МАН-ын "хаясан" ба барьсан бүтээн байгуулалт | News.MN

МАН-ын "хаясан" ба барьсан бүтээн байгуулалт

МАН-ын "хаясан" ба барьсан бүтээн байгуулалт

МАН-ын "хаясан" ба барьсан бүтээн байгуулалт

МАН Засгийн эрх барьсан 2016 оноос хойш бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлсэн ч ихэнх нь ашиглалтад орж амжаагүй байна. УИХ-аас баталсан Монгол Улсын 2021 оны төсөвт тусгаснаар энэ онд 1 их наяд 388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Засгийн газар олон жил царцсан барилга, соёлын салбарт эрс шинэчлэлт хийж  богино хугацаанд томоохон бүтээн байгуулалт өрнүүлж буй. Тухайлбал, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгын нэг болох Байгалийн түүхийн музейг нурааж, суурин дээр нь Чингис хаан музей байгуулахаар болсон нь саяхан. Тус музейг Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраар нээхээр төлөвлөж буй. Цар тахлын улмаас  эдийн засаг хямарсан ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд музейн барилгын ажил огт царцсангүй, үргэлжилсээр байв. Энэ нь товлосон хугацаандаа ийнхүү нээлтээ хийхээр зорьж байгааг  хэн ч харсан тодорхой биз ээ. Нөгөөтэйгүүр төрийн эрх барьж буй МАН 100 жилийн түүхэн ойг угтаж музейг нээнэ  гэх хардлага ч олон нийтэд бий.  Мөн Сүхбаатарын талбайд 3.2 тэрбумын өртгөөр усан оргилуур “босгов”.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн оронд богино хугацаанд ашиглалтад орсон  усан оргилуур баригдаад жил болж байна. Гэвч УИХ-ын гишүүн С.Амарсайханы хэлсэн шиг жилийн дөрвөн улирал ажилласангүй. Тэрбээр Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа усан оргилуур байгуулах санаачлагыг гаргаж байсан нь олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулсан юм.

Харин цар тахлын үед  10 жил царцсан Яармагийн 300 ортой эмнэлгийг богино хугацаанд “амь” оруулснаар эрүүл мэндийн салбарт ёстой л далайд дусал нэмэр гэдэг нь болж буй. Тус эмнэлэг нь цар тахлын үед Covid-19 халдварт өртсөн иргэдийг хүлээн авах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэтэл Засгийн газар цар тахал, соёлын салбарт хэт анхаарч бусад нь орхигдож байгааг ч анхаарсангүй. Тухайлбал, Яармагийн 300 ортой эмнэлэгтэй адил Түлэнхийн төвийн барилга 10 жил царцаж байна. Тус төвийг өнгөрсөн 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл царцсан хэвээр. Мөн хүүхэд залуусын амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрын нэг болох Үндэсний номын сангийн шинэ барилга ч бас цар тахлын улмаас өнөөдрийг хүртэл гацаанд оров. Уг нь хүүхэд залууст усан оргилуур биш номын сан хэрэгтэй. Энэ мэтчилэн төрийн эрхийг барьж буй МАН-ын Засгийн газар өөрсдөд ашигтай бүтээн байгуулалтыг богино хугацаанд барьж, байгуулж, хөрөнгө хаяж чадсан  атал иргэдэд хэрэгтэй эмнэлэг, номын сан одоо ч царцсан хэвээр байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд ямар бүтээн байгуулалт өрнүүлснийг бас ямар нь орхигдсоныг тоймлон хүргэе.

АРВАН ЖИЛ ЦАРЦСАН ЭМНЭЛЭГ ХОЁР САРЫН ДОТОР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 оноос баригдаж эхэлсэн 300 ортой эх хүүхдийн эмнэлэг царцаад 10 жилийн дараа ашиглалтад оров. Засгийн газар, “Нийслэл өргөө” компани “Пума” консерциумтай гэрээ байгуулан, улсын төсвөөс 17.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил таг зогссон байна. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж, Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж, царцаад байсан барилгыг үргэлжлүүлж эхэлсэн. Эмнэлгийг бүрэн ашиглалтад оруулахад найман тэрбум орчим төгрөг шаардлагатай байсныг Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард шийдвэрлэжээ. Ийнхүү 10 гаруй жил царцсан эмнэлгийн ажил хоёр сарын дотор дуусч, зургадугаар сарын 15-нд ашиглалтад орсон билээ.

                        ТҮЛЭНХИЙН ТӨВИЙГ 2020 ОНД НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙВ

Манай улс Түлэнхийн төвгүй болоод 10 гаруй жил болж байна. Тус төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Түлэнхийн төвийн А блок буюу таван давхар амбулатори нь баригдаж дууссан бол В блок нь 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй баригдаж байна. Одоогоор С блок ашиглалтад ороогүй байгаа юм. Хүмүүсийн нэрлэж заншсанаар Зуун айлд байрлаж байсан Түлэнхийн төвийн хуучин барилгыг нурааж, оронд нь шинээр эмнэлэг барих ажил эхлээд олон жил өнгөрч байна. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй. Эргэн сануулбал, хүмүүсийн нэрлэж заншсанаар Зуун айлд байрлаж байсан Түлэнхийн төвийн хуучин барилгыг нурааж, шинээр барих ажил 2011 оноос хойш гацаж байна.

3.2 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ, “АЖИЛЛАДАГГҮЙ” УСАН ОРГИЛУУР

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбумын өртөг бүхий усан оргилуурыг өнгөрсөн оны зургадугаар сарын 20-нд нээж байв. Уг бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны нэгдүгээр сард Хотын дарга С.Амарсайханы шийдвэрээр эхлүүлэхээр болж, 3.2 тэрбум төсөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулж багагүй хэл ам дагуулсан байдаг. Тухайн үед жилийн дөрвөн улирал ажиллана хэмээн яригдаж байв. Гэвч усан оргилуур ажиллахаасаа ажиллахгүй нь их.

                ЗЭЭЛЭЭР БОСГОСОН  “АНДЛАЛЫН ӨРГӨӨ” ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газар ач холбогдол өгөн, 2019 оноос Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” цогцолбор барьсан ч “Шавар овоохой босголоо” гэх олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан юм. Зөвхөн энэхүү цогцолборыг барихад хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Цогцолбор барих гүйцэтгэгч компанийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар сонгон шалгаруулсан бөгөөд ажлыг гүйцэтгэгч компани нураасан гэсэн тайлбарыг Батноров сумын Засаг дарга тухайн үед өгч байв.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Сарангэрэл Хэнтий аймгийн таван суманд Их эзэн Чингис хаан амьдарч байсныг жуулчдад таниулах зорилготой томоохон бүтээн байгуулалт “босно” гэсэн тайлбар хийж байсан юм. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал суманд Чингис хаан цогцолбор, Норовлин суманд Их засаг хууль буюу Шихихутаг цогцолбор, Өндөрхаан суманд Нууц товчоо цогцолбор, Их хуралдай цогцолбор зэргийг байгуулахаар төлөвлөөд буй. Гэвч “АНДЛАЛЫН ӨРГӨӨ” шиг зүйл болбол өр тавьж авсан зээл татвар төлөгчдийн нуруунд л дарамт болж бууна. Засгийн газар дээрх бүтээн байгуулалт хийхэд зориулж Азийн хөгжлийн банкнаас 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан юм.

                  СОЁЛЫН САЛБАРТ ӨРНҮҮЛСЭН ТОМХОН  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

ЧИНГИС ХААН МУЗЕЙ: Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах шийдвэр гарсан. Улмаар музейн шавыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтыг эхэлсэн. Байгалийн түүхийн музейг нурааж, суурин дээр нь сүндэрлэж буй тус музейг энэ оны долдугаар сарын 11-нд буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор нээхээр төлөвлөж буй. Мөн энэ онд МАН-ын 100 жилийн ой тохиож байгаа нь анхаарал татаж байгаа юм. Учир нь, эрх баригч нам тэгш ойд зориулан ийнхүү музей барьсан гэх хардлага ч бий.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ: Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музейн цогцолборыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, Азид томоохонд тооцогдох орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Улмаар Их тэнгэрийн аманд 6.6 га газарт 39000 м2 талбайд барилгын ажлыг эхлүүлсэн юм. Музейн зураг төслийн дагуу барилгын ажил эхлэхэд бэлэн болсон ч тендер нь хүлээгдэж байна гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байв.

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР: Улсын төсвөөс 152 тэрбум төгрөг зарцуулж барихаар яригдаж буй Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт бол зууны гэж хэлж болохуйц онцгой ажил юм. Сүхбаатар дүүргийн 9, 10 дугаар хорооны нутагт нийт 10 га газарт сүндэрлэх театрын барилгыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Одоогоор газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм.

ҮНДЭСНИЙ НОМЫН САН: Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг Америк Элчингийн урд талд 0.3 га газарт баригдаж буй Үндэсний номын сангийн барилга анх 2008 онд яригдаж эхэлсэн ч олон жил царцсан. Энэ хугацаанд хоёр ч удаа шав тавих ёслол хийж байсан түүх бий. Нийт 11 давхар бүхий номын сангийн барилга угсралтын ажлыг 2019 оноос эхлүүлсэн ч цар тахлын улмаас царцаад байна.

ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР: Засгийн газрын энэ оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Хүүхэд, залуучуудын театрыг дахин сэргээхээр болсон. Энэ шийдвэрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутагт Соёлын ордны зориулалтаар баригдаж буй барилгад театрын зориулалтаар ашиглахаар болж буй. Нийт 15.2 тэрбумын төсвөөр босч буй уг театрын барилгын ажил 70 хувьтай байгаа юм.

СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ: Цар тахлын үед тус төвийн шинэ барилга ашиглалтад орсон. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн юм. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус төвийн барилга 8000 м2 талбай бөгөөд 130 өрөөтэй. Нийт 8 тэрбум төгрөгийн төсвөөр ашиглалтад оруулсан. Анх 2008 онд газар олгож байжээ. Өнөөдрийн байдлаар тус төв нийт 35 ажилтан, албан хаагчтайгаар Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, баримтжуулах, сэргээн засварлах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тус төв нь хуучнаар Соёлын төв өргөөний зүүн үзүүрийн хоёр давхарт байрладаг байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 203.23.49.49

Амарсайхан огцор

Avatar

Зочин 2021-06-15 202.126.89.36

Хотод баригдаж байгаа болон цаашид ярьж толовлож байгаа олон дэд товуудийг найдвартай хангах эрчим хучний эх уусвэр байхгуй гэдгийг мэдэж байгаа юу Одоо овлийг яаж давах вэ гэдэг чинь эрчим хучний салбарынхны хувьд бол естой аймшиг байна шуу дээ

Avatar

Зочин 2021-06-15 192.82.67.116

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ СҮХБААТАР ДҮҮРГИЙН БАРИЛГА 1-2 ЖИЛД Л БАРЬДАГ БОЛ ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ 10 ЖИЛ БАРЬДАГ ТҮЛЭНХИЙН ТӨВ 12 ЖИЛ БАРИАД Ч ДУУСДАГГҮЙ

Avatar

Батый 2021-06-15 202.131.230.50

МАНгаруудын ЭРИН ЗУУНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ болох ДАРХАНЫ ЗАМыг мартчихаж.

Avatar

Зочин 2021-06-15 192.82.76.140

Мэдэхгүй. Иргэдэд хэрэгтэй зүйл хийгээд нийгэмд ашиг тусаа өгсөн зүйл харагддаггүй

Avatar

Зочин 2021-06-15 202.126.89.187

МАН-ЫН УЛС ОРОН ХЭВТЭЭ УНТАА ГОРИМД ШИЛЖДЭГ….

Avatar

Зочин 2021-06-15 66.181.161.15

Энэ дарь эхийн замаа дуусгаачээ эсвэл дууссан юумуу энд тэнд хийсэн хийгээгүй юумнууд зөндөөл харагдаад байна

Avatar

ЭРГҮҮ СЭТГҮҮЛЧЭЭ 2021-06-15 203.91.115.252

ЮУГААН ГУЦААД БАЙГААН БЭ 100 ЖИЛ ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ ИРЧИХЭЭД МАН-ЫН ҮЕД Ч ГЭХ ШИГ

Avatar

Зочин 2021-06-15 202.126.89.84

Олимпын гүүр хэзээ баригдаж дуусахыг хэлээд өгөөч

Avatar

иогэн 2021-06-15 202.9.46.78

Иргэдийн энэ шавар дагзаар аялал жуулчлал хөгжихгүй гэсэн шүүтж үнэний талтай. Харин өвөг дээдсийн өвлүүлэн мүлдээсэн па
лентиологийн олдворууд бол жинхэнэ жуулчдын сонирхол татах, хүүхэд залуучууд эх орон өвөг дээдсээрээ бахархах солёлын их өв юм. Үүнд төр илүү анхаарч хөрөнгө хайрлаасай.

Avatar

Зочин 2021-06-15 59.153.113.112

КҮРЭЛСҮХ ЁСТОЙ ХУДЛАА ЮМ БАЙНА ЛЭЭ.ОЮУЛЗГАНА БҮҮР ДОР. АШИГ ОРЛОГО ОЛДОГГҮЙ ШАВАР ТАГЗНУУДАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭЖ ГУЦНАА. ГАНЦ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЧВАЛ ЗҮГЭЭР БАЙНА.

Avatar

Худал х** 2021-06-15 202.126.90.21

АН-ын үед юу барьж гийгүүлсэн юм бэ, баахан мөнгө идэж эрдэнэт үйлдвэрийг өөрсдөө авах гэж оролдоо биздээ

Avatar

Зочин 2021-06-15 103.26.194.159

chi mungiig ni avaad idchihsen yam chini, chamshig 100 jil idej uusan bish durvun jild ih yam hiisen shuu

Avatar

зочин 2021-06-15 202.21.97.30

Мөнгө олдог биш үрдэг хэдэн шавар д овоолсон байна

Avatar

Зочин 2021-06-15 76.120.132.36

3,2 ТЭР БУМЫН ФАНТАН ГЭЖ ҮҮ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж