Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын буруу шийдвэрээс болж ажил алба, нэр төрөөрөө хохирсон гэх иргэн О.Батдэлгэр, түүний өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. Иргэн О.Батдэлгэр нь ЗХЖШ-ын харъяа 032-р ангид ахлах ахлагч цолтой ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ.
Энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр 032-р ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчийн эгч нь О.Батдэлгэрт холбогдуулан хоёр үндэслэлээр гомдол гаргасан байна. Тодруулбал, О.Батдэлгэр ахлагчид зодуулсаны улмаас алба хааж байсан дүүгийнх нь шүд цуурч, гүйлсэн булчирхай цочсон, түүнчлэн дарамталж, дансаар мөнгө авдаг байсан гэх асуудлыг шалгуулахаар гомдол гаргажээ. Уг гомдолтой холбоотой шийдвэр эцэслэн гараагүй байхад удирдлагуудын зүгээс дарамт, шахалт үзүүлсэн гэж тэрбээр хэлсэн юм.
О.Батдэлгэр “ЗХЖШ-ын харъяа 032-р ангийн удирдлагуудын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон. Байлдагч Г.Бямбадоржийн цэргийн алба хаах хугацаандаа надад зодуулсан гэх гомдлын дагуу ЗХЖШ-аас хурандаа н.Ариунболд, н.Батжаргал нар ирж шалгасан. Хэргийн шийдвэр эцэслэн гараагүй байхад шалгалт хийсэн удирдлагууд намайг нэг хоногийн дотор ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардсан. Миний гэм буруу тогтоогдоогүй байхад эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэтээр ажлын байран дээр дарамт, шахалт үзүүлсэн. Иймээс миний бие дөрөвдүгээр сарын 22-нд өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн. Г.Бямбадорж гэх залуугийн гүтгэлгээс болж ажлаасаа гарч, таван хүүхдээ тэжээж чадахгүйд хүрч байна.
Би Г.Бямбадоржид гарч хүрч байгаагүй. Г.Бямбадорж нь 2019 оны намар цэргийн албанд татагдан ирсэн бөгөөд 2020 оны аравдугаар сард халагдсан. Энэ хугацаанд тус байлдагчийн эгч болон ахаас миний дансанд 140 мянган төгрөг орж ирсэн. Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан цэргүүдэд ахуйн хэрэглээний зүйлс дутмаг байсан. Иймээс эргүүлд гарч байгаа ахлагч нараар дамжуулан хэрэгтэй зүйлсээ авахуулья гэх саналыг цэргүүд ротын даргад тавьсан.
Гэрээс нь орж ирсэн мөнгөөр ахуйн хэрэглээний зүйлс авч өгөөд, баримтыг нь үзүүлж байсан. Зодуулсан гэх цэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчийн эмнэлгүүдэд үзүүлсэн. Эмчийн үзлэгээр үрэвслээс шалтгаалсан гэх онош гарсан. Гэтэл байлдагчийн ар гэрийнхэн эмчээс нь зодуулсан гэх бичиг хийгээд өгөөч гэж гуйсан байгаа талаар мэдээлэл авсан” гэсэн юм.
О.Батдэлгэр болон түүний өмгөөлөгч ЗХЖШ-аас уг хэрэгт холбогдуулан очиж шалгалт хийсэн гэх алба хаагчдыг шалгуулахаа мэдэгдлээ.
өөөө 2021-06-15 59.153.114.117
Халсан нь зөв байна шдээ. Дансаараа мөнгө авсан гэдэг нь нотлогоотой л байна шдээ: Зодож байгаад мөнгө аваа бэз Хогийн шаарнууд
zochin 2021-06-15 103.26.194.153
бас нэг архичин дарамтлагч мудак а луурчин гэдэг нь нотлогдсон юм байна ш дэ, хүн амины хэрэгт ороогүй дээр нь зайлуулсан нь зөв.
Г.Сайханбаяр авлигачин өөрөө огцор. 2021-06-15 202.126.90.134
Хажууд нь байгаа яамныхаа ТЗУГ-ын дарга хурандаа Гандирвааг өөрийнх нь хамар дор ажлын байран дээр архи ууж согтуу явж байхад сохор мэт хараагүй өнгөрч байгаа сайд Г.Сайханбаяр өөрөө огцор. Ажлын бус цагаар гэртээ архи уусан ахлагч нарыг халдаг атлаа ажлын байран дээрээ дүрэмт хувцастай архиддаг генерал хурандаа нартаа ямар ч аргахэмжээ авч чадахгүй Сайханбаяр аа, чи өөрөө огцор.
Зочин 2021-06-15 103.80.210.183
шүүхээ үтэр шударгажуулах ажилаа эхэл дээ ХҮҮК л**** чи.
Зочин 2021-06-15 43.228.129.131
Мөнгө авсан нь үнэн л юм байна, одоо өнгөрсөн хорвоо болж
Иргэн 2021-06-15 202.55.188.104
Хаха, дансаар мөнгө авдаг нь үнэн л юм байна
Энэ хүнд буруу байхгүй юм шиг 2021-06-15 66.181.183.117
Эндээс харахаар Анги нь, тэр яам нь онцгой нөхцөл байдлын үед, алба хаагчдынхаа ахуйн нөхцлийг хангаж чадаагүй нь харагдаж байна шүү дээ.
Зочин 2021-06-15 66.181.161.86
Дээгүүр доогуураа дарга нар нь цавчаа хийдэг учраас хангалт ирэхгүй бн
Зочин 2021-06-15 202.126.90.42
032 бол ердөө л ярганы газар.
Зочин 2021-06-15 27.123.214.2
Ene ahlagchiig baihad alba haasan hvnii huwid helehed iimee tiime zangui zuulun ahlagch bsn shvv
Зочин 2021-06-15 66.181.161.121
gol n hvnii ami shvv
Зочин 2021-06-15 83.25.146.90
Durak mongo dansruugaa hiilgesen uchraas zov l halsan bn