Иран: Трампын үеийн эдийн засгийн хоригуудыг суллахаар тохиролцсон | News.MN

Иран: Трампын үеийн эдийн засгийн хоригуудыг суллахаар тохиролцсон

Иран: Трампын үеийн эдийн засгийн хоригуудыг суллахаар тохиролцсон

Иран: Трампын үеийн эдийн засгийн хоригуудыг суллахаар тохиролцсон

Ираны Гадаад хэргийн яам АНУ-тай Трампын үеийн эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлах ашигтай тохиролцоонд хүрснээ зарлажээ. Тухайлбал, Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Саийд Хатибзадехийн хэлснээр АНУ-ын Иранд тавьсан эрчим хүч тэргүүтэй аж үйлдвэрлэлийн салбарын бүх хориг арга хэмжээ удахгүй үгүй болох аж.

Эл тохиролцооны ачаар дэлхийн эрчим хүчний зах зээлээс албан ёсоор хасагдаад байсан Ираны газрын тосны салбар эргэн сэргэх боломжтой болж байна.

Ираны эсрэг ийнхүү хатуу хориг арга хэмжээнүүдийг анх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тус улсын цөмийн хөтөлбөрийн амбицыг дарахын тулд хэрэгжүүлж, Ираны газрын тосны худалдааг хязгаарласан билээ. Түүнчлэн АНУ Иранаас газрын тос худалдаж авсан ямар ч улсад хоёрдогч хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн юм.

Түүгээр ч зогсохгүй АНУ Иранд нефть, тээвэр, даатгал, банк, автомашин үйлдвэрлэл, барилгын салбарт хязгаар тогтоож, ам.долларын гүйлгээг хориглож байв. Мөн АНУ Тегераны хэд хэдэн албан тушаалтнуудын эсрэг хориг тавьсныг өнгөрсөн долоо хоногт цуцалсан байна.

Ийнхүү Иран хүнд байдалд орсон тул хориг арга хэмжээнүүдийг цуцлах болзолтойгоор 2015 оны цөмийн хэлэлцээрийг АНУ-тай сэргээхээр хичээсээр ирсэн нь одоо ч үргэлжилж байгаа юм. Зургаан жилийн өмнө эл хэлэлцээрт Иран, Хятад, Франц, Герман, Орос, Их Британи, АНУ гарын үсэг зурсан боловч Трамп АНУ-ыг хэлэлцээрээс гаргасан юм. Хариуд нь Иран хэлэлцээрээр хүлээсэн үүргээсээ буцаж, уран баяжуулах зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 95.169.224.234

Ану сүүлийн үед израйлиас залхах шинжтэй.хамаг мөнгөө байнга израйльруу урсгах ер нь утгагүй зүйл гэдгийг ойлгоод байгаа.иймээс израйлийг жийгээд Ирантай ойртох болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж