Элон Маскийн жиргээ биткоинчдыг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Элон Маскийн жиргээ биткоинчдыг баярлуулав

Элон Маскийн жиргээ биткоинчдыг баярлуулав

Сүүлийн өдрүүдэд оргил үеэсээ 50 орчим хувиар унаад байсан биткоины ханш өчигдөр (2021.06.14)12 хувиар өсч, 40 мянган ам.доллар давжээ.

Биткоины ханшийг тэрбумтан Элон Маскын жиргээ аварсан байна. Тэрбээр "Биткоин олборлогчдын эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувь цэвэр эх үүсвэрт шилжсэн тохиолдолд “Tesla” компани биткоиноор хийсэн төлбөрийг хүлээж авна” гэж жиргэжээ.

Мөн тэр биткоиныг зах зээлд огцом хөдөлгөөн үүсгэлгүйгээр бэлэн мөнгөнд хөрвүүлэх боломжийг шалгахын тулд “Tesla” компанийн дансанд байгаа нөөцөөс 10 хувийг нь зарсан тухайгаа мэдэгдсэн байна.

Гэхдээ өмнө нь биткоины ханш огцом унахад ч түүний жиргээ нөлөөлсөн. Өнгөрсөн тавдугаар сард Элон Маск биткоин олборлогчдын эрчим хүчний хэрэглээ байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг учир “Tesla”-гийн автомашины төлбөрийг биткоиноор авахгүй болсныг зарласны дараа биткоины ханш огцом унасан юм.

Эх сурвалж: Al JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж