Үндэсний үйлдвэрлэгч компаниуд Богд хаан ууланд 8000 мод тарьж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэгч компаниуд Богд хаан ууланд 8000 мод тарьж байна

Үндэсний үйлдвэрлэгч компаниуд Богд хаан ууланд 8000 мод тарьж байна

Богд хаан уулын Ширээтийн ам, Арцатын ам нь  хүний буруутай үйл ажиллагааны улмаас 1990-иэд оны үед түлээний мод бэлтгэл, ой хээрийн  түймэрт их хэмжээгээр нөхөн сэргэх боломжоо бараг алдаад байна. Иймээс уг ойн сав газрыг энэ жилд багтааж моджуулах, нөхөн сэргээхгүй бол цаашид байгалийн тэнцвэрт байдлаа алдаж, нөхөн төлжих чадваргүй тал газар болох эрсдэлтэй байна.

Богд уулын ам бүрийг барилгажуулж, хашаа татсан энэ үед үлдсэн ганц ам нь Ширээт болон Арцатын ам бөгөөд төв замаас хамгийн үзэсгэлэнтэй, бөгөөд тод харагддаг онцгой бүс газар юм.

Иймээс Үндэсний ууган хүнсний үйлдвэрүүд болох “Талх Чихэр” ХК “Мах Импэкс” ХК, “Милл хаус” ХХК ийн хамт олон “Ногоон хишигтэн” ТББ-тай хамтран Богдхан Уулын Ширээт болон Арцатын ам бүхий 10 га газар 8000 гаруй мод тарих ажлыг зуны дунд сарын шинийн 4-ний Дашнямтай билэгт сайн өдөр эхлүүлж, бумба тавих арга хэмжээг зохион байгууллаа.

Уг ажил амжилттай хэрэгжиж эхэлсэнээр Богд хаан уулын Арцатын ам, Ширээтийн аман дахь ногоон бүсийг бусад хэсэгтэй адилхан моджуулж, ойн нөхөн төлжих чадварыг дээшлүүлэх, ойг тэлэхэд онцгой ач холбогдол өгөхөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ хэмээн харж байна.

Уг хамтын ажиллагааны хүрээнд хуш, шинэс, хус, улиангар, нарс модноос гадна нохойн хошуу, торлог гэх мэт бут, сөөг, төрөл бүрийн жимсний модыг мэргэжлийн технологчийн заавар, мод тарих технологийн дагуу үрээр үрслүүлэн суулгаж, хяруунаар тарих буюу /frost planting/ технологийн дагуу суулгаж эхэллээ.

Үрээр үрслүүлэн суулгаж байгаа энэхүү 8000 мод байгальтай дасан зохицоход 10-15 жилийн хугацаа шаардлагатай бөгөөд арчилгаа усалгааг цаашид ч хариуцан ажиллаж, энэхүү төслийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэн ирээдүй хойч үедээ ногоон ирээдүй бэлэглэх их ажлыг төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж