"Наадмыг хойшлуулах хэрэгтэй эсвэл цуцалсан ч болно" | News.MN

"Наадмыг хойшлуулах хэрэгтэй эсвэл цуцалсан ч болно"

"Наадмыг хойшлуулах хэрэгтэй эсвэл цуцалсан ч болно"

"Наадмыг хойшлуулах хэрэгтэй эсвэл цуцалсан ч болно"
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, хоёрдугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ.
Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ.
Тэрээр “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.
“Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй. Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг Шадар сайд хяналтын байгууллагуудад даалгалаа. Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг төрийн байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна. Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна.
Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
6
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цуцлах хэрэгтэй 2021-06-14 66.181.161.27

өнжсөн нь зөв. нэг ч корона гараагүй байхад сүржигнээд хөл хорио тогтоогоод байсан байж 2000 гарчихаар огт тоохгүй. арай л дэндүү шүү

Avatar

Зочин 2021-06-14 112.72.15.78

Хот хоорондын хөдөлгөөнийг зогсооё. Наадмаа хойшлуулья. Сонгууль болдогоороо болсон. Харин сар гаруй хугацаанд өдөр болгон өгсөн шагналын аадраас гол нь болсон. Ерөнхийлөгч ямарч гавьяагүй нөхдүүдэд бараг хүсэлтээр нь шагнал их олгож, өдөр болгон талбайгаар дүүрэн баярласан, тэврэлдсэн, үнсэлцсэн хүмүүс байлаа шүү дээ. Онцгой нөхцөл байдлын үед Засаг төрийн бодлогыг эсрэгүүцэж, өөрийн талын дэмжигчдийг голдов шагнаж, нийт ард түмнийхээ эсрэг ажилласан гэж үзэхээс өөр аргагүй

Avatar

шгшгш 2021-06-14 124.158.120.226

Хойшлуулж болно. Цахим нэрээр мөнгө зарж байхаар хойшлуулаад өвчин намдахаар хийж болх

Avatar

зочин 2021-06-14 192.82.68.53

олимп хоышлож болоод байхад баяр наадмыг бүрмөсөн хорих хэрэгтэй төсвийн мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулах шороо тоос ус зам талбай гээд хийх зүйл маш их бн.тэгэж их төсвийн мөнгө үрэх гээд байгаа бол ажилгүй хүмүүс злуусыг уриалж гудамж талбайгаа сайхан боллгоё л доо төрийн түшээд нараа үүнд анхаармаар бн…..

Avatar

Зочин 2021-06-14 202.55.188.94

Boli tsutsal

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-06-14 202.131.244.210

Зөв ярилаа Амарсайхан шадар сайдыг ард түмнээрээ дэмжцгээе. яагаад гэвэл гаргах шийдвэр нь бодит ард түмнийхээ төлөө зөв шийдвэр гаргаж байна хэдэн зуун жилийн дараа ч наадам хийдэгээрээ л хийгдэнэ. харин бидний амь нас 80 жилийн асуудал үй олноороо сүрч олон улсад муугаар чригдахыг ард түмэн хүсэхгүй нь ойлгомжтой тийм учраас улс орноо ,ард түмнээ, ирээдүй үеээ монгол улс гэдэг нэрийг сайнаар дэлхийд дуурсагдахаар шийдвэр гаргах нь зөв сонголт тийм учраас улсын баяр наадмыг энэ жил өнжөөе.

Avatar

zochin 2021-06-14 202.55.183.178

Зөв. Наадамд оролцсон хүмүүсийн 5-10 хувь үхэх эрсдэлтэй гэж тооцоолол байна.

Avatar

zdf 2021-06-14 150.129.143.121

zuv shu. Naadmaar yaadiin.

Avatar

хүннү 2021-06-14 202.179.26.19

Шадар сайд маш зөв юм хэллээ. Ерөөсөө наадамыг цуцлах ёстой. Огт хийгээд хэрэггүй. Амьд үлдхээ л бод!!! Наадамыг март ажлаа хий. Олон хоног амрах шаадлагагүй.

Avatar

Зочин 2021-06-14 66.181.161.118

Монголд, монголчууд үнэндээ зэвэнд идэгдэж дууслаа. Монгол төрөөс хулгай хийсэн луйварчин ерөнхийлөгч болчихоод 4 жил төрийн эсрэг ард иргэдийг турхирч, эцэс сүүлд нь төрийн одон медалийг үнэгүй болгож, хаа хамаагүй төрийн бодлого, хөгжил дэвшилд саад тотгор, хохирол учруулсан, шагналд сонирхолтой зусарч бялдууч нар завшиж, эзэндээ очоогүй шагнал, шагнагч нар бушуу монгол төрөөс зайл аа…

Avatar

Зочин 2021-06-14 37.47.205.159

Батулга хулгайч хэдэн томор цол тараагаад овчнийг санаатай тараасан маск зуухгуй энэ хог ухэж далд орохтун наадмын хувьд цуцлах биш оор хэлбэрдэж явуулах нь зуйтэй бох Морио узэгч угуй явуулаад л боллоо

Avatar

Зочин 2021-06-14 202.179.26.19

Баттулгыг буруу биш. Шагнал авсан хүмүүсын буруу. Тэд яах гэж хүн цуглуулаад байгаа юм. Одон авснаа гайхуулж хүн амьтан цуглужлах шаардлага байхгүй ш дээ. Одоогийн нөхцөлд бөөн эрсдэл.

Avatar

Зочин 2021-06-14 202.55.188.107

Тэр сонгуулиа хойшлуулах чинь яасын. Хүний амьнаас үнэтэй алба тушаалд дуртай муусайн гоожуурууд.

Avatar

Зочин 2021-06-14 202.126.89.75

Молиго модон хошного гэж үг мэдэх үү

Avatar

Үхсэний чинь НААДАМ бэ ? Эргүү малууд аа 2021-06-14 66.181.187.194

МАН-100 гэж утга учиргүй үзэл сурталын арга хэмжээгээ зогсоо !!!!! МАН 100 жилд хийсэн зүйлээ Японы 70 жилд, Солонгосын 60 жилд хийсэн зүйлтэй харьцуулаад нэг үзээрэй. Тэгэхээр наад хөл хөөрцөг чинь ямар ч утгагүй зүйл гэдэг нь харагдана. МАН бол зөвхөн гишүүдээ удам угсаагаар нь тэжээж тэтгэдэг, харин жирийн иргэдийг ялгаварлаж, мөлждөг луйварын тогтолцоо. Өөр юу ч биш…

Avatar

h*** 2021-06-14 202.9.47.27

хангалтай хөл хорисон бүх хүмүүст 1сая цаасаа тараа тэгэээд хөл хориогооо хиии сонгуул болхооор зүгэээр бөөгнүүлэээд байдаг хүн хогуууд

Avatar

наадмын үеэр хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юун наадаж наргих 2021-06-14 202.55.188.85

хатуу хөл хорио тогтоохгүй бол хөөр баяр болж наадсан вакцинаа хийлгэсэн 100 хамгаалагдсан гэж итгэсэн олон хүмүүс халдвар авна.

Avatar

УОК, ЭМЯ, НЭМГ ОГЦОР 2021-06-14 192.82.75.243

Огцор

Avatar

Зочин 2021-06-14 202.21.109.113

Наадмыг цуцалсан нь дээр.Сонгуулиар халдвар аваад одоо илэрч , өвчтөний тоо ихсэж байна. Наадмаар гэр гэртээ д зурагтаа үзээд суух хэрэгтэй байна. Олон хүн цугласан арга хэмжээ зохион байгуулаад байвал өвчин намдахгүй.

Avatar

Иргэн 2021-06-14 202.126.89.107

Ганц наадам зохион байгуулж чадахгүй. Сонгуулийг өвчин багассан үед хийх байсан юм.Дархлаа бүрэн тогтоогүй байхад сонгуульдаад завхрууллаа. 6 сарын сүүлээр сонгуулиа хийдэг байсан биз дээ.

Avatar

Зочин 2021-06-14 109.252.87.4

Хцзуугуй . Оюунэрдэнэ засаг Тор нь ард тумнийхээ толоо юуч хийхгуй байна. Зовхон сонгууль . Хурэлсухийн гар хол болж байна. Бух Айман сумдад овчин тараалаа. Намынхурэлсуг.

Avatar

Зочин 2021-06-14 109.12.90.208

Naadamin neelt gej navsamnasan hed umnyyd 2 garaa hichneench ih savdiin yadargaatai

Avatar

Зочин 2021-06-14 66.181.161.58

Наадмаа цуцлах нь зүйтэй!!! Ерөөс наадам гэж татвар төлөгчдийн мөнгийг хэдэн миллиардаар нь устгаж байх ямар хэрэгтэй юм бэ??? Хэрэв наадам хийвэл тахал бүх нийтийг хамарна шүү!!! Нэг сайн наадаж аваад бүгдээрээ үхъе гэж байгаа биш л юм бол боль!! Ер нь наадам гэж нүсэр. их зардал гаргаж, хий сүр бадруулсан юм хийдгээ цомхотгох нь зүйтэй!!! Хөлийн тоос шороонд тостой хуушуур идэхийгээ наадлаа гэж хэдий болтол мангартах юм бэ???

Avatar

Зочин 2021-06-14 103.26.195.117

Naadmaa bolchih Selemtee chamaig zuduu l harlaaa….

Avatar

зочин 2021-06-14 103.229.120.44

өнөө 6 сарын 15нд огцом буурна гэсэн чинь яав. худлаа амлалтуудаар хуурдагаа оюу-эрдэнэ амарсайхан нар болимоорсондоо.

Avatar

Зураач 2021-06-14 188.221.97.46

Наадам ч яамай байнаа !

Avatar

НААДМЫГ 2023 ОНЫ ЗУН ХИЙЕ !!! 2021-06-14 202.126.89.249

✔ НААДАМ; ТАНГАРАГ МЭТ ЭСЭН БУСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ БҮГДИЙН ЦУЦЛААА !!!

✔ ЭНЭ 7-8 САРУУДАД 0-17 НАСНЫХАНЫГ ОРУУЛААД НИЙТ ХҮН АМАА 100% ВАКЦИНЖУУЛААД ИРЭХ 9 САРД ХИЧЭЭЛ ОРЖ ЧАДАХ ЭСЭХ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ…!!! ЧАДАХГҮЙ БОЛ ТЭГЭЭД ОРОСУУД ШИГ САР БҮР ИРГЭДДЭЭ 7-28 ХОН ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОД 2023 ОН ХҮРТЭЛ АМЬДРАХААС ӨӨР АРГА ҮЛДЭЭГҮЙ ЭЭЭ …!!!

✔ АМРАЛТ ; АЯЛАЛ ЗУГААЛГА 2021-2022 ОНУУДАД УГААС ХУДЛАААА БӨГӨӨД ТУН ХЭЦҮҮҮ…..

✔ ХИЛ НЭЭСЭН БОЛ КАРГО; ОУ-ЫН ТЭЭВЭР ХУДАЛДААГАА САЙН ХӨГЖҮҮЛЪЕ

Avatar

Наадамаа 100 жилээ ирэх жил сайхан тэмдэглэж болно 2021-06-14 192.82.75.243

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа л Монголыг балалчихлаа.

Наадам хийвэл бүр алчих биз.

Ийм учраас 100 жилээ ирэх жил болгон хойшлуульяа

Хоёрын хооронд ноднингынх шиг наадам дэмий юм билээ.

Бүр цуцал

Avatar

Зочин 2021-06-14 66.181.187.194

Ямар элэнцэгийн МАН 100 жил, наадам бэ ??????

Avatar

иргэн 2021-06-14 139.5.216.170

Бүх үйл ажиллагаагаа зохион байгуулалтаа бодлогоо сонгуультай холбоотойгоор шийдвэр гаргаж байсан шүү дээ
Хүрэлсүхийг ерөнхийлөгч болгохын төлөө сайжруулсан түлшнээс эхлээд хичнээн хүн амь алдав????

Avatar

Зочин 2021-06-14 103.57.92.53

ЦАГААН САРЫН ӨМНӨХ ХӨЛ ХОРИОГ НАМЫН БАЯР УГТАЖ ЦУЦЛААГҮЙ, СОНГУУЛИЙН ӨМНӨХ ХӨЛ ХОРИОГ ШИЙДВЭРТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ВАКЦИНТАЙ УЯЛДУУЛАН ХИЙЖ ЧАДСАН БОЛ ЭНЭ ЖИЛ НААДАМ ХИЙЖ 100 ЖИЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭХЭД АСУУДАЛГҮЙ Л БАЙХ БАЙЛАА ДАА.ДААН Ч СОНГУУЛЬ ,УЛС ТӨРЖИЛТӨӨР ӨВЧИЛСӨН ЗАСАГ ТӨР МААНЬ МАНИЙХАА ӨВДӨЖ ДОРОЙТОХОД ДААН Ч НЭГ САНАА ТАВИХГҮЙ ЮМ ДАА ЧААВААС!!!!

Avatar

Зочин 2021-06-14 202.9.40.57

Үзэгчгүй наадмаа хийсэн нь дээрээ. Иймхэн зүйлд барьц алдаж бүхэл бүтэн 100 жилийн ойгоо тэмдэглэхгүй өнгөрвөл Монголчуудын тусгаар тогтносон аз нь харих байхдаа

Avatar

Зочин 2021-06-14 202.179.21.195

ХУСАХ МӨНГӨӨ ХУСАЖ ЧАДАХГҮЙ БОЛЧИХООД БАЙНА УУ. ЭРҮҮЛ САРУУЛ МОНГОЛ УЛС Л ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ӨВЧИН ДАЛИМДУУЛЖ УЛС ОРОНОО СҮҮРҮҮЛЭХЭЭ БОЛЬ.

Avatar

Зочин 2021-06-14 202.9.40.18

Энэ жилийн наадам онцгой наадам үзмээр л бсан цар тахал нам дарагдаасай

Avatar

Зочин 2021-06-14 202.126.88.52

Huuk neeh deel umsuj tumbii umnu garmaar bna geed bgaa bish yum bol naad naadmaa tsutsal

Avatar

Зочин 2021-06-14 192.82.69.133

Наадмаа цуцал. Өөр ямарч арга байхгүй. Ерөнхийлөгчийн сонгууль, МАН-ын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн энэ их шагнал ч Монголын ард түмнийг балаллаа даа. Яана даа.

Avatar

Иргэн 2021-06-14 66.181.161.38

Шагналаас бишдээ, харин ч аз жаргалын даавар дархлааг нь бэхжүүлж байгаа. Харин сонгуулийн үеийн хавьталын дэгдэлт эрчимтэй явж 2 дахь , 3 дахь хавьталт гэх мэтээр үржиж байна даа, сонгогдсон Ерөнхийлөгчдөө долигонохоо болиочээ. Зөв мэдээлэл зөв сэрэмжлүүлэг болдог юм шүү

Avatar

Зочин 2021-06-14 64.119.20.4

Шагнал, шагналын найр угаалгаа багасгах юм уу больж болдоггүй юм уу, хонь хурга нийлсэн юм шиг хаваржиж, зусаж байна.
АН-ын гишүүн айл өрх бүрд хүрсэн гэсэн шдээ, одоо тэгээд ямар юмандаа өгөөд байдгийн бэ?!

Avatar

С.Амарсайхан УОК оос огцороход халдвар буурна 2021-06-14 192.82.75.68

С.Амарсайхан УОК оос огцороход халдвар буурна

Avatar

Zochin 2021-06-14 66.181.161.40

Yun hoishluulah tsutsalaach

Avatar

иргзн 2021-06-14 202.179.26.174

МАН Сонгууль хийж Цар тахалын энэ Нөхцөл байдлыг улам даажируулж эцэст нь жирийн Иргэд хохироход хүрлээ шүү,

Avatar

ard tumen hetsuudle 2021-06-14 202.55.188.97

Naadam hiij haldvaraa nemeh husel algaa. Hol horiogoo changalaaje

Avatar

Иргэн 2021-06-14 66.181.161.8

Замын үүд зөндөө л хүн бүр хүүхэд хүртэл ковидтой гээд л ачаад УБ явж байх юм тэгсэн хэр нь л Дорноговь мэдээгээр өвчлөл нэмэгдээгүй л гэж гуцаад байх юм хэнээс нуугаад байгаам бэ энэ дуракууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж