Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураар вакцин хийлгэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураар вакцин хийлгэх боломжтой

Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураар вакцин хийлгэх боломжтой

Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад өчигдөр (2021.06.14)-өөс жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, "Файзер" вакцинаар дархлаажуулж байгаа юм. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнө хийлгэх аж.

Хэрэв давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины хоёрдугаар тунд хамрагдах боломжтой юм. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэл http://vis.health.gov.mn.survey хаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлэх юм байна. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм.

Хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу "Синофарм" үйлдвэрийн "Вероселл" вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байна. Хэрэв үүнд хамрагдаж амжаагүй бол "Файзер" вакцин тариулах боломжтой. 

Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “Жирэмсэн эмэгтэйчүүдэд "Файзер" вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж