Covid-19-ийн тоо нэмэгдэж буйн шалтгаан, хариуцлагыг хэнээс нэхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн тоо нэмэгдэж буйн шалтгаан, хариуцлагыг хэнээс нэхэх вэ?

Covid-19-ийн тоо нэмэгдэж буйн шалтгаан, хариуцлагыг хэнээс нэхэх вэ?

Дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж байна. Нэг жил гаруйн хугацаанд цар тахалтай тэмцсэн монголчууд бидний тэмцэл талаар болох нөхцөл үүсчихлээ.

Төр засаг, УОК, ЭМЯ, холбогдох байгууллагууд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж, дэлхий дахинд Covid-19-ийн вакцин олдохгүй хомсдолтой байхад ямартай ч вакцин таслалгүй татан авч, нийт насанд хүрсэн 2 сая гаруй хүний 90 орчим хувийг Covid-19-ийн вакцины хоёрдугаар тунд хамруулаад байгаа хэдий ч өдрөөс өдөрт халдварын тоо буурахгүй байна.

Үүний шалтгаан нь маш энгийн. Зуны дэлгэр цаг болж, иргэд вакцины хоёр тунгаа тариулсандаа тайвширч, халдвар хамгааллын дэглэмээ сулруулж, дээр нь Ерөнхийлөгчийн өдөр болгон иргэдийг олноор нь нэг дор цуглуулж, төрийн одон медаль гардуулж байгаа явдал, төрийн одон медаль хүртсэний цайллага дайллага, төрсөн өдөр, номын баяр нэртэй олон нийтийг цуглуулсан үйл ажиллагаа, сэвлэг үргээх ёслолын арга хэмжээ, залуус агаар салхинд гарах, ресторан зоогийн газарт цуглан хоол идэхдээ амны хаалтаа авч, өөр хоорондоо ярих гэх зэрэг олон ухамсаргүй, заримыг нь бүр зориудын байгуулсан гэмээр үйл ажиллагаанаас болж ЦАР ТАХАЛ нийтэд тархлаа. Товчхондоо хаана хаанаа хариуцлагагүй хандсан, назгай байдал халдвар нийтэд тарах нөхцөл болчихлоо.

Халдварт цар тахал нийгэмд тархаж болзошгүй нөхцөл байдлыг мэдсээр байж төрийн одон медалиар шагнуулагсдыг яагаад заавал Монгол Улсын өнцөг булан бүрээс нэг дор цуглуулан, ТӨРИЙН ТЭРГҮҮН гардуулж өгөх ёстой гэж. Үүнээс болж төрийн одон медаль хүртсэн алдартны ар гэрийнхэн, ажлын хамт олон Сүхбаатарын талбай дээр олноороо цуглаж, халдвар тарах нөхцөл бодитой бүрдсэн. Халдвар ч тарсан.

Үнэхээр төр түмэндээ үнэлэгдэх ажил хийсэн нэгнийг шагнахдаа нэг дор цуглуулахгүйгээр, халдвар тарах нөхцлийг бүрдүүлэхгүйгээр дүүрэг хороогоор нь дамжуулж өгөх юм уу, бүр иргэдийн гэрийн хаягаар илгээмжээр хүргэчихэж болно шүү дээ.

Жил бүр болдог номын баярыг цар тахлын халдвар тархаж болзошгүй ийм нөхцөлд түр хойшлуулчихаж болохгүй байсан гэж үү, номын хямдралтай худалдаагүйгээр нийслэлчүүд бид баларчих гээд байгаа бил үү, эсвэл “Номын баяр” нэртэй хүн олноор нь цуглуулах арга хэмжээ, тус худалдаа зохион байгуулагчид, зохиолчдын орлого ашгийг иргэд халдвар авах, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлээр төлөх ёстой юм уу???

Энэ бүхэнд хариуцлагагүй хандан, УОК-оос гаргасан шийдвэр тогтоолыг зөрчсөн, гамшгийн үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, халдварт өвчин тараах нөхцлийг бүрдүүлсэн олон нийтийн арга хэмжээ явуулах зөвшөөрөл олгосон, түүнийг зохион байгуулсан, удирдан чиглүүлсэн албан тушаалтан, ААН-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2,  Эрүүгийн хуулийн 15.6.1-д заасан хуулийн  хариуцлага оногдуулах шаардлагатай.

5.13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

2. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.6 дугаар зүйл. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус

1. Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж