“Алуурчин”-тай уулзах нь буюу Байдены том сорилт | News.MN

“Алуурчин”-тай уулзах нь буюу Байдены том сорилт

“Алуурчин”-тай уулзах нь буюу Байдены том сорилт

“Алуурчин”-тай уулзах нь буюу Байдены том сорилт

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Швейцарын Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Хоёр улсын харилцаа түүхэн доод түвшинд хүрээд буй энэ үед Байден, Путин нарын уулзалтыг дэлхий нийт чих тавин хүлээж байна. Албан тушаалаа хүлээж аваад удаагүй байхдаа Жо Байден Путиныг “алуурчин” хэмээн цоллосноос үүдэн хоёр улсын харилцаа улам хөндийрч эхэлсэн билээ. Улмаар өдгөө ОХУ нь АНУ-ыг “найрсаг бус харилцаатай” улсын жагсаалтад оруулж, харилцан дипломат ажилтнуудаа хөөгөөд байгаа юм.

Энэ удаагийн уулзалт Жо Байдены Ерөнхийлөгчийн албан тушаалд ноцтой нөлөөлж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Дэлхийн эдийн засгийн хөшүүрэг байж, Америкийн манлайллыг сэргээж, үе үеийн эдийн засгийн хамгийн том өөрчлөлтийг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан түүний хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалт маш том сорилт болох нь гарцаагүй.

Эхний зорилгынхоо суурийг тэр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Их-7” уулзалтаар тавьсан. Энэ үеэр тэр өөрийгөө Дональд Трампыг зүгээр ч нэг үгүйсгээгүйгээ харуулсан. Хөгжиж буй орнуудад тэрбум тун хандивлах, үндэстэн дамнасан корпорациудын татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох, Хятад дахь хүний ​​эрх зөрчигдөж буй асуудлаархи эв нэгдлийг хангах амлалт өгснөөр уулзалт өндөрлөв.

Сүүлийн үед Оростой дайсагналцсан байдалтай байгаа америкчуудын хувьд Ерөнхийлөгчөө “дайсан"-тайгаа уулзах гэж байна хэмээн шүүмжилж байна. АНУ-ын тагнуулын ажилтнууд сүүлийн хоёр сонгуульд нь ОХУ хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж байгаа билээ. ОХУ-тай тогтвортой, үр дүнтэй харилцаа тогтоох боломжтой эсэхэд Женевийн дээд хэмжээний уулзалт туршилт болно гэж Ерөнхийлөгч Байден хэлсэн. Гэхдээ Байден өөрөө ч энэ уулзалт үр дүнд хүрнэ гэдэгт итгэлгүй байна. Тэрбээр саяхан Путины талаар "Хүний зан авирыг өөрчлөх ямар ч баталгаа байхгүй” хэмээн ярьжээ.

Хоёр удирдагч аль аль нь хэт их дайсагнасан харилцаанаас үүдэлтэй хохирлыг бууруулахыг эрмэлзэж байна гэж шинжээчид үзжээ. Тухайлбал, бие биедээ бууж өгөхгүйн тулд талууд харилцан эдийн засгийн хориг тавилцсан. Энэ нь мэдээж хэн хэнд нь ашиггүй. Мөн дипломат харилцаагаа бага ч гэсэн сэргээхийг эрмэлзэж, температурыг ганц, хоёр градусаар бууруулахыг хүсч байгаа нь дамжиггүй.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд саяхан өгсөн ярилцлагадаа АНУ-тай цөмийн зэвсгийг хянах шинэ яриа хэлэлцээ, Сири, Ливи зэрэг бүс нутгийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Хэрэв тэд эдгээр асуудлууд дээр санал нэгдэж чадвал дээд хэмжээний уулзалт дэмий хоосон болсонгүй гэж дүгнэж болно.

Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд уулзалтын үеэр хөндөх нэгэн чухал сэдэв бол ОХУ-д хоригдож буй америкчууд юм. Үүнд 2018 онд баривчлагдаж, тагнуул хийсэн хэргээр шийтгэгдсэн Пол Вилан, Тревор Рид зэрэг хүмүүс багтана. Тэдний ар гэрийнхэн ч кампанит ажил өрнүүлж, Ерөнхийлөгчөөсөө ОХУ-тай энэ талаар хэлэлцэхийг шаардаж эхэлжээ. Орос улс саяхан хоригдлуудаа солилцох санаачлагыг шинэчилсэн ч АНУ-ын шаардлагад нийцэхгүй хэвээр байна. Иймд энэ асуудал нэг удаагийн уулзалтаар тийм ч амар шийдэгдэхгүй болов уу.

Путины хувьд энэ уулзалтаар өөрийн улсыг дэлхийн их гүрэн гэдгийг, өөрийгөө дэлхийн хамгийн мундаг удирдагчдын нэг гэдгийг харуулахыг хүсч буй.

Хүний эрх бол гадаад бодлогын төв байх болно гэж тодорхойлсон Байденыг Женевт болох уулзалтын үеэр Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулж, хорьсон асуудлаар ам нээнэ гэсэн хүлээлт дэлхий нийтэд байна. Мөн цахим халдлагуудын талаар Путинтэй ярилцана гэж үзэж байна.

Сүүлийн үед АНУ-ын стратегийн ач холбогдол бүхий томоохон байгууллагууд цахим халдлагад өртөн, их хэмжээний хохирол учраад буй билээ. Үүний цаана ОХУ байгаа гэж АНУ үзэж буй бол ОХУ-ын зүгээс кибер халдлагад ямар ч холбогдолгүйгээ мэдэгдсээр байгаа билээ. Путин үүнийг "утгагүй", "инээдтэй" гүтгэлэг хэмээн тодорхойлсон.

Дэлхийн хоёр их гүрний удирдагч нарын уулзалтаар дээрх асуудлууд хөндөгдөнө гэж ажиглагчид хүлээж байна. Энэ эгзэгтэй цаг үед хэн хэнийх нь хувьд маш чухал бөгөөд хариуцлагатай уулзалт байх болно гэж шинжээчид үзэж байгаа юм. Ялангуяа АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгчийн хувьд өөрийгөө ямар түвшний улстөрч вэ гэдгээ харуулах боломж бөгөөд сорилт болж байгаа гэж олон нийт харж байна.

Эх сурвалж: BBC, CNN, NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 202.21.108.3

Жирэмсэн эмэгтэйг шатааж , олзлогдсон Донбассын цэргийг амьдаар нь цовдолж түүдэг галд шатааж алж байсан фашист Бандеруудын гол ивээн тэтгэгч Байден чөтгөр, сатаны элч болсон.

Avatar

Orosiin irgen! 2021-06-15 64.119.23.137

Литвиненко, Немцов, Старовойтова, Политковская, Скрипалийг Putin zahialga uhch aluulsan! Buh barimtiig ustgasan, gevch Orosiin ard tumen bolood soyolt hun turulhtun teneg bish!

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.89

Гадаадын хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол Байден путинтэй уулзсанаар ямар нэгэн үр дүн гарахгүй гэж тооцож байгаа боловч Путин уулзахаар шахалт үзүүлсээр байгаа учраас ёсыг бодож уулзсан болох гэж байгаа юм гэжээ. Санал зөрөлдөөнтэй гол асуудлуудаар 2 талын байр суурь эрс эсрэг тэсрэг байгаа учраас нааштай үр дүнд огт найдахгүй байгаа гэсэн байна!

Avatar

Зочин 2021-06-15 122.201.24.51

Байден ч дээ хэлж ярьж байгаагаа ч,хаана байгаагаа ч мэдэхээ байцан зөнөг өвгөн

Avatar

ҮНЭН 2021-06-15 139.5.218.177

чи л зөнөг

Avatar

Зочин 2021-06-15 202.126.88.198

Putind uxamsarin shanaa ogoxgyi bol horsh ulsuudaa taivan bailgaxgui nobsh baina shu auga ixin teneglel bolison xun yum

Avatar

Зочин 2021-06-15 192.82.67.190

Minio harsnaar hamgiin tom a*******n ni Biden ooroo. Obamatai hamt Irak Siri, Libiig tsusan dalaid jivuulsen. Huuchin ehner 2 huu ni ger bul ni haraaliig ni uursen

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.89

Литвиненко, Немцов, Старовойтова, Политковская, Скрипаль г.м. улс төрийн аллагын золиос болсон!!

Avatar

Зочин 2021-06-15 64.119.25.138

Хүчирхийлэл аллагаар түүний дотор улс төрийн аллагаар АНУ дэлхийд тэргүүлэх б**х шүү.Дээрх хүмүүсийн хэргийг төрийн зүгээс өдөөсөн гэх үндэслэл баримт хаана байна вэ.Барууныг дуурайж үндэслэлгүй цуу дэгдээж гүтгэлэг зохиож болохгүй.

Avatar

olon say hvniig amerik dain hiij alsan daa.. 2021-06-15 202.131.225.197

amerikuud solongosiin dainaar 3 say hvniig alsan bol vetinamd bol 4 say hvniig alsan ch dee.yagaad ted aluurchid boldogui yum be dee…deer baruuniihan serb ,afganstan irak livi sirid olon say hvniig bombogdoj alsaniig chi yagaad helehgui bna. amerikuud bombogdoj alahaar energui hvmvvnleg bolood l ter vv dee…

Avatar

ҮНЭН 2021-06-15 139.5.218.177

аргагүй л үхэр юм даа

Avatar

Зочин 2021-06-15 64.119.26.92

Urvagchdiig uurd ue udmaar ni urag torloor ni gazriin horsnoos archij bh heregtei. Naad Putin chini shiniig sanaachilsiin bish chinii ovog deedes iim huulitai bsiin . Tuuhee medehgui iljignuud bas uls tor yrih sanaatai bhiimaa ergen touenoo haraach iljig mini ooriigoo yaay gej bj

Avatar

ҮНЭН 2021-06-15 139.5.218.177

чам шиг галзуучуудыг эхлээд цааш харуулах нь зүйтэй

Avatar

Трамп 2021-06-15 192.82.67.20

"ЖО битгий нойрмоглоорой" гэж хэлэв

Avatar

Зочин 2021-06-15 146.115.161.230

Ийм чавганцын хэрүүл шиг юм яриад байвал өөрт нь л муу байхдаа. Путин шиг хүнийг баримтгүй бол сураг төдийгөөр дийлэхгүй

Avatar

ҮНЭН 2021-06-15 122.201.24.244

зарим зүйлийг нотлох шаардлага үгүй илэрхий байдаг. путин бол КГБ-ийн мэргэжлийн а******н шүү дээ

Avatar

Зочин 2021-06-15 64.119.25.138

Барууныхан ОХУ-ын эсрэг түрэмгий дайсагнасан бодлогоо үргэлжлүүлэх,улс орныг нь устгах бодлогоосоо татгалзахгүй бол аюул.Мөдхөн дайн үүсч дэлхий нийтэд аймшиг нүүрлэж болзошгүй байна. Украиныг НАТО-д элсүүлж,Балтын орнууд Украинд цэргийн баазууд байгуулж, Москва ,уралаас нааших газруудад 8-10 хан минутын дотор цөмийн цохилт өгөх боломж бүрдүүлэх санаархлыг хэзээ ч зөшөөрөхгүй.Украинд фашист засаг тогтох боломж олгохгүй. Тас цохино гэж Оросын тал хатуу мэдэгдээд байгаа шүү.

Avatar

Зочин 2021-06-15 64.119.25.138

Дайны ирмэгт тулаад иржээ.Дайтах эсэхийг Америкчууд шийдэх болжээ.Оросууд ийм нөхцөлд мэдээж эх орноо хамгаална. Иймд л дэлхий нийт энэ уулзалтыг их анхаараад байгаа б**х.

Avatar

Zochin 2021-06-15 192.82.88.160

Элбэгдорж гадаад эх үүсвэрээс орчуулж эвлүүлсэн нийтлэлээ өөрийн нэр гаргавал зүгээр баймаар

Avatar

ҮНЭН 2021-06-15 122.201.24.244

шар хаданд очиж үзүүлнэ байгаа

Avatar

Зочин 2021-06-15 66.181.160.52

Путин аймшигтай дарангуйлагч

Avatar

ҮНЭН 2021-06-15 122.201.24.244

гол нь тар КГБ ийн а******н

Avatar

Зочин 2021-06-15 192.82.77.119

Улс төр, ухаан санааны хувьд хуруу дутуу байхаа.

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-06-15 202.131.244.210

Путин ахаа битгий бууж өг америктай дайт надуул чинь та нар шиг байлдаж чадахгүй даварсан муу зөнөг өвгөнд цохилт өг.

Avatar

ҮНЭН 2021-06-15 122.201.24.244

өө үхэж далд ормор путин ахаа гэж гэнээ үмхий л а л а р чинь хахахаха

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.89

Путин ах чинь чамайг тахал халдаачихна гэж сэжиглээд монгол хүнийг оруулахгүй гээд хилээ хаасан байна шүү дээ?!! Гэтэл чиний муулаад байдаг Хятад Улс монголчуудад хилээ хаагаагүй байна!

Avatar

Зочин 2021-06-15 202.55.191.130

zonog ovgon yu hiij chadahgui l dee. putin shig aguu hvnii derged bol zvgeer l neg uls hiij hor nairuulij ybsan ovgon l dee.. gots goid chanar uhaan bol baihgui deer zoonogloj hogshirood yum oilgohgui bgaa hvnees yugaa hvleeh be dee..

Avatar

ҮНЭН 2021-06-15 122.201.24.244

засс битгий хуцаад бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж