Энэ жилийн наадмыг цуцлах уу эсвэл цахимаар наадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Энэ жилийн наадмыг цуцлах уу эсвэл цахимаар наадах уу?

Энэ жилийн наадмыг цуцлах уу эсвэл цахимаар наадах уу?

Энэ жил цар тахалтай хэдий ч Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхийг албаныхан мэдээлсэн. Түүхэн тэгш ой тохиож буй учраас энэ удаа Үндэсний их баяр наадмын тоглолтод онцгой ач холбогдол өгч, баяр наадмыг 10 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөөд буй юм.

Иргэдийн зүгээс наадам зохион байгуулахгүй байх уриалгыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан гаргаж эхэллээ. Энэ цаг үед баяр наадмаас илүүтэй Covid-19-тэй иргэдийн эмчилгээнд 10 тэрбум төгрөгийг зарцуулах нь зүйтэй гэх саналыг ч олон нийт хэлж байна. Өдрөөс өдөрт цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдварын тархалт гамшгийн хэмжээнд хүрсэнийг эрдэмтэн судлаачид хэлж, анхааруулж байгаа юм.

Яг энэ асуудлаар өнөөдөр (2021.06.15) Үндэсний их баяр наадмын комисс 10.00 цагт хуралдана. Уг хурлаар наадмыг зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Н.Мөнхзул хэлэв.

Өнгөрсөн жил Covid-19-ийг дотооддоо алдаагүй байхдаа наадмыг XIII зуун аялал жуулчлалын цогцолбор газарт олон хүнийг нэг дор цуглуулахгүй, цомхон хүрээнд тэмдэглэж, үзэгчгүй наадам зохион байгуулсан. Үндэсний их баяр наадмын хорооноос ч технологийн дэвшил, шийдлийг ашиглан, үзэгчдийн хүртээл болгосон удаатай. Гэтэл энэ жил улсын хэмжээнд улаан бүс болж, 16 аймгийн 73 суманд шинэ голомт үүсч, хөл хорио тогтоочихоод байхад баяр наадам зохион байгуулах гэж буй нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас баяр наадмыг хойшлуулж болно. Халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэж хэлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж