Видео: ОХУ-ын Новосибирск, АНУ-ын Рокстонд зэрэг ноцтой дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Видео: ОХУ-ын Новосибирск, АНУ-ын Рокстонд зэрэг ноцтой дэлбэрэлт болов

Видео: ОХУ-ын Новосибирск, АНУ-ын Рокстонд зэрэг ноцтой дэлбэрэлт болов

ОХУ-ын Новосибирск хотод өчигдөр (2021.06.14) Улаанбаатарын цагаар 20:00 цагт ШТС шатсанаас болж ноцтой дэлбэрэлт болсон байна. Ойролцоох орон сууцуудад амьдардаг иргэдийн мэдүүлэг болон гар утсаараа хийсэн дүрс бичлэгүүдээс харахад хөл хөдөлгөөн ихтэй авто замын ойролцоо ШТС дэлбэрч, мөөгөн хэлбэр үүсгэжээ.

Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас 33 хүн гэмтсэн байна. Тэр дунд ШТС-ын дөрвөн ажилтан, хоёр гал сөнөөгч өртжээ.

Эрх баригчид ослын газрын ойролцоох замуудыг хааж, хүмүүсийг тийш зүглэхгүй байхыг анхааруулжээ. ШТС-ын ажилтны хэлснээр шатахуун авч байсан нэгэн машинаас эхэлж гал гарсан бөгөөд дэлбэрэлтэд нэг ачааны машин, шатахуун тээврийн машин өртөж сүйдсэн байна.

АНУ-ын Иллинойс мужийн Рокстон хотод дээрхтэй зэрэг буюу өчигдөр (2021.06.14) Улаанбаатарын цагаар 20:00 цагт химийн үйлдвэр дэлбэрснээс болж түймэр гарчээ. Нутгийн гал сөнөөх газрын даргын хэлснээр, түймэр хэдэн өдрийн турш унтрахгүй байж магадгүй аж. Түймрээс болж 3 км радиус доторх иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж