НАТО анх удаа Хятадыг гол өрсөлдөгчөөр зарлав

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

НАТО анх удаа Хятадыг гол өрсөлдөгчөөр зарлав

НАТО анх удаа Хятадыг гол өрсөлдөгчөөр зарлав

Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид Даваа гариг (2021.06.14)-т Брюссель хотноо уулзав. Энэ удаагийн чуулганаас гаргасан хамтарсан мэдэгдлээс харахад НАТО түүхэндээ анх удаа Хятад улсыг гол өрсөлдөгчөөрөө зарлажээ. Уг мэдэгдэлд “Хятад улсын амбицтай, түрэмгий байр суурь олон улсын дэг журамд томоохон сорилт болж байна” гэж дурдсан байна.

Нийт 30 улсыг эгнээндээ багтаасан тус байгууллага өнөөг хүртэл ОХУ-ыг аюулгүй байдлын гол өрсөлдөгчөө гэж үзсээн байна. Хамтарсан мэдэгдэлд АНУ-ын санаачилгаар ийнхүү Хятад улсын талаар онцолжээ.

Хятадын эрх баригчдын Шинжаан Уйгарт явуулж буй бодлого, цөмийн зэвсгээ өргөжүүлэх алхам, мэдээллийн хаалттай байдал санаа зовоож буй талаар хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг Хятад улсыг шууд дайсагнагч хүч биш ч тус улсын хүчирхэгжилтээс үүдэлтэй учирч байгаа сорилтуудын эсрэг шинэ стратеги боловсруулах шаардлагатайг онцолжээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ асуудалд тэнцвэртэй хандахыг сануулсан байна.

НАТО-гийн энэ удаагийн чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден анх удаа оролцож буй юм. Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд НАТО-гоос гарахаар төлөвлөж, Европын холбоотнуудтайгаа таарамжгүй харилцаа үүсгээд байсан бол Жо Байден энэ харилцааг эргэн сэргээж байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж