Халдвар авсан 10 хүн тутмын 9 нь бүрэн вакцингүй байна | News.MN

Халдвар авсан 10 хүн тутмын 9 нь бүрэн вакцингүй байна

COVID-19

Халдвар авсан 10 хүн тутмын 9 нь бүрэн вакцингүй байна

Халдвар авсан 10 хүн тутмын 9 нь бүрэн вакцингүй байна

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар халдварын нөхцөл байдал, тархалт, нас баралтын шалтгаан, вакцинжуулалтын явцын талаар судлаач, мэргэжилтнүүдийг саналыг сонсчээ. Сүүлийн өдрүүдэд илэрч буй халдварын 90 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдаагүй иргэд байгааг судалгаагаар тогтоожээ.

Тодуулбал, covid-19 туссан сүүлийн гурван өдрийн 6600 тохиолдлын 6000 орчим нь буюу 90 хувь нь II тунгаа хийлгээгүй, вакцин огт хийлгээгүй, II тунгаа хугацаандаа хийж амжаагүй, I тунтай, суурь, хүнд өвчтэй, дархлаа сул хүмүүс байгаагаас гадна хүүхдүүд байгаа аж. II тунгаа тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байгаа нь тогтоогджээ.

Монгол Улсын хэмжээнд нийт иргэдэд хийж буй дөрвөн төрлийн вакцин тариулсан 900 хүн дээр түүвэр судалгааг ХӨСҮТ хийжээ. Энэ судалгаагаар АстраЗенека, Файзер, Спутник, Синофарм тариулсан хүмүүс халдвар авсан ч амь насны эрсдэлээс 88-100 хувь хамгаалж байна гэжээ.

 Мөн вакцины бүрэн тундаа хамрагдсан бол халдвараас  80-90 хувь хамгаалж байгаа бөгөөд бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-06 хувь нь халдвар авсан, 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн, есөн хувь нь хүндэвтэр өвдсөн бол нэг хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрчээ.

Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр онцолсон байна. Тэрбээр  “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.

Мөн “Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй.  Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 202.126.88.36

х***а вакцинаа хамгаалсан худлаа мэдээ байна. Миний эргэн тойрны ах дүү, хамаатан, найз нөхөд, ажлынхан дундаас гээд сүүлийн 5,6 сард нийт 18 хүн халдвар авсан байна. Эдгээрээс 2 оос бусад нь бүгд вакцин хийлгэсэн хүмүүс байсан. 3 хүн нь 1р тун 13 хүн нь 2 тунг бүрэн хийлгээд зарим нь сар болсон хүмүүс. 8 хүн маш хүнд өвдөж эдгэсэн боловч одоо ч бүрэн сэргээгүй байна. 2 хүн хүнд байдалтай байсаар байна.

Avatar

Уншигч 2021-06-15 66.181.166.134

НААД ГАРЧИГ ЭНЭ ТЭРЭЭ ЖААХАН УТГА НАЙРУУЛГЫН ХУВЬД ОЙЛГОМЖТОЙ БОЛГООЧЭЭЭЭ. ВАКЦИНГҮЙ БАЙНА ГЭХ ЮМ, ХЭН ВАКЦИНГҮЙ ЮМ ???? ХАЛДВАР АВСАН БОЛ ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ, ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ ГЭЭЧЭЭ. СЭТГҮҮЛЧ НЭР ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙНХЭЭ БОЛОВСРОЛ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭЭ. ЯДАХДАА ТӨРЛӨХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ, ОЙЛГОМЖТОЙ ТОДОРХОЙ ХЭРХЭН БИЧИХИЙГ ЗААЖ ӨГӨӨЧЭЭЭ

Avatar

иргэн 2021-06-15 112.72.8.142

Энэ жинхэнэ худал мэдээ байна. Миний танил эхнэр нөхөр 2 хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш сар болсон хойно маш хүнд хэлбэрээр тусч 10 гаруй хонож байна. Нөхөр нь үндсэндээ комын байдалтай байна. Орон нутагт зорчих болсон, сонгууль, одон шагнал энэ бүхэн тахлыг түймэр шиг тараасан нь үнэн шүү дээ. УОК, ЗГ мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг авч хэлэлцэхгүй байснаас ийм байдалд хүрээд байна

Avatar

Оөо 2021-06-15 122.201.22.123

Шаацгаа. Арьсаа хамгаалж үлдэх гэсэн лалрууд

Avatar

Зочин 2021-06-15 103.229.120.72

МУУ ЛАЛРУУУД ТЭНЭГ ХҮН ХУУРЧ БАЙГАА МЭТ МЭДЭЭЛЛЭХ ЮМ. ХАЛДАР АВАГСДЫН 90% НЬ ВАКЦИН ОГТ ХИЙЛГЭЭГҮЙ БАЙНА Ч ГЭХ ШИГ. ХАЛДВАР АВАГСДЫН ИХЭНХ НЬ ХҮҮХДҮҮД БГАА. ХҮҮХДҮҮД УГААСАА ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ. ТИЙМ БАЙХАД ТАРЬСАН ХОРОО ӨМГӨӨЛӨХ ГЭЖ ЦЦЦЦЦЦЦЦЦ

Avatar

Зочин 2021-06-15 192.82.92.44

Энэ 6000 гэсэн тоогоо нас, вакцинд хамрагдсан, хамрагдаагүйгээр нь салгаад мэдээлж болдоггүй юм байхдаа. Эсвэл хориотой юм уу. Ганц өгүүлбэртээ бүх шалтгааныг багтаагаад бичихээр хүмүүс юу гэж ойлгох вэ.

Avatar

Зочин 2021-06-15 202.21.117.34

энэ мэдээллээ олон нийтэд сайн хэлж ярь л даа.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.24.2

Одоо болтол вакцинаа хийлгэхгүй. Гайтай хар оркууд.

Avatar

irgen 2021-06-15 192.82.66.72

saihan s***h yum aa hun amiin 80 huvid ni vactsin hiisen gechiheed 10 hunii 9 ni ovchtei geheer oilgohgui yum

Avatar

зочин 2021-06-15 202.9.46.250

Нийт хүн амын 60 хүрэхгүй хувь нь вакцин хийлгээд байна.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.20.207

Вакцины туршилтанд орсон бүх хүн вирус тээгч, халдвар тараагч болчихоод болчихоод байна шүү дээ. Дархлаа нь 0.

Avatar

З 2021-06-15 202.126.88.36

Яг үнэн.

Avatar

Иргэн 2021-06-15 202.126.88.202

Энэ мэдээнд чинь итгэхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж