Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураар вакцин хийлгэх боломжтой | News.MN

Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураар вакцин хийлгэх боломжтой

Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураар вакцин хийлгэх боломжтой

Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураар вакцин хийлгэх боломжтой

Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад өчигдөр (2021.06.14)-өөс жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, "Файзер" вакцинаар дархлаажуулж байгаа юм. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнө хийлгэх аж.

Хэрэв давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины хоёрдугаар тунд хамрагдах боломжтой юм. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэл http://vis.health.gov.mn.survey хаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлэх юм байна. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм.

Хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу "Синофарм" үйлдвэрийн "Вероселл" вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байна. Хэрэв үүнд хамрагдаж амжаагүй бол "Файзер" вакцин тариулах боломжтой. 

Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “Жирэмсэн эмэгтэйчүүдэд "Файзер" вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жирэмсэн эх 2021-06-15 192.82.66.89

ХУД-ын Монгол Солонгосын Коллеж дээр 2021.06.15-ны өдөр 09:30 цагаас хийж эхэлнэ цаг авах шаардлагагүй ирээд хийлгээрэй гэсэн боловч 10 цагт очиход бэлтгэл ажлаа хийгээгүй вакцинаа хийж эхлэхгүй удаж олон хүнийг бөөгнөрүүлэн оочирлуулж дэглэмгүй бөгөөд зохион байгуулалттгүй байна. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь хэрэгжүүлж байгаа шат шатандаа уялдуулж ажлаа зохион байгуулах хэрэгтэй байна
Үдээс хойш цаг аваад очихоор вакцин дууссан маргааш ирээрэй гэх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж