МАН-ын сонгуулийн стратеги С.Баяраас Д.Амарбаясгалан руу шилжжээ | News.MN

МАН-ын сонгуулийн стратеги С.Баяраас Д.Амарбаясгалан руу шилжжээ

МАН-ын сонгуулийн стратеги С.Баяраас Д.Амарбаясгалан руу шилжжээ

МАН-ын сонгуулийн стратеги С.Баяраас Д.Амарбаясгалан руу шилжжээ

Зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгосон сонгууль зургаа хоногийн өмнө дууслаа. Энэ сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН оролцов. МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар нэр дэвшиж өрсөлдсөн. Эцэст нь МАН-ын У.Хүрэлсүх өмнөх ялагчдын авч байгаагүй өндөр хувийн саналаар ялав. Ийн У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь хийгээд зургаан жил суух анхны Ерөнхийлөгч боллоо.

Уг нь улс төрийн ямар ч сонгууль өөрийн дэгтэй. Эхлэл, өрнөл төгсгөлтэй. Болох ёстой, байх хэрэгтэй “эд эс”-үүдтэй. Харин энэ сонгууль асар “чимээгүй” өнгөрлөө. Элдэв дуулиан шуугиан ч үгүй. Хэрүүл уруул ч үгүй. Зардал чирэгдэл ч багатай. Тэгсхийгээд л дуусав. Өмнөх долоон сонгууль ийм байгаагүй л дээ. Гэхдээ хөндлөнгөөс ингэж үзэгдсэн бололтой. Ер нь бол ямар ч улс төрийн хүчинд амар сонгууль гэж байдаггүй. Тэр тусмаа энэ удаагийн сонгууль эрх баригч МАН-д тун эвгүй байжээ.

Энэ нам дангаараа эрх барьж байна. Нэр дэвшигч нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан, намын дарга нь. Рейтингээрээ сүүлийн дөрвөн жилийн турш нэг, хоёроос буугаагүй.
Гэтэл өрсөлдөгчид нь гарааны рейтинг, бусад юмаараа У.Хүрэлсүхээс хол дутуу байв.

АН хоёр хуваагдсан, С.Эрдэнэ нэг талаас нь гарч ирсэн. Тэгэхээр АН-ынхаа дэмжлэгийг бүрэн авах боломжгүй байлаа. Д.Энхбатын хувьд ч ХҮН-аас сонгуулийн процесс эхэлчихсэн хойно гэнэт гэмээр нэр дэвшсэн. Улс төрд үзэгдэлгүй арваад жил болчихсон. Гэхдээ интернэт орчинд өөрийн бизнестэй. Нийгмийн тодорхой хэсэгт таалагддаг ч, нийтээрээ ялангуяа, орон нутагт сайн таньдаггүй.

Гэхдээ сонгууль эхэллээ, бүгд нэг шугамд зогсдог. Сул нэр дэвшигч гэж байдаггүй. Харин сонгуульд хэн яаж оролцох нь, ямар арга байдал ашиглах вэ гэдэг нь чухал болдог. Тэр жишгээр Ерөнхийлөгчид нэр дэвшээд нэг гараан дээр зогсохоор хэн хэндээ аюултай болчихдог. Энэ бол сонгуулийн бичигдээгүй хууль л даа.

Чухамдаа энэ мэт олон шалтгаан МАН-ыг улам эмзэг болгожээ. Хэрвээ сонгуулийн өрсөлдөөнийг “дүрмийн дагуу” хийвэл, бас эрх мэдэл, давуу талуудаа ашиглавал “цөмөрчих” байв. Ийм нөхцөлд ямар тактик хэрэглэж, яаж оролцох вэ гэдэг маш чухал байсан гэсэн үг л дээ. Тиймээс яах ийх нь МАН-ын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан тус намын генсек Д.Амарбаясгалангаас шалтгаалж байв.
Д.Амарбаясгалангийн хувьд сонгууль угтаад маш том бэлтгэл хийжээ. Тэр нь МАН, МАХН-ын нэгдэл байв. МАН,МАХН-ын нэгдэл өмнө нь яригдаж байсан. Ажил хэрэг болох дээрээ тулаад ч больж байлаа.
Харин генсек Д.Амарбаясгалангийн хувьд хоёр намын нэгдлийг зохион байгуулах гол үүргийг гүйцэтгэжээ. Санаачилгатай ч ажилласан гэдэг. Чухам тэр нэгдэл энэ сонгуульд МАН үнэмлэхүй ялах гол үндэс нь болж өгөв. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин АН задарч байхад МАН нэгдэх процессыг амжилттай өрнүүлсэн.

Ингээд сонгууль эхлэхэд тэрбээр намынхаа нэгэнт өндөр рейтингтэй нэр дэвшигчээ “нисгэчихгүй” байх тактикийг барьжээ. Нисчихвэл унана. Тиймээс бүх талаар даруухан байсаар сонгуулийг дуусгав. Энэ нь ч оносон. Хэрвээ хөдөлсөн л бол санал савлах магадлал өндөр.

Товчхондоо, Д.Амарбаясгалан энэ сонгуулийн кампанийг тун чамбай удирдлаа. Хий ч гаргасангүй. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар намынхаа сонгууль хариуцсан Нарийн Бичгийн Даргаар ажилласан. Тэр сонгуульд МАН 65 суудал авсан. 2020 оны сонгуулийг бас удирдсан. 62 суудалтай болсон. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллалаа. Үнэмлэхүй ялалт байгуулав.
МАН-ын сонгуулийн үйл ажиллагааг Ерөнхий сайд асан С.Баяр олон жил залж чиглүүлж ирсэн. МАН-ын олон сонгуулийн стратеги, PR санаанууд С.Баярынх байсан нь үнэн юм. Сүүлд Англид Элчингээр очсон хойноо ч намынхаа ажлыг хийсээр байсан гэдэг. 2016 оны сонгуульд зааж зөвлөсөн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч гар бие оролцсон. Гэхдээ одоо энэ ажил Д.Амарбаясгаланд албан ёсоор шилжжээ. Харин тэр сонгуулийн төлөвлөгөө юмаа С.Баяр шиг самбарт зурдаг уу эсвэл ширээн дээрээ дэлгэдэг болов уу, яадаг бол?

Б.ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 211.36.158.252

Tangarag urguhuus nb umnu ATG /Hurelsuhin hurungig shalgah heregtei baisim.Tsetserlegin bagsh ehnertei ,uuruu turin alband ajildag hun I’m ih hurungig yaj burduulsen baih ve .ter ih sonin bna

Avatar

ahmad 2021-06-15 66.181.188.145

SBayr gai tarj baisnaas bish yamar gabyya baigyylsan gej.Bitgii demiir.Harin Amarbaysgalan bol jinhene yls toriin namiig shinjleh yhaanchaar abch yabaa,onoltoi,alsiig harsan ireedyitei shine yeiin bie,setgel,gar ni tseber zaluu udirdagch.Yan Oyn Erdene mettei haritsyylahiin bish.Oyn Erdene tyyntei namiin darga bylaaldah bys tyshij zamaas ni hol baibal oort ni olziitei baih bolno.

Avatar

zochin 2021-06-15 202.9.40.177

Buh erseldugchee huuli.tsets.shuuheer bhgui bolgochihood.uhsenii sain ajillasan.Jinhene horchin
.Huduu aimaguudad buh ajil.baktsenii tarilgiig huryel zogsoogood.Hurelsuhiin hudlaa yrihiig sonsoh.korono taraahiig harlaa.EK tangarag gj h*****d bh uom.Buh aimagaar evchin taraalaa.Negee 2 n ingej yvj chadaachgui.Ulsiin mungeer Huuk l tuillaa.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.64

МАН-ын даргаар ажиллах бүрэн боломжтой залуу даа

Avatar

Монгол 2021-06-15 202.179.25.136

Хар машины хакеруудад баяр хүргэе. Амарбаясгалан бол тэдэнтэй тохиролцоонд хүрч чадсан байж магадгүй юм. ХҮРЭЛСҮХ луйварын сонгуулийн ялагч.

Avatar

Зочин 2021-06-15 139.5.216.61

Загасан толгойтой үхэр монголчууд ЖДҮ, тендер хулгайч гэдгийг нь мартжээ

Avatar

zochin 2021-06-15 202.55.188.34

Amarbayasgalan yg namiin gal togoog udirdaj uls turiin buhii l tom togloltuudiig gardaj asar ih turshlaga hurimtluulj chadlaa magdgui daraagiin namiin darga bolohiig uguisgehgui

Avatar

Зочин 2021-06-15 183.177.100.4

Энэ сонгуульд МАН МАХН-тай эвлэж орлоо. АН задарч орлоо. Сонгулийн штаб удирдсан хүний хувьд Амарбаясгалан маш том үүрэг гүйцэтгэсэн

Avatar

Зочин 2021-06-15 202.55.188.101

Сайн л байна шд залуу хүн гэхэд сийрэг толгойтой байна Баярыг бодвол хамаагүй дээр хүнд шилжиж байгаам байна

Avatar

Зочин 2021-06-15 202.9.40.57

С.Баяр гэж нэг нөхөр МАн-ыг саөмарч хоёр хэсэг болгосон. Намаа зөрчилдүүлж хоёр болгосны гайгаар хэд хэдэн сонгуульд ялагдал хүлээсэн. Харин Д.Амарбаясгалангийн үе дараалан ялалт байгуулж байгаа нь үнэн. мундаг л байна. Зөөлөн нь хатуугаа иддэг. Чулууг ус л дийлнэ

Avatar

Амьсгаа 2021-06-15 202.126.89.31

Үхсэн хүүр

Avatar

ЗУРАГ МУРАГЫГ НЬ ХА ХА ХА 2021-06-15 192.82.75.243

Энэ ЖДҮЧИН дүрдээ итгэчихсэн нааж явна. Улстөрийн намын даргад горилох байтугай шоронд байх ЖДҮЧИН, хүчиндэгч, авилгачин ац. МАН-н буянаар ЖДҮ-гээс сугарч үлдэн шоронгүй хоцорч, ЕНБД хийж авилгаар баяжсан нүгэлээ л дааж амьдар.

Үйлийн үр хатуу гэдгийг сана тэнэг толгой гамин царайлсэн энэ нөхөр.

Avatar

ЗУРАГ МУРАГЫГ НЬ ЭЭ ХА ХА 2021-06-15 192.82.75.243

Энэ ЖДҮЧИН дүрдээ итгэчихсэн нааж явна. Улстөрийн намын даргад горилох байтугай шоронд байх ЖДҮЧИН, хүчиндэгч, авилгачин ац. МАН-н буянаар ЖДҮ-гээс сугарч үлдэн шоронгүй хоцорч, ЕНБД хийж авилгаар баяжсан нүгэлээ л дааж амьдар.

Үйлийн үр хатуу гэдгийг сана тэнэг толгой гамин царайлсэн энэ нөхөр.

Avatar

Зочин 2021-06-15 66.181.184.141

МАН-ын шинэ даргаар Сү.Батболдыг сонгое. МАН-ын гишүүдээ дэмжээрэй.

Avatar

зочин 2021-06-15 94.230.246.6

энэ ганцаараа ажиласийм уу хуцаарай

Avatar

Зочин 2021-06-15 66.181.184.155

Хорсож шээсээ гоожуулад байгаа пяздукнууд байна. Хөхь чинь.. МАН мандтугай

Avatar

Зочин 2021-06-15 202.126.89.75

Үхсэн нохойн оцгор

Avatar

Хязгаар 2021-06-15 192.82.77.172

Юун стратеги вэ,луйвар,хүчирхийлэлээр үү

Avatar

Zochin 2021-06-15 202.9.40.26

Olon hun tsugluulj uwchin virus taraasan unchrul hagazal uhel zovlon ruu oruulsan hamgiin auyltai tuuhendee martaj bolohgui olon mongolchuud zurhendee zanaj horsoj yavah bolson tiim songuuli bolson doo. Mongolchuudiin 90% n iim sanalrai baigaa

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.86

bolovsrol medlegees lumpenlyy l gesen ug dee

Avatar

Зочин 2021-06-15 202.21.108.136

соц үеийн ЗХУ-ын захын хотын сургуульд холбооны инженерээр сурсан Энхбатаас арай илүү л байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж