С.Амарсайхан: Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлана | News.MN

С.Амарсайхан: Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлана

С.Амарсайхан: Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлана

С.Амарсайхан: Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлана

УИХ-аас батлагдсан цар тахалтай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өнөөдөр /2021.06.15/ хуралдлаа. Хуралдаанаар Сovid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

"COVID-19-ИЙН ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТ, ДААТГАЛД ХАМРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:

-Нөхцөл байдалдаа сайн дүн шинжилгээ хийх ёстой. Бүтэн хоёр жил шахуу дөвчигнөлөө. Нэгдүгээрт, вакцины бодлогоо гаргаач ээ гэж ҮАБЗ-д би хэлсэн. Энэ тэндээс айлуудын хаяж өгсөн вакциныг иргэддээ хийсэн. Одоо бид өвчлөлөөр тэргүүлж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль халдварын тархалтад нөлөөлсөн.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Нэгдүгээрт, эмнэлэг ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсч байна. Өнөөдрийн байдлаар 8000 орчим иргэн гэрээр тусгаарлагдаж байна. Эмнэлгийн ачаалал илүү хүндэрнэ. Насанд хүрсэн нийт хүн амын 60 хувь буюу 750 мянган иргэн давтан тунд хамрагдсан. Дархлаажуулалтын ажил бүрэн дуусаагүй байна. Бид халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой. Вакцин хийлгээд тайвширч болохгүйг мэргэжлийн байгууллагаас сануулсаар ирсэн. Хүн амын 36.5 хувь буюу нэг сая гаруй хүүхэд вакцинд хамрагдаагүй байна. Энэ долоо хоногт 12-17 насны хүүхдүүдийг "Файзер" вакцинд хамруулна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР:

-Нөхцөл байдал хүндэрлээ. Нас баралт нэмэгдэж, эмнэлгийн ор эмчилгээ, үйлчилгээ нөөц хүндрэлтэй байна. Засгийн газраас нэн ялангуяа эм бэлдмэлийн үнийг барих шаардлагатай. Үнээ бууруулж, даатгалд хамруулах хэрэгцээ шаардлага байна. Халдвар авсан хүн гэрээр хяналтад орох үед нэг хүн 150-250 мянган төгрөгөөр эм бэлдмэл авах боллоо. Үүнд Эрүүл мэндийн сайд хариулж болох уу. Эмч нарын ачаалал, өвчлөл цалин хангамж талаас асууя. Хүүхдийн өвчлөл нэмэгдээд эхэллээ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Вакцины дархлаа тогтоц буюу нийт халдвар авсан 70 гаруй мянган иргэний арван хувь нь вакцинд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар бүрэн тунд хамрагдаад, 14-өөс дээш хоносон хүмүүст буюу дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэсэн тооцоо гарсан. Эмийн ханган нийлүүлэлтэд онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийдэг асуудал байж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина. Мөн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тухайлбал,  хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах саналаа Засгийн газарт хүргүүлнэ.

"ОХУ-ААС II ТУНГ ХЭЗЭЭ НИЙЛҮҮЛЭХ ТАЛААР АЛБАН ЁСНЫ ХАРИУ ӨГӨӨГҮЙ"

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-Гэрээр эмчлэх журмыг энэ оны хоёрдугаар сараас шинэчлэн баталсан. Шинж тэмдэг батлагдсан, шинж тэмдэггүй болон, шинж тэмдэгтэй боловч эрсдэл багатай хүмүүст гэрээр вирусийн эсрэг эм олгож байна. Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн тогтмол тандалт хийж байна. Сovid-19-ийн эмийн үнийг барих талаар вирусийн эсрэг эмийг компаниуд харилцан адилгүй үнэтэйгээр оруулж ирж байна. Сүүлийн үед эмийн үнийг хөөрөгдүүлсэн асуудал гарч буй учраас нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлэг, ямар үнэтэйгээр зөвшөөрөл авсан гэдгийг нь олон нийтэд болон яамны цахим хуудсаар ил тод зарлах шийдвэр гарсан.

Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар өрхийн эмнэлгийг санхүүжүүлэх тарифыг баталсан. 2021 он гарснаар Сovid-19-ийн хариу арга хэмжээнд оролцсон нийт эрүүл мэндийн салбарын ажилчдад илүү цагийн урамшуулал дээр 12.8 тэрбумыг олгосон. ХӨСҮТ-д 2.7 тэрбум, Зоонозын өвчин судлалын төвд 294 сая төгрөг, Нийгмийн эрүүл мэндийн төвд 249 сая гэх мэтээр олгосон. Засгийн газрын 79 дүгээр тогтоолоор халдвар авсан болон улаан бүсэд ажиллаж буй хүмүүст урамшуулал 2.5 тэрбум төгрөг олгох шийдвэр гарсан.

ОХУ-аас ямар хугацаанд хоёрдугаар тунгаа нийлүүлэх талаар албан ёсны хариу өгөөгүй байна.

ЯПОНД ШИНЖИЛГЭЭ ХИЙГДСЭН 20 СОРЬЦОД ИХ БРИТАНИЙН ХУВИЛБАРТ БАЙДАГ НЭГ ГЕНИЙН МУТАЦИ ДАВХАР ИЛЭРСЭН

ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР: Сovid-19-ийн чиглэлээр хэд хэдэн судалгаа хийж байна. Япон, БНСУ руу манай улсад тархаад байгаа тохиолдлуудаас тодорхой тооны сорьцууд явуулсан.

Япон улсад хийсэн генийн дарааллыг тогтоох 20 сорьцод мутацийн хэлбэрүүд гарсан. Вирусийн хувьсалд улс хамаарахгүй өөрчлөлт байнга ордог. Судалгаа хийгдсэн 20 сорьцод анх Уханьд гарсан вирусийн хэлбэрээс өөрчлөлт гарч байгаа тухай сар гаруйн өмнө нийтэд танилцуулж байсан. Генийн дарааллыг судлах шинжилгээг өргөн дэлгэр хийх боломжгүй учраас сүүлийн гурван сараас хойш гарсан тохиолдлуудаас 50 сорьцыг тавдугаар сарын 26-нд Япон улс руу чартер нислэгээр явуулсан. Одоо хариуг хүлээж байна.

Гуравдугаар сараас хойших дээрх тохиолдлуудад ямар хувьсал, өөрчлөлт гарсныг тодорхойлох судалгаанууд үргэлжилнэ. Манай улсад энэ шинжилгээг хийхээр төлөвлөж буй ч цаг хугацааны хувьд хоцорч байна. ДЭМБ-ын санхүүжилтээр энэ үйл ажиллагаа хийгдсэн.

Өнөөдрийн байдлаар PCR-т суурилсан зарим мутацийн хэлбэрийг илрүүлэх шинжилгээ судалгаа хийж байна. Өмнө нь танилцуулж байсан Их Британийн хувилбарууд илэрч буй. Гэхдээ Япон улсад шинжилгээ хийгдсэн 20 сорьцод Их Британийн хувилбарт байдаг нэг генийн мутаци давхар илэрсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oor yamar bn 2021-06-15 83.25.146.90

Terbumyhaa asuudlaa shiidegdegui uchraas hulkh hurandaa tangarag orguulehgui negent songuul huulesoor yavagdsan tul eronhiilegch daraagiin hun bolnoo Enkhbat

Avatar

Zochin 2021-06-15 103.229.121.203

Ene neg zuuleg zaluu tegeed Social harj baigaad l shiidveree gargadag ni bur denduu shuu. Amralt juulchnii baaz, er ni aliig ni ch haah hereggui. Harin ter shaardlaga hangahgui, durem juram murduhgui baigaataigaa sain hariutslaga tootsood yavaachee.

Avatar

Зочин 2021-06-15 202.131.245.243

2-р тунгаа хийлгээд 14 хоночихсон тул ресторанд ч орно, амралтанд ч очно. Хаана гэж битгий дэмийрээд байгаарай.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.20.4

Шагналын найраа болиочээ

Avatar

за 2021-06-15 66.181.189.237

за ёстой юу ч хийж чадахгүй толгой нь ажиллахгүй юмнуудын хор одоо гарч байна. нээх их зантай чухал цариалахаас өөр юм алга. тэнэг

Avatar

IRGEN 2021-06-15 103.212.118.109

Baar tsengeenii gazruudaa haa hotoos garah hodolgoon bas hah hergtei bnaa

Avatar

дулмаа 2021-06-15 66.181.180.254

анхнаасаа спутник хийхгүй яасан юм. зг буруу шийд гаргаж хятад вакцин оруулснаа одоо хүлээх болж дээ дээрээс нь уок эок нь маш муу ажиллаж байна.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.25.138

Хэлхэд амархан хийхэд хэцүү гэдгээ мартсан уу, Дүр эсгэсэн ардчилагч малуудаа. Бүх зүйл нурааж,ард олноо хохироож,төрийн хөрөнгө идэж ууж, монголчуудаар тоглоом наадам хийж байснаа мартсан уу. Үүнээс чинь жигшиж, олон түмэн та нарыг үзэхээ байж,саяын сонгуулиар та нарт санал өгөөгүй. Хумсаа нуусан араатан гэдгийг чинь мэднэ.Сайхан хувьсгалч,эх оронч, хүний дүр эсгэж жүжиглээд бүтэхгүй.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.25.138

Төр мэдээж иргэдээ хохироох хүндрүүлэх бодолгүй.Бас байдал хүндэрмэгц,учиргүй тэвдэж, хөл хорио тогтоож,олон түмнийг амьдралын нь эх үүсвэрээс салгаж таслаад байж болохгүй байгаа биз.Дүгнэж цэгнэж байгаад нэг зөв шийдвэр гаргах биз.Гол нь үймүүрч самуурч, үл бүтэх хүмүүсийн явуулгад автаж болохгүй. Байдах улам дордоно.

Avatar

уншигч 2021-06-15 66.181.180.254

энэ нэг балай нөхөр хийж чадах юм гэж юу ч алга. одоо өөрсдийн ажлаа хийж чадаагүй хариуцлалаггүй ажилласан алдаагаа одоо монгол омог гэдэг юм руу чихэж эхэлээ. энэ нөхрийг нэн даруй солиоч

Avatar

Зочин 2021-06-15 103.229.122.154

Хөл хорихгүй бол хятад вакцин чинь худлаа байна

Avatar

ард түмэн 2021-06-15 192.82.76.170

сонгуульд ялаад ерөнхийлөгч л болж бвал бусад юм хамаагүй одоо нөгөө ард түмэндээ хайр зарлаад байсан Хүрэлсүх хаачив аа

Avatar

Зочин 2021-06-15 202.126.94.99

Энэ засаг ямар ч бодлогогуй урсгалаар ажиллаж, намын сонгуулиа бодсон болохоос иргэдийг асар хохироож бна. Зуны улирал айраг цагаа уух боломжийг нь одоо хорьж байгаам биш уу!!! Ер нь яах гээд бнаа!

Avatar

Зочин 2021-06-15 66.181.186.141

Хүүхдүүдээс бүрдсэн ЗГ гэдэг нь харагдлаа. Хүрэлсүх нэгэнт Ерөнхийлөгч болсон учир чадваргүй найз нөхөд, дүү нараа ЗГ-рт оруулдагаа зосгоо! Энэ байдлаар ковидаас амь насаа алдах хүний тоо 2000-3000 хүрэхээр байна. Дайнаас ялгаагүй болж байна.

Avatar

Зочин 2021-06-15 103.212.118.66

Heduulee ene guldiisun gulugiig zailuulyaa arai dendlee zailaachee nohoin gulug min z**l z**l z**l z**l z**l z**l aaa ch

Avatar

Зочин 2021-06-15 66.181.186.141

Энэ ЗГ – хүүхдүүд ажлаа хийж чадахгүй, иргэдийн тархийг сайхан угааж байна. Мөнгөгүй, Спутник-V авч чадахгүй байгааг иргэдэд хэлэх нь зөвд нийцнэ. Хориогоо зарлаа. Төсөв нь хоосон, МБ мөнгө хэвлээд л. Эдийн засагчид мэдэж байгаа. ЗГ Эх орон, ард түмнээ умартажээ. Улс төрийн ашиг бүгдийг шийдэж байна. Хүрэлсүхээ энэ байгаа ЗГ-аа хурдан сольж үз. ЕС, Шадар сайд 2 нь Монголын хамгийн том популистууд. Ковид дайнтай адилтгах түвшин ирлээ. Найз нөхдөө ЗГ-рт оруулдгаа зогсоо!

Avatar

AАНАА ГАHАA 2021-06-15 66.181.161.72

ЕРӨНХИИЛӨГЧ БАТТУЛГАТӨСӨВӨӨТАНА ВАKЦИНЫМӨНГӨ ТӨСӨВТӨӨСУУТГА ГЭЖ ХИЧНЭЭН ХЭЛЖ ӨРГӨХ БИЧИГ БАРИЛАА ,СПУТНИK ВАKЦИН МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭЕ ГЭЖ ОРОСЫН ТАЛТАЙ ХҮРТЭЛ ЯРИАД ЗӨВШӨӨРҮҮЛСЭН ,,,ЗАСГИЙН ГАЗАР ,УИХ ТООГООГҮЙ ТУН ХАРАМСАЛТАЙ БАЙГА

Avatar

Зочин 2021-06-15 202.126.89.24

Tiim uu huviin baiguullaguudiig l daramtlahdaa sain torin baiguullaguud ni oorsdoo durem jurmaa bieluuldeggui hogiin novshnuud

Avatar

Зочин 2021-06-15 202.55.188.94

Hutsaj bai. Tur nuhun olgovor ugch chadahgui bol haaj horino gej sanaltgui shuu

Avatar

Тунгаа 2021-06-15 202.126.89.93

Төрийн байгууллагуудаа цэгцэл тэр найрамдал хүүхдийн зуслан тамирчид бөөнөөр нь байрлуулаад дэглэм зөрчөөд байна шалгаачээ

Avatar

Юун хөл хорих? 2021-06-15 64.119.20.207

2-р тунгаа хийлгээд 14 хоносон бол чөлөөтэй явж болно гэж хуцаад байсан чинь яасан бэ? Худлаа шаасан юм уу?

Avatar

МОНГОЛ СҮЙРЧ БАЙНА !! 2021-06-15 202.126.89.172

✔ ТЭР ОЮУН-ЭРДЭНЭ НЬ ДАВС МЭТ ШОРВОГ ҮГСЭЭ ОДОО Л ХЭЛЭЭД НААДАМ; ТАНГАРАГАА ЦУЦЛААСАЙ !!
✔ ХААНААСАА ХААЛГАЧ ХҮРТЛЭЭ ЗАВХАРСАН ХУУЛЬ ДҮРЭМЭЭ УМАРТДАГ МОНГОЛ ШИГ УЛС ИЙНХҮҮ ТАХЛААР ДЭЛХИЙН ТҮҮХНЭЭС АРЧИГДАЖ БАЙНА ДАА ХӨӨРХЙИ….УМ МАНИ БАДМЭ ХУМ !!

Avatar

иргэн 2021-06-15 202.21.109.68

Интермед эмнэлэг.. Д.Цогтбаатар сайд байх даа авгай Т.Болормаадаа Европын зээл нууцаар авч байгуулсан эмнэлэг …одоо хувийн болгоод …..мөнгө идээд…… Д.Цогтбаатар болон МАН аас хохирол оо нэхэж дээ…..

Avatar

Интермед эмнэлэг хариуцлагаа хүлээ 2021-06-15 192.82.75.243

ХЭРЭВ 1 тунтай иргэд өвдвөл Интермед эмнэлгээс нөхөн төлбөр шаардаж шүүхдэнэ.
ХЭРЭВ 1 тунтай иргэд амь насаа алдвал амь насаа Интермэдээс нэхнэ гэдгийг мэдэгдэж байна.

Avatar

Интермед эмнэлэг цар тахалын онцгой үеийн хариуцлагаа хүлээ 2021-06-15 192.82.75.243

Интермед эмнэлэг 5-р сарын 26-нд хийх байсан 2-р тунгаа хийгээчээ. Ямар гээчийн хариуцлагагүй газар вэ ?? Интермед эмнэлгээр үйлчлүүлж Спутник вакцины 1-р тунгаа 2021 оны 05-р сарын 06-нд хийлгэсэн 1000 иргэн 2 тунгын120.000.000 төгрөгийг бүгд төлсөн. ХЭРЭВ 1 тунтай иргэд өвдвөл Интермед эмнэлгээс нөхөн төлбөр шаардаж шүүхдэнэ. ХЭРЭВ 1 тунтай иргэд амь насаа алдвал амь насаа Интермэдээс нэхнэ гэдгийг мэдэгдэж байна.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.186.141

Хувийн салбарын оруулж ирсэн вакциныг ЗГ сонгуулийн үер иргэдэд үнэгүй тарьсан биш юм уу?

Avatar

Тиймээ Засгийн газар Интермед эмнэлгээс иргэдийн 2 ;ахь тунг аваад сонгуулийн шоундаа үнэгүй тарьчихсан !!! 2021-06-15 192.82.75.243

Иргэд Интермед эмнэлэгт 2 тунгийн мөнгөө төлчихсөн 5-р сарын 26-нд 2 даь тунгаа хийлгэх байсан. ГЭТЭЛ Засгийн газар иргэдийн вакциныг Интермедээс аваад сонгуулийн өмнө Орос вакцин тарьсан шоу хийж иргэдэд өрхийн эмнэлгээр зарлаад үнэгүй тарьчихсан.

Спутникийн 2 дахь тунгаа сонгуулийн шоунд алдсан иргэд хохирч байна. 1 тунтай Иргэд айдастай байна !!!!!!!!!!

Avatar

MAN jiriin gishuun UHER MONGOL 2021-06-15 202.9.41.34

oorsdoo buruutai shude huvi hunii deglem chuhal da.arhi uugaad niilj shoudaad bga uher mongol yaj ene uvchinoos hamgaalah be de.arai l mulguu humuus yumda.urd hiliig china-uud haaval mash hetsuudene gedgiig oilgoj bga bhda ene orkuud.Huvi hunii uhamsar humuujil mash chuhal da…

Avatar

1 ТУНТАЙ ИРГЭД ӨВДВӨЛ ИНТЕРМЕД ЭМНЭЛГЭЭС НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭЖ ШҮҮХДЭНЭ 2021-06-15 192.82.75.243

Хэрэв 1 тунтай иргэд өвдвөл Интермед эмнэлгээс нөхөн төлбөр шаардаж шүүхдэнэ.

Хэрэв 1 тунтай иргэд амь насаа алдвал амь насаа Интермэдээс нэхнэ гэдгийг мэдэгдэж байна.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.20.207

90 хоноод 2-р тунгаа хийлгэвэл вакцины үйлчилгээ нь сайн байх болно гэж байна билээ.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.13

Хоххь чинь ээ. Эргүү царайлж орос ах орос ах гэж гүйхээр тэгдийн

Avatar

хЭРЭВ 1 ТУНТАЙ ИРГЭД ӨВДВӨЛ ИНТЕРМЕД ЭМНЭЛГЭЭС ХӨНӨН ТӨЛБӨР НЭХЭЖ ШҮҮХДЭНЭ 2021-06-15 192.82.75.243

Интермед эмнэлэг 5-р сарын 26-нд хийх байсан 2-р тунгаа хийгээчээ. Ямар гээчийн хариуцлагагүй газар вэ ??

Интермед эмнэлгээр үйлчлүүлж Спутник вакцины 1-р тунгаа 2021 оны 05-р сарын 06-нд хийлгэсэн 1000 иргэн 2 тунгын
120.000.000 төгрөгийг бүгд төлсөн.

Хэрэв 1 тунтай иргэд өвдвөл Интермед эмнэлгээс нөхөн төлбөр шаардаж шүүхдэнэ.

Хэрэв 1 тунтай иргэд амь насаа алдвал амь насаа Интермэдээс нэхнэ гэдгийг мэдэгдэж байна.

Avatar

Зочин 2021-06-15 161.35.55.88

Юу ч мэдэхгүй, ямар ч тактик байхгүй, ямар ч шийдвэр гаргах чадваргүй энэ гөлөөнийг сольж болдоггүй юм уу?

Avatar

Зочин 2021-06-15 161.35.55.88

Энэ арчаагүй юмнаас болж сүйрлээ? Ингээд л хараад суугаад байх уу?

Avatar

Зочин 2021-06-15 103.212.118.66

Temtsii temtsii odoo l temtsehku bol tegeel duuslaa shvv nuhduu

Avatar

Э 2021-06-15 66.181.161.34

Одон медалийг хязгаарал
Одон медалийг зогсоо. Захуудыг хаа

Avatar

Зочин 2021-06-15 202.179.26.19

Одон медаль ямар хамаатай юм. Өөрснөө л бөөгнөрөхгүй байхад л болно. Одон медальд вирус байгаа юм уу?

Avatar

Зочин 2021-06-15 202.179.25.45

nuurs teevree yavuulj mungu olohiin tuld mongolchuudiig deerelheed baigaaa bol hieer nevtrehed hyatad joloochoorteeverlyylj boloh ium. hil dotroo mongolchyydaa teeber hiilgeh heregtei

Avatar

Арвиа 2021-06-15 202.9.41.40

12 – 17 – насны хүүхдүүдэд вакцин тарина гээд өөрийнхөө хүүхдэд вакцин тариулах гэж байгаа юм шиг зүйл САмарсайхан яриад байх юм!!!
Хятад вакцин шиг чинь хор хөнөөл илрэх цаашлаад нөхөн үржихүй генд өөрчлөлт орох өөр янзан бүрийн хор нөлөө үзүүлэх илрэх бол яах вэ?!!!
Хүүхдүүдэд вакцин тарих эргээд харамсаад барахгүй гэж нөлөөлөл гарах үүсэх аваас та нарын шийдвэр Засгийн эрхэнд байсан байгаагүй хатуу хариуцлага ЯЛ шийтгэл онооно шүү. Одоо хичнээн хүн вакцинаас болж зуурдаар нас барж б.га

Avatar

Зочин 2021-06-15 202.179.25.45

hariutzaj baigaa hynii nuuriin buangaas shaltgaalj ajil yavdag iumdaa. tesej yldhiin tuld ard tumneeree bolon ediin zasagaaraa togloj bolohgyi

Avatar

Зочин 2021-06-15 122.201.22.40

Urh deer yu ch bhgui hurehgui uuruu l uchraa oldoo geed suuldee utsaa ch avahgui bn daa

Avatar

ИРГЭН 2021-06-15 59.153.85.210

сонгууль, шагнал гардуулж тараачихаад дараа нь ингээд яахав дээ.

Avatar

Иргэн 2021-06-15 66.181.190.135

УОК гэдэг тоглоомын байгууллага төрд нэг хэрэггүй шат дамжлага нэмээд байна. Доодохоо сонсдоггүй, өөрөө шийдвэр гаргадаггүй , дээдэхдээ долингор зан гаргадаг ийм бүтэц хэнд хэрэгтэй юм бэ. Ерөнхий сайд асуудлаа гартаа ав. УОК- ын бүтэц , үүрэг чиглэлийг тодорхой болго.

Avatar

Зочин 2021-06-15 117.111.15.153

ene sarmagching zailuulaachee

Avatar

Зочин 2021-06-15 64.119.20.207

Сонгуулийн өмнө ингэж хуцахгүй яасан юм бэ?

Avatar

УОК огцор 2021-06-15 192.82.75.243

Огцор

Avatar

Зочин 2021-06-15 202.126.89.20

Mongolchuud min dee zaigaa bariad maskaa zuugeed yawchihaj boldoggui humuus uu uvchin aimaar ih bna gehed l uher suh dalaital amar gedeg shig buugnuruud niilj tamhilaal haa hamaagui yawaad bhiimaa zaaval uvduj havdaj bj uhaarah humuus uu. tur zasag ni sudalgaa tootsoo bhgui, medeelel nuudag songuuli hiihiin tuld mash olon hunii ami eruul mendiig zolij chadlaa zasgiin gazar mash muu ajillaj bna

Avatar

Монгол 2021-06-15 66.181.185.113

Доктор Д.Нямхүү зэрэг ХӨСҮТ-ийн толгой эмч нарыг ажлаас нь хэргээр гэж хэлж болохоор хорлонтойгоор халснаас хойш энэ Ковид-19 өвчин хээрийн түймэр шиг дэгдэж байна Д.Нямхүү нар энэ тахалтай тэмцэх стратегиа боловсруулчихсан сэжигтэн бүрийг яг олж тогтоож байсан Ховд аймаг хүртэл хөөцөлдөж Хар нүдэн тоглолт үзсэн бүх хүмүүсийн байршлыг олж байсан шүү дээ Одоо хар Монголын 400-аад иргэн алтан амиа алдлаа хэдэн мянган хүн энэ аюулт өвчнөөр шаналж байна

Avatar

Зочин 2021-06-15 202.126.89.75

Нямхүү хамгийн бүтэхгүй ийм байдалд хүргэсэн гол буруутан

Avatar

Зочин 2021-06-15 192.82.67.204

BAR RESTRAN ZAH BARANI DELGUR DEN BUDAL AMRALTIN GAZRIG BUGDIG N HAGACHEE UHEHIG N HULEGED BAIGAMU KKK

Avatar

Зочин 2021-06-15 202.126.89.230

Тэгнэ , ингэнэ гэсээрбайтөл юу болоод байгааг мэдэж бна уу

Avatar

Зочин 2021-06-15 202.9.46.19

Altankhuyag uuruu baival ju khiij chadakh baisan jm. duvchignukhuu boli.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.188.55

Алтанхуяг юу ч хийж чадахгүй. Бид хангалттай харсан. АН засаг барьж байгаагүй нь их юм.

Avatar

Zochin 2021-06-15 66.181.161.40

Ene oroi udesh ajildag barnuudaa haagaach

Avatar

Зочин 2021-06-15 103.80.210.183

чи ийм болгосон шүү дээ. гөлийсөн шаар чи усан оргилуураа үүрээд монголоос зайлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж