Роналдо "Coca Cola"-гаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Роналдо "Coca Cola"-гаас татгалзав

Роналдо "Coca Cola"-гаас татгалзав

Евро-2020 тэмцээнд Португалийн шигшээ багаа ахлан, аваргаа хамгаалах зорилготой оролцож буй Кристиано Роналдо "Coca Cola"-гаас татгалзжээ. Португалийн шигшээ баг өнөөдөр (2021.05.15) 00.00 цагаас Унгарын эсрэг хэсгийнхээ эхний тоглолтыг хийх бөгөөд тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал өчигдөр явагдав. Хэвлэлийн хуралд оролцох үеэрээ Кристиано Роналдо ширээн дээр урд нь тавьсан хоёр шил "Coca Cola"-г холдуулан цэвэр ус урдаа тавьжээ.

"Coca Cola" нь Евро-2020 тэмцээний албан ёсны түнш юм.

Өнгөрсөн жил "Global Soccer Awards" шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нэгэн сэтгүүлч түүнээс хүүхдийнх нь ирээдүйн талаар асуухад Роналдо “Хүү маань агуу хөлбөмбөгчин болох эсэхийг харж л байна. Одоогоор тэр болоогүй байна. Заримдаа тэр "Coca-Cola", "Fanta" ууж, чипс иддэг. Энэ үйлдэл нь надад таалагддаггүйг тэр мэднэ. Хааяа би хүүгээ гүйлтийн зам дээр гүйсний дараа биеийг нь амраах гэж мөстэй ваннд оруулдаг. Хүү минь ‘Аав энд хүйтэн байна’ гэдэг. Гэхдээ зүгээр ээ. Тэр 10 настай” хэмээжээ.

Өдгөө 36 настай Роналдогийн жил бүр дээд түвшинд тоглож, олон гоол оруулдаг нь түүний хооллолт, амьдралын эрүүл зан үйл, дасгал хөдөлгөөнтэй нь холбоотой. Түүний бие ердөө зургаахан хувийн таргалалттай. Мөн тэрбээр хоногт найман цаг унтаж, өдөрт гурван удаа дуг хийдэг. Хооллолтын хувьд тэрбээр өглөөний цайндаа хиам, бяслаг, йогурт, жимсний шүүс, эхний өдрийн хоолондоо тахианы мах, салат, хоёр дахь өдрийн хоолондоо туна салат, өндөг, олив жимс, оройн хоолондоо мах, эсвэл загас иддэг аж. Бэлтгэлийн хувьд Роналдо өглөөд хөлбөмбөгийн бэлтгэл, өдөр биеийн хүчний бэлтгэл хийн, оройд нь биеэ амрааж, усанд сэлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж