Пак Со Жүн “The Marvels” кинонд дүр бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Пак Со Жүн “The Marvels” кинонд дүр бүтээнэ

Пак Со Жүн “The Marvels” кинонд дүр бүтээнэ

БНСУ-ын жүжигчин Пак Со Жүн Marvel кино ертөнцийн “The Marvels” кинонд алдарт жүжигчин Бри Ларсонтой мөр зэрэгцэн дүр бүтээх болсон талаар эх сурвалжууд мэдээлж, шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөдөлгөжээ.

Кино компанийн эх сурвалжуудын мэдээлснээр Пак Со Жүн тус кинонд тоглох жүжигчний бүх шаардлагыг биелүүлсэн учир талууд хуралдаж байж шийдвэрээ гаргасан нь энэ аж. Тиймээс Пак Со Жүн энэ ондоо багтааж Өмнөд Солонгос дахь ажлаа цэгцлээд, “The Marvels” киноны зураг авалтад оролцохоор АНУ-ыг зорих бололтой.

“The Marvels” кино 2019 онд нээлтээ хийж, 1.1 тэрбум ам.долларын ашиг олж байсан Marvel кино ертөнцийн анхны эмэгтэй баатрын тухай “Captain Marvel” киноны үргэлжлэл юм. Шинэ кино 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй.

Эх сурвалж: KOREABOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж