СУРАГ АЖИГ: УИХ-ын 3 гишүүн чөлөөлөгдөх үү?

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

СУРАГ АЖИГ: УИХ-ын 3 гишүүн чөлөөлөгдөх үү?

СУРАГ АЖИГ: УИХ-ын 3 гишүүн чөлөөлөгдөх үү?

2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, Монгол ардын нам доторх улс төр эхлэв. Намын дарга хэн болох, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох уу, МАН-ын генсек Д.Амарбаясгалан болох уу.  Тэдний хэн нь намын дарга болохоос Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх эсэх, 2021 оны намар зохион байгуулагдах Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх гээд олон улс төрийн тохироо өрнөж буй. Үүнтэй зэрэгцээд 2020 оны УИХ-ын сонгуульд гурван мандаттай тойрогт гуравт буюу сүүл мушгиж, сонгогдсон хэд хэдэн улстөрчийн асуудал яригдаж эхэлсэн гэнэ. Тэднийг дахин дэвшүүлэх эсэх, эсвэл тойрог солих гэх мэт яриа хэлэлцээрүүд ч Тусгаар тогтнолын ордон, МАН-ын гишүүд дунд гаргах болсон гэнэ. Түүнээс гадна УИХ-ын зарим гишүүд бүрэн эрхээсээ татгалзах яриа хэлэлцээр намын удирдлагын түвшинд хийжээ.

Тухайлбал, Төв аймаг, Увс аймаг, Сүхбаатар дүүргээс сонгогдсон гурван гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгч, Гадаад улсад суух Онц бөгөөд Элчин сайдаар томилогдох тохироо хийхээ ярилцсан сурагтай. Тодруулбал, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Энхболд, Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Сүхбаатар дүүргээс сонгогдсон Д.Цогтбаатар нар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа Элчин сайдаар томилогдохын тулд гишүүнээсээ түдгэлзэж магадгүй гэнэ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн МАН-ын тодорхой түвшинд албан бусаар яригджээ.

Хэрэв УИХ-ын гишүүд түдгэлзвэл ирэх намар болох Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгуультай хамтатгах боломжтойг ч ярилцсан гэнэ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж