хандсан, назгай байдал халдвар нийтэд тарах нөхцөл болчихлоо.

Халдварт цар тахал нийгэмд тархаж болзошгүй нөхцөл байдлыг мэдсээр байж төрийн одон медалиар шагнуулагсдыг яагаад заавал Монгол Улсын өнцөг булан бүрээс нэг дор цуглуулан, ТӨРИЙН ТЭРГҮҮН гардуулж өгөх ёстой гэж. Үүнээс болж төрийн одон медаль хүртсэн алдартны ар гэрийнхэн, ажлын хамт олон Сүхбаатарын талбай дээр олноороо цуглаж, халдвар тарах нөхцөл бодитой бүрдсэн. Халдвар ч тарсан.

Үнэхээр төр түмэндээ үнэлэгдэх ажил хийсэн нэгнийг шагнахдаа нэг дор цуглуулахгүйгээр, халдвар тарах нөхцлийг бүрдүүлэхгүйгээр дүүрэг хороогоор нь дамжуулж өгөх юм уу, бүр иргэдийн гэрийн хаягаар илгээмжээр хүргэчихэж болно шүү дээ.

Жил бүр болдог номын баярыг цар тахлын халдвар тархаж болзошгүй ийм нөхцөлд түр хойшлуулчихаж болохгүй байсан гэж үү, номын хямдралтай худалдаагүйгээр нийслэлчүүд бид баларчих гээд байгаа бил үү, эсвэл “Номын баяр” нэртэй хүн олноор нь цуглуулах арга хэмжээ, тус худалдаа зохион байгуулагчид, зохиолчдын орлого ашгийг иргэд халдвар авах, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлээр төлөх ёстой юм уу???

Энэ бүхэнд хариуцлагагүй хандан, УОК-оос гаргасан шийдвэр тогтоолыг зөрчсөн, гамшгийн үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, халдварт өвчин тараах нөхцлийг бүрдүүлсэн олон нийтийн арга хэмжээ явуулах зөвшөөрөл олгосон, түүнийг зохион байгуулсан, удирдан чиглүүлсэн албан тушаалтан, ААН-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2,  Эрүүгийн хуулийн 15.6.1-д заасан хуулийн  хариуцлага оногдуулах шаардлагатай.

5.13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

2. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.6 дугаар зүйл. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус

1. Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.92

Conguuli shuu dee ihenhi ni…

Avatar

Амарсайхан 2021-06-15 122.201.21.188

Сонгууль гол тараах нөхцөл болсныг дурдаач. Хамгийн гол нь л тэмр штээ

Avatar

Зочин 2021-06-15 73.202.10.232

Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж болох л байсан Яагаад үүнийг хийгээгүй юм бэ ? Халдвар эхлээд МАН-100 жилийн
тэмдэг тараахаас эхэлсэн тэр болтол бүх сумдуудад халдвар очоогүй байсан, аймгуудад цөөн байсан бишүү. Хөдөө сумдаас
Пургон пургоноор МАН- уудаа ачиж ирээд ,нэг доор цуглуулж будаалага хийгээд тараасан шүү. МАН-ыг мандуулахад л хамаг
гол нь байсан ингэж ард олныхоо эрүүл мэнд, хувь заяагаар тоглож болдог юмуу ? МАН оршин байвал Монголын ард түмэн
яаж байх нь хамаагүй юмуу ?

Avatar

Зочин 2021-06-15 66.181.179.142

Женко эргүү өдөр бүр төмөр тарааж үхэр монголчууд ордны гадаа бөөгнөрч нэг нэгнээ шүлсдэж гадуур зулбадснуудаа дагуулсан малнууд хаа сайгүй орчин бузарлаж тэнээд байхаар аргагүйшүүдээ зулбадснуудаа дагуулж яваа малнуудыгг сайн торгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.87

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа гээд тавиад туусан ш дээ. Эхлээд 7-8 байхад МАН 100 жил гээд тэмдэг мөнгө тараагаад алдсан биздээ. Тэгээд өдөрт 80-100 буухаа байсан. Дараа нь сонгуулийн сурталчилгаа гээд баахан хөгшид цуглуулан аймаг аймгаар хэссэн. Хэссэн аймаг болгон нь ковид ихэссэн. Энд зарим хүн нь хамгаалаад үхэх гээд байх шиг. Аль ч намын хэнтэй ч маргахгүй. Корона нэмэгдсэн өдрийн болж байсан үйл явдлын холбоотой хронографаа харчих. Дээр нь тэнэг иргэд өөрсдөө буруутай.

Avatar

chek 2021-06-15 64.119.26.183

яг үнэн АН 100 гаараа үхэл таригч нам боллоо

Avatar

Зочин 2021-06-15 202.55.188.104

Сонгуулиа яагаад ярихгүй байнаа .нэг хүн рүү хэт чиглэсэн нийтлэл бна

Avatar

chek 2021-06-15 64.119.26.183

АН ын 100 гаар ХҮРЭЛСҮХ Е болох Чухал байсан

Avatar

Зочин 2021-06-15 202.9.40.57

АН-ын дарга асан С.Эрдэнэ ярихдаа корона гэх өвчнийг У.Хүрэлсүх монголд авчирсан гэсэн. Мөн сонгуулийн суртчилгааны үедээ ч энэ тухай ярьсан. Дор сэтгэгдэл бичсэн хүн/126.33.203.82/ Хүрэлсүх хаяад явсан учир түүнээс хариуцлага нэхээ гэжээ. Бодвол АН-ын гишүүн бололтой. Инээдэмтэй юм ярьж байгаа биз. Ерөнхий сайдын албаа өгөөд хаяад явахаар нь гомдоод эд хамаа намаагүй хүн амьтантай хавьтаж бас гараа угаахгүй эх захаа алдсан юм байна. Тэгээд өвчин тусчээ. Хувь хүмүүсээс өөрсдөөс нь нэх

Avatar

зочин 2021-06-15 202.9.40.250

манай орон залуучууд хүүхдийн орон тиймээс бусад орныг бодвол халдвар хурдан тархах нөхцөл үүсч бна

Avatar

Хүрэлсүхээс нэхээ 2021-06-15 126.33.203.82

Хүрэлсүхээс нэхээ яаг эхэлж байхад хаяад явсан хүн одоо Ерөнхийлөгч болно гээд яваад байхын ичдэггүй гарууд байхымаа

Avatar

Зочин 2021-06-15 64.119.27.70

өвчин тусч байгаа хүнээсээ хариуцлага нэх за юу

Avatar

Zochin 2021-06-15 95.117.125.32

Zasgiin gazriin shiidver, Songuuli mash gol shaltgaan bolson!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

ИРГЭН 2021-06-15 202.9.40.5

ДЭЭРХЭЭС ГАДНА ВАКЦИН Л ХИЙЛГЭВЭЛ ӨВДӨХГҮЙ 6 САРЫН 15 ГЭХЭД БУУРНА ГЭЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААЖ ЯРЬСАН ОДОО ХЭВЛЭЛИЙН АЖИЛТНААС ӨӨР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ХҮНГҮЙ

Avatar

Иргэн 2021-06-15 66.181.190.135

Наад нэг ариун цэврийн комисс (УОК) шиг юмаа олигтой ажиллуул. Эрхийг нэмж өг. Гомдол санал яриад гоншигнохгүй болтол эрхийг нь хангалттай өг , хариуцлагыг нь хамгаас хатуу болго.

Avatar

Зочин 2021-06-15 202.21.111.170

Энийг бичсэн хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар нэг үсэг ч бичээгүй байгаа нь үнэхээр инээдтэй юмаа!!!

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.89

ЭНХРИЙ ХАЙРТ НАМ ЗАСГААС НЭХ!!!

Avatar

ЗГ,УОК, ЭМЯ-наас цар тахал тараасан хариуцлага нэхнэ 2021-06-15 192.82.75.243

ЭМЯ,УОК ЭМЯ сонгуулийг хийвэл ийм сүйрэлд хүрнэ гэдгээ мэдэж байсан. Тэд хэт улстөржиж, сонгуулийг чичирсээр байгаад хийсэн нь цөөхөн хүн амтай Монгол улсыг сүйрлийн ирмэгт авчирлаа. Өвчлөл, үхэл нэмэгдэж буухгүй удах нь тодорхой байна.

Иймд ЗГ, УОК ,ЭМЯ огцорч хариуцлагаа хүлээ

Avatar

yagaad hudal medeeleld itgeh estoi gej. 2021-06-15 202.131.225.197

getel yagaad busad orond 2 tungaa hiilgesen bol maskaa abch bolonoo geed bna. mongold l bolohoor haldvar hamgaalaltiin dvrem geed geed yriad baih yumaa. yagaad amerikd izriald hvn amiin 50 hubi tariulsan bhad maskaa tailaad ovchilol ni bagasaad bna. getel mongold 90 hubi 2 tungaa hiigeed bhad l ovchilol ihseed bnaa.. hyatad vaktsin ih muu bgaag bvgd medej bgaa ch dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж