Улаанбаатар хотод өнөөдөр (2021.06.15) явуулын найм, суурин 35 цэгт 65 багийн 361 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 802, хоёрдугаар тунд 3692, нийт 4494 иргэнийг вакцинд хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 962.328 нь нэгдүгээр тунд, 87.6 хувь буюу 841.548 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.