"Хан-Уулын зарим барилгын 2-3 давхар үерт автаж болзошгүй" | News.MN

"Хан-Уулын зарим барилгын 2-3 давхар үерт автаж болзошгүй"

"Хан-Уулын зарим барилгын 2-3 давхар үерт автаж болзошгүй"

"Хан-Уулын зарим барилгын 2-3 давхар үерт автаж болзошгүй"

Монгол Улсад сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Нийслэлд борооны усны үер асуудал дагуулж буйтай холбогдуулан ямар зохицуулалт хийж ажиллаж буй талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.


-Улаанбаатарт үер буух үзэгдэл их гарах боллоо. Цаашид үерийн далан, суваг шуудууг нэмэгдүүлэх боломжтой юу?

-Нийслэлд бороо орсны дараа өдрөөс Геодези, усны барилга, байгууламжийн газрын шуурхай удирдлагын төвд ирэх дуудлага мэдээлэл нэмэгддэг. Тухайлбал, их хэмжээний бороо орсон өдрүүдэд Сэлбэ голын усны түвшин нэмэгдэж, ойролцоох газруудад борооны ус их хэмжээгээр тогтох, барилга байгууламжийн газар доорх хэсэгт үерийн ус орох зэрэг нөхцөл байдал үүсч байна. Манай байгууллага үүнтэй холбоотой дуудлага, мэдээллийг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 53 байршилд 145 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Бид төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын бүх далан, суваг шуудуу, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалт хийдэг.

Хотын даргын өгсөн үүргийн дагуу одоогоор үерийн далангийн цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байна. Жилд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг. Энэхүү төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байна.

-Нийслэлд үер буух хамгийн эрсдэлтэй бүсэд аль хэсэг багтаж байна вэ?

-Цэг гэхээс илүүтэй үерийн хамгаалалтын зурвас зөрчиж буусан айл өрхүүдэд эрсдэл их учирч байна. Учир нь Сэлбэ гол үерлэхэд тухайн газарт оршин сууж байгаа айл өрх болон орон сууцны барилгуудын зоорийн давхар усанд автсан. Манай байгууллага дуудлагын дагуу шуурхай ажиллаж, авто зам, нүхэн гарцуудын усыг соруулж ажилласан.

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан зэрэг дүүрэгт үерийн эрсдэл их байна. Айл өрхүүд ихэвчлэн хамгаалалтын зурвас зөрчиж буусан. Мөн хамгаалалтын зурваст орон сууцны барилга барьснаас болж зоорийн давхарт нь ус тунах, үерийн ус орох зэрэг асуудал үүсч байгаа юм.

Хэдийгээр өнөөдөр зоорийн давхарт нь ус дүүрч байгаа ч цаашлаад орон сууцны барилгын 1-2 давхарт үерийн ус орох, түүнийг соруулах тухай асуудал нийслэлд яригдаж эхэлнэ. 2018 оноос хойш Хан-Уул дүүргийн 60 барилгын зоорийн давхарт үер бууж байгаа талаар яригдсан. Гэвч одоог хүртэл усыг соруулах, тус барилгын компаниуд торгуулахаас өөр арга хэмжээ авч чадахгүй байна. Орон сууцны компаниуд нэг удаа торгуулчихсан бол дахиж хариуцлага хүлээхгүй гэсэн хандлагатай байдаг. Тиймээс нийслэлийн ус зайлуулах шугам сүлжээг нэмэгдүүлэхээс гадна хамгаалалтын зурвас зөрчиж буй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууц болон барилгуудын чанар стандартыг хангахад анхаарч ажиллах шаардлагатай байна.

Дуудлага, мэдээллийн тухайд борооны усны шугам сүлжээгүй газруудаас ихэвчлэн ирж байна. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 100 км орчим нь 1966-1987 онд, 48 км нь 1987-2019 онуудад баригдсан. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16 гол төв магистраль шугам 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй байдаг.

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байна. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид үерийн аюултай бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлж, Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн газрын албатай хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.3

Байгаль ээж хариугаа авч байгаа юм. Туулын эргээр барьсан барилгуудыг цөмийг нь урсгаасай. Тэгвэл нэг хаширч магадгүй.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.119

За одоо ийм үед л жинхэнэ хариуцлага ярьдаг юм шдээ.Тэр газрын зөвшөөрөл өгсөн улсуудаас эхлээд барьсан гүйцэтгэсэн гээд л хариуцлага тооцдог цаг шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-15 103.212.118.109

Gol daguu barisan baishind irged boikotlood hudaldaj avhgui bh hergteishdeee gol us urgamal suitgeed barisn.

Avatar

zochin 2021-06-15 59.153.115.114

selbe goliin yeriin hamgaalaltiin dalang nariisgaj barilga barisan eco Nyamdavaag ene bguullaga arga hemjee avaagui dee. ug ni bol huuliar uureg huleesen bguullaga. uurgee bieluuleegui avilgad idegdsen.

Avatar

Зочин 2021-06-15 202.9.46.192

БАЙГАЛИЙН ӨӨРИЙ НЬ ЗҮЙ ТОГТЛЫГ ЮУ Ч ӨӨРЧИЛЖ ДИЙЛЭХГҮЙ ЭЭ. ГОЛ МӨРӨН , ГОРХИ БУЛАГ , НУУР ЦӨӨРӨМ бүгд байгалийн шинжээ хадгалсаар л байх болно. Харин хүмүүс бид дэндүү хайнга , тоомжиргүй байна. Улаанбаатар хотын хөрс болон газрын тогтоцын судалгааг нарийвчлан эрсдэлтэй газруудад орон сууцны хороололууд биш ногоон байгууламжуудыг олноор байгуулах цаг болсон.

Avatar

Зочин 2021-06-15 202.126.90.125

Iimerhuu gazart zovshoorol olgoson buh alban tushaaltnuudaas hohirliig garguulah shaardlagatai.

Avatar

Nogoon nuur.. 2021-06-15 66.181.161.9

Nogoon nuuriin orchim barilga barihaa bolichihmoor bnaa.tuul selbe goliin dalang dotogshluulj ugsun gazaruud ayultai shuu.zuvshuuruliig ni tcutcalj olgoson hund hatuu hariutclaga tootcoh yostoi

Avatar

Зочин 2021-06-15 139.5.216.230

Дээрээс урсан орж ирж байгаа үерийн ус нь өмхийгөөс гадна нүхэн жорлонгийн баас тэр чигээрээ урсан орж ирж байна.Сумъяабузар ОЮУЭРДЭНЭ нар АЖИЛ ХИЙХГҮЙ бол зайлаарай

Avatar

Давхар хариуцлага 2021-06-15 66.181.183.117

Барилгын компаниудад нь бас давхар хариуцлага тооцох ёстой

Avatar

Зочин 2021-06-15 202.55.191.130

ene dund goliig haaj baahan barilga barih gej hashaa barisan hvmvvsiig gargaj goliig cholootoi gargaval sain bna. ter 120 myangataas doosh 3 stans hvrteliig olon talaas haaj booson tul us ni ybj ogohgui bna.. deer bas ter dund goliin tsengeldejhees hoish olon gazar bas barilga barih geed gazar olgoj bgaag boliulohgui bol hot ver ursan shuu.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.181.149

Тэр Сумъяабазар таа хэлнэ үү. Тэр Хан Хиллс хотхоноос Зайсангийн гүүр хүртэл машин замыг Туулын үерийн даланг сэтэлж тавих гэж байна. Эрүүл үү? 8-9 ААН нийлж хийх гээд бэлтгэлээ базааж байна гэж өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр ярьж байна. үнэтэй авсан хотхоноосоо гарах гэж түгжирдэг тул дахин гарц гаргахын тулд УБ ын иргэд үерт автах ёстой юу. Хэдхэн хоногийн жоохон бороонд яаж байна?

Avatar

Болд 2021-06-15 202.126.89.85

Хохь нь

Avatar

Зочин 2021-06-15 66.181.189.29

Та нар сайн ойлгож ав – наад Геодези, усны барилга байгууламжийн газар чинь зураг төслийн үе шатанд зураг зөвшилцөж гарын үсэг зурж баталгаажуулдаг, дараа нь комисс хүлээж авахад комисст орж мөн гарын үсэг зурж хүлээн авдаг буюу зураг хийхээс эхсүүлээд барьж хүлээн авах хүртэл оролцдог ийм газар. Ингэж хүлээн авсан замын борооны усны суваг шуудууны ашиглалт буюу шугам хоолойг цэвэрлэх, бүрэн ажиллагаатай байхыг хариуцдаг. Усанд автаад байгаа төмөр зам доогуурх нүхэн гарцууд эдний ажлын дүн юм.

Avatar

Зочин 2021-06-15 192.82.71.42

Өнөөдөрийн ус чинь үер биш л дээ, зүгээр шар усны үер гэвэл юу юм. Одоо 7,8 сарын борооноор жинхэнэ үер буувал яах болж байнаа? 1966, 67 оны үер шиг Туул, Сэлбэ голууд жинхэнэ үерлэвэл энэ олон байшин барилга үерт автаж, зарим нь нурах аюултай шүү. Хариуцлагыг нь төр хүлээх ёстой болно доо, барих зөвшөөрөлолгосон байгууллага, уг нь болдогсон бол гарын үсэг зурсан хариуцлагатан болгоныг хэрэгт татах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-15 202.9.46.205

бАРИЛГА ХҮЛЭЭЖ АВСАН УЛСЫН КОМИСС, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ГЭСЭН МАЛУУДЫГ ОДОО ТОРГО

Avatar

Зочин 2021-06-15 202.21.126.30

Зөвшөөрөлгүй барилга барьсан л гэх юм. Мэргэжлийн хяналтын газар үхсэнээ харж байдаг юм. Шууд ажлыг нь зогсоох эрхтэй биз дээ?

Avatar

Зочин 2021-06-15 103.80.210.183

сүрхий УОК самар нь гараараа усаа шавхаад байж байхгүй юу даа. өөр чадах юм байх биш. яах гэж ингэж улайран зүтгэж улсын хөрөнгөөр тоглож байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж