МАН-ын шинэ дарга хэзээ тодрох вэ?

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

МАН-ын шинэ дарга хэзээ тодрох вэ?

МАН-ын шинэ дарга хэзээ тодрох вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН ялалт байгуулсан. Тиймээс Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөнө. Түүний хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр намын гишүүнээсээ албан ёсоор түдгэлзэнэ.

У.Хүрэлсүх 2017 оноос хойш Монгол ардын намын даргаар сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэсэн далд тэмцэл Тусгаар тогтнолын ордонд өрнөсөн. Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ даргаа сонгох МАН-ын Их хурлыг У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийн өмнө, эсвэл дараа өдөр нь хийхээр төлөвлөсөн гэнэ.

Тодруулбал, Их хурлын товыг тодорхой зарлаагүй боловч зургадугаар сарын 26, 27-ны өдрүүдийн аль нэгэнд хийхээр төлөвлөж, намын гишүүддээ зар тараажээ.

Гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын баярын өдрөрөөрөө МАН 100 жилийн ой болон Их хурлаа хамтад нь  хийхээр төлөвлөж байсан ч цар тахлаас болж хойшлуулсан. Тусгаар тогтнолын ордны борхөх шувуудын жиргээгээр МАН-ын дараагийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгох тохироо хэдийнэ хийгдсэн бололтой.

Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дараагийн даргаар томилохыг У.Хүрэлсүх дэмжиж байгаа гэх. Мөн "Херо" Б.Баатар дүүгээ МАН-ын дарга болгох пиарыг нь хариуцаж байгаа аж. Түүнчлэн аравхан хоногийн дараа бүрэн эрх нь дуусах Х.Баттулга Ерөнхийлөгч ч бас балиашиглаж байгаа аж.

Тус намын дүрэм ёсоор Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг намын даргаар томилно. Намын их хуралд ойролцоогоор 1000 орчим төлөөлөгч оролцдог. Гэхдээ МАН-ынхан АН-ыг бодвол дээрээс найруулсан сценарийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг. 

МАН-ЫН ДҮРЭМ: 24 дүгээр зүйл:

  •  Монгол Ардын Намын дарга, түүний бүрэн эрх
  • 1. Монгол Ардын Нам даргатай байна. Монгол Ардын Намын дарга нь намын тэргүүн мөн
  • 2. Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна
  • 2.1. намын ардчилал, эв нэгдлийг хангах
  • 2.2. намыг дотоод, гадаадад төлөөлөх
  • 2.3. намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах
  • 2.4. намын дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Удирдах Зөвлөлд санал оруулах
  • 3. УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын  даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ
  • 4. Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж