"Үерийн ус шавхах хүн хүч цөөн, техник хангалтгүй байна" | News.MN

"Үерийн ус шавхах хүн хүч цөөн, техник хангалтгүй байна"

"Үерийн ус шавхах хүн хүч цөөн, техник хангалтгүй байна"

"Үерийн ус шавхах хүн хүч цөөн, техник хангалтгүй байна"

Улаанбаатар хотод энэ сарын 6, 7-нд орсон цас, борооны улмаас үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар өнөөдөр (2021.06.15) Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээлэл өглөө.


Тэрбээр “Геодези, усны барилга байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг болон авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг хариуцан ажилладаг. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 153 километр (км) далан суваг, 163 км борооны ус зайлуулах шугам сүлжээ байна.

Нийслэлд энэ сарын 6, 7-нд орсон цас, борооны улмаас үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл манай байгууллагын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус сорох, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлах ажил хийж байна.

Бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа боловч хүн хүч хүрэлцэхгүй байна. Манайд байдаг 37 техник тоног төхөөрөмжийн ихэнх нь эвдрэл гэмтэлтэй. Өнөөдрийн байдлаар бүрэн хүчин чадлаар ажилладаг 16 техник төхөөрөмж байна.  Үүнээс ус соруулах хоёр жижиг, нэг том машин бий. Нийслэлийн хэмжээнд авч үзвэл энэ нь хангалтгүй тоо юм. Техник төхөөрөмжийн эвдрэлийн гол шалтгаан нь маш олон жил хэрэглэсэнтэй холбоотой. Хүн хүч цөөн, техник төхөөрөмж хангалтгүй байна. Ус соруулах машин үер буусан газар бүрт ажиллаж байгаа боловч хүчрэхгүй байна. Нийслэлийн хэмжээнд барилгажилт ихтэй. Шинэ суурьшлын бүсүүд үүсч байна. Мөн голын гольдрил, эх дээр байшин барилга барьж, айл өрхүүд амьдарч байна. Энэ нь  эргээд үер усанд автах эрсдэл үүсгэж байна. Баянбүрдийн тойрог дээр маш их ус тунадаг.

 Манай байгууллага дараах бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. Үүнд, зуслангийн бүс буюу Долоон буудал, Баянбүрдийн тойрог, “Гэгээнтэн цогцолбор”-т ус зайлуулах хоолой хийнэ. Ингэснээр төвийн дүүргүүд усанд автах эрсдэл багасна. Хотын дарга үерийн нөхцөл байдалтай танилцаад, техник тоног төхөөрөмжөөр хангана гэсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-06-15 59.153.115.114

Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланг нарийсгаж барилга барьсан эко Нямдаваад хариуцлага тооцож ажиллаачээ Ариунтуяа даргаа. Өмнөх удирдлага чинь огт хариуцлага тооцоогүй. Одоог хүртэл river villa орон сууцаа барьж байна. Энэ асуудлаа хотын даргад танилцуулж үйл ажиллагаагын зогсоож арга хэмжээ авч ажлаа хийгээчээ…танаа байгууллага хуулиар үүрэг хүлээсэн байгууллага шүү дээ…энэ асуудлыгтанаа ерөнхий инженер Батсайхан сайн мэдэж байгаа…

Avatar

uul n' ehleed us zailuulah hooloigoo bar'dag yum daa 2021-06-15 23.92.142.182

Daraa n' baishinguudaa.

Avatar

Зочин 2021-06-15 103.10.23.113

мэргэжлийн хяналтынханд мөнгө өгөөд л улсад хүлээлгээд өгчихдөг штээ барилгуудыг. Үерийн хамгаалалт энэ тэр юм шаардахчгүй. ингэсээр байгаад хотод аюул учирахад хариуцах хүн байхгүй. гүээ мөн авилгачдаас болох юм аа

Avatar

Иргэн 2021-06-15 66.181.190.135

Татварын мөнгийг огт хэрэггүй зүйлд зарцуулж байна. Хөшөө , хаалга барих нь хэнд хэрэгтэй гэж. Үйлдвэрлэлийн багаж з****г хэрэгтэй. Анжистай , шартай иргэн л тариа тарьж чадна шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-15 192.82.67.140

Хот төлөвлөлт инженерийн байгууламж гэж бүхэл бүтэн цргц шийдэл байдаг . Манай нам дагсан дарганцарууд үүнийг ор тас орхигдуулсан

Avatar

Хэзээ вэ ??? 2021-06-15 66.181.183.117

Хэзээ байтлаа хүн хүч, машин техник ХАНГАЛТТАЙ байдаг байлаа даа.. Оронд нь өчнөөн л олон генерал төрлөө, шагнаж урамшуулдаг шигээ ажилладаг бол ч Монгол дэлхийгээс тасарчихсаан

Avatar

Ийм л байна 2021-06-15 66.181.183.117

Энэ янзаар Дэлхийн сүйрэлээс арай наана л стандарт зам тавьдаг болж магад… Наана нь битгий горьд

Avatar

Irgen 2021-06-15 202.126.88.63

Yamar ch baiguulamj barihad ehnii eeljind baigaliin togtots, ueriin usnii zailuulagchiin asuudliig tootsoj daraagiin tootsoog ehledeg, mongolchuud shig iim samarchihsan uls hovor bh, nuguu ulsiin komiss ch gej buun maapaan, odoo yarij bgaa asuuliig ni har daa, ueriin usnii zailuulahad hun huch mashin tehnik hurehgui geed shal dalii yum yariad suuj bdag,

Avatar

Зочин 2021-06-15 202.9.40.112

Туулын захиргаа энэ тэр нь хаачихсан вэ, албан дүгнэлтээ гаргуул гээл дарамтладаг байж яг мэргэжлийн юм хийж байгаа юм хаана байна…мэргэжлийн бус удирдлага, ажилтангууд байдаг нь эндээс харагдаж байна. Татан буулгуул таарна

Avatar

Зочин 2021-06-15 66.181.184.141

Хотын доторхи үерийн усыг шавхах биш зайлуулах гэж яривал зүйд нийцнэ.Үерийн усыг зайлуулах сувгийг бололцоотой нөхцөлд шинээр байгуулах байгааг нь сэтгэж засаж бүрэн ажиллагаатай болгон зайлуулсан усаа хааш нь хийх /сэлбийн гол руу, ногоон нуурын суваг руу г.м/ мэдээж зарим нэг онцгой тохиолдолд энд тэнд тунасан усыг шавхах хэрэг гарч мэдэх юм гэхдээ энэ бол туслах үйлчилгээ. Шинээр объектыг зураг төсвийг хийхдээ түүнийг улсын б-гч хүлээж авахдаа үерийн ус зайлуулалтад онцгой анхаармаар бн.

Avatar

Монгол 2021-06-15 64.119.22.96

Наад зардлаа барилга, хотхон нэртэй заваарсан, шавааралдсан юм барьсан болоод алга болдог барилгын компаниудын захирлаар нь гаргуулаач ээ??? Ёстой нэг хүн амьдарна гэж тооцож юм хийдэггүй, хүний үнэргүй шуналын тулам болсон бузрын юмнууд??? Улаанбаатарыг ийм заваан хот болгосон гол буруутнууд чинь энэ барилгын компаниудын захирлууд шүү дээ??? Одоо энэ заваан юмнуудтай тооцоо бодох цаг болсон. Дээр нь Мэргэжлийн хяналтын байгууллага гэж ялзарсан, юу ч хийдэггүй газар байна? Барилгы нь хянадаггүй

Avatar

Зочин 2021-06-15 202.131.227.82

үерийн усыг шавхана гэж юу байдаг юм бэ? ус зайлуулах хоолойнуудыг л сайн тавиад өгөх хэрэгтэй биш үү

Avatar

Зочин 2021-06-15 202.9.46.205

ҮЕРИЙН УСЫГ ХҮНЭЭР ШАВХУУЛНА Ч ГЭХ ШИГ. ЮУ Ч ЯРИАД БАЙГААН. ЗАМ ТАВИХ ШААРДЛАГЫГ ӨНДӨРСГӨӨЧ ЭЭ. ХАЖУУ ДАА УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙГОО ЗЭРЭГЦҮҮЛЭН ЯВДАГ БОЛМООР БАЙНА

Avatar

Зочин 2021-06-15 103.80.210.183

хотыг ийм там болгосон хотын Ерөнхий АРХИЧИН тэргүүтэй хүмүүсээр наал ажилаа хийлгэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж