Хятадын тал хилээ хааж, экспорт саатжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Хятадын тал хилээ хааж, экспорт саатжээ

Хятадын тал хилээ хааж, экспорт саатжээ

Гашуунсухайт-Ганцмод боомтод түгжрэл үүсч, нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын урт цуваа үүсээд удаж буй. Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрс, зэсийн баяжмалын экспорт сүүлийн гурван өдөр тэг зогсчээ. Харин өнөөдрөөс 50 машин хил нэвтэрнэ гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Covid-19-ийн улмаас хилийн боомтуудын нөхцөл байдал хүнд байна” хэмээн тодотгов.

Тэрбээр “Цар тахал дэгдсэнээс хойш бид Covid-19 зөөвөрлөгдөхөөс болгоомжилж байсан. Гэвч өнөөдөр дотоодод халдварын тархалт хавтгайрлаа. Иймд манай улсаас халдвар зөөвөрлөгдөхөөс гадаад тал болгоомжилж байна. Ялангуяа БНХАУ эрүүл бүс болж байгаа тул хилийн боомтуудаас халдвар зөөвөрлөгдөхөөс болгоомжилж, хяналтыг чангаруулсан. Бид халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Хятадын шаардлагад зохицуулж үйл ажиллагаа явуулж байна. Тэр тусмаа Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн боомтод анхаарч ажиллаж байна.

Хятадын талаас манай улсын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хилээ хааж байна. Өмнө нь Оюутолгойд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол гарч, гуравдугаар сарын 15-наас хойш урд хөрш хилээ хааж байсан. Халдварын эрсдэл дахин үүсч, сүүлийн гурав хоног Хятадын талаас нүүрс тээвэрлэлтийн машин нэвтрүүлээгүй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох бүх газар хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улсын онцгой комиссын өгсөн үүрэг чиглэлийн дагуу халдварын эрсдэлийн нөхцөл байдлыг судлах, зохион байгуулалтын тухайд холбогдох шаардлагатай байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ерөнхийдөө хилийн боомтуудын нөхцөл байдал хүндхэн байна. Жишээ нь, Цагаан хаданд богинын тээврийн 6000 гаруй жолооч түгжирсэн. Ердийн үед өдөрт 1000 жолооч хил нэвтэрдэг байхад долоо хоногт нэг удаа эргэлт хийдэг байсан бол одоо цар тахлын улмаас 60 хоногт нэг удаа эргэлт хийх бололцоотой байна. Халдварын улмаас хил нэвтрэх жолооч нарын тоо багасвал нөхцөл байдал бүр хүндэрнэ. Гэтэл улирлаар гэрээ байгуулсан жолооч нар хил нэвтэрч чадахгүй олон хоног машиндаа гацаж, эргэлт байхгүйгээс орлого тасрах асуудал үүсч байна. Нөгөө талаас улсын төсөвт борлуулалтын орлого бүрдүүлэх татвар багасч байгаа юм” гэлээ.

                  НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТАСАЛДСАН Ч ЭРЭЛТ ӨНДӨР БАЙНА

Албаны хүмүүсийн мэдээлснээр, энгийн үед Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 800-1500 машин экспорт хийхээр хил нэвтэрдэг байсан бол цар тахлын улмаас одоо 100 гаруй ачаа тээврийн машин хилээр гарах болжээ.

Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол боомт болоод буй Гашуунсухайт хүртэл 15 мянга орчим ачаа тээврийн машины урт дараалал үүсээд буй. Үүнээс өдөрт ердөө 92 нь хил нэвтэрч байна гэсэн үг. Ачаа тээврийн машинуудаас 6000 нь богины тээвэр бол бусад нь уртын тээвэр аж.

Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан экспортын асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа хэлэхдээ “Хятадын нүүрсний эрэлт буураагүй. Хамгийн гол нь Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан хүндхэн байна. Халдварын эрсдэл буурвал Хятадын талаас нүүрсний эрэлт өндөр байна. Уурхайн хашаанаас гарахад л мөнгө нь орж ирдэг. Одоогоор Цагаан хадны хашаанууд дүүрсэн. Нэмэлтээр оруулах боломжгүй. Учир нь, халдварын эрсдэл нэмэгдэж, хил хаагдах нөхцөл байдал үүсч байгаа тул уурхайг түр хугацаанд зогсоосон нөхцөл байдалтай байна. Бидний өмнө тулгамдаж буй ганц асуудал нь Covid-19. Халварын тархалтаас шалтгаалан Хятадын талаас нүүрс тээврийн жолооч нарыг хил нэвтрүүлэхгүй байна.

Хилээр гаргасан ч маш цөөн тоогоор жолооч нэвтрүүлж байна. Хил дээр PCR шинжилгээг өөрсдөө авч байгаа учраас сэжигтэй тохиолдол илэрвэл хилээ хаадаг болсон. Нүүрс худалдан авсан Хятадын компаниуд засаг захиргаандаа нүүрсээ авахаар шаардах болсон. Цагаан хаданд БНХАУ-аас худалдан авсан 10 сая тонн нүүрс экспортод гаралгүй гацсан байна.

Тавантолгой нүүрсний ордод олборлосон 3-4 сая тонн нүүрсний нөөц бэлэн байна. Тавалгой нүүрсний ордоос Гашуунсухайт хүртэл 15000 орчим ачаа тээвриййн жолооч байна. Шивээхүрэн боомтод 92 жолоочоос PCR шинжилгээ авч, хил нэвтрүүлж байна. Тус боомтод 3000 орчим жолооч бий. Монголын талаас вакцины хоёр тунд хамрагдсан, PCR шинжилгээ өгсөн жолооч нарыг хилээр гаргахын өмнөх өдөр Хятадын талд PCR шинжилгээ дахин өгүүлж байгаа юм. Шинжилгээ өгсний маргааш жолооч нар хилээр нэвтрэх боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж