Аялал, шоппинг гээд амьдралд өнгө нэмж, зуныг зугаатай болгох зүйлс олон. Ковидоос болоод энэ зуны төлөвлөгөөнөөсөө эдгээрийг хасчихсан суугаа юм биш биз? Дэлхий дахинаа виртуал аялал, онлайн худалдаа энэ зуны трэнд болоод байхад гар утас, компьютерээ ашиглаад л хүссэн дэлгүүрээ хэсэж, дэлхийд гайхагдсан архитектурын шилдэг шийдлийг гэрээсээ шимтэх боломжтой. Үүнтэй холбогдуулан ХААН Банкнаас дэлгэр зуныг угтсан картын худалдан авалтын буцаан олголтын урамшууллаа зарлалаа.
Та ХААН Банкны бүх төрлийн ЮнионПэй картаараа 2021.06.15-2021.09.14-ний өдрийг дуустал олон улсын онлайн худалдааны аль ч сайтаас хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ худалдан аваад үнийн дүнгийн 5%-ийг буцаан авах боломжтой. Мөн Хятад, Орос, Солонгос, Япон, Турк улсад ажиллаж амьдарч буй иргэд ЮнионПэй картаа бүх төрлийн ПОС төхөөрөмжид уншуулснаар 5%-ийн буцаан олголт авна.
Таны тухайн сард хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 5%-ийн буцаан олголт дараа сарын 21-ний өдрийн дотор ХААН Банкны дансанд тань автоматаар шилжин орох бөгөөд буцаан олголт нь тухайн худалдан авалтын үнийн дүнгээс хамааран харилцагч бүрт сарын 250,000₮ хүртэл хэмжээтэй байна.
Хэрэв та ЮнионПэй карт шинээр захиалахыг хүсвэл:
ЮнионПэй картыг банкны салбарт ирэлгүйгээр зайнаас захиалан, шуудангаар хүссэн газартаа үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Интернэт банк ашиглан ЮнионПэй карт шинээр захиалах бол ЭНД, Khan Bank аппликэйшнээр захиалах бол ЭНД дарна уу.
Гадаадад байгаа харилцагч ЮнионПэй карт шинээр захиалах бол:
Тухайн гадаад оронд байгаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Монголд таныг төлөөлөх этгээдэд итгэмжлэл ирүүлнэ. Итгэмжлэлдээ өөрийн нэрийн өмнөөс карт захиалах, хүлээн авах эрхийг дэлгэрэнгүй зааж өгсөн байна.
Монголд байгаа итгэмжлэгдсэн этгээд банкны салбарт хандан карт захиалж, хүлээн авч, идэвхжүүлсэний дараа картыг гадаад улсад байгаа харилцагчид хувийн шугамаар явуулна.
ЮнионПэй картаараа онлайн худалдан авалт хийхэд анхаарах зүйл:
- Картын тань баруун доод буланд ЮнионПэй байгууллагын тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.
- Хуурамч вэбсайт руу нэвтрэхээс сэргийлж, өөрийн хандаж буй вэбсайтаа найдвартай буюу гэсэн байгаа эсэхийг линк дээрээ дарж шалгаарай.
- Худалдан авалт хийх вэбсайтынхаа журам, төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцаарай.
- Онлайн худалдан авалтын гүйлгээгээ интернэт банк болон Khan Bank аппликэйшн ашиглан шалгах боломжтой.
- Картын дугаар, хүчинтэй хугацаа, ПИН код, картын ард байрлах гурван оронтой CVV дугаар зэрэг картын мэдээллээ бусдад алдахаас сэргийлээрэй.
Холбоотой мэдээ