М.Энхболдын "хойд дүр" | News.MN

М.Энхболдын "хойд дүр"

76:1
М.Энхболдын "хойд дүр"

News агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа УИХ-ын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Ж.Батжаргалыг онцолж байна.


Монгол ардын намын том лидерийн нэг УИХ-ын гишүүн асан М.Энхболдын орон зайг эзэлж, Төв аймгаас сонгогдсон Ж.Батжаргалын хувьд эдийн засагч мэргэжилтэй. Насаараа Төв аймагтаа ажиллаж амьдарч, 2016 оноос Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, бэлтгэгдсэн боловсон хүчин. Ажлын гараагаа Баян-Өнжүүл сумын Хаан банкинд эдийн засагчаар эхлүүлж байгаад сумынхаа Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2012 оны Орон нутгийн сонгуульд аймгийн ИТХ-д дэвшиж, 2016 оноос мөн аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. 1990 оноос хойш 20 гаруй жилийг Баян-Өнжүүл сумандаа ажиллаж, амьдарсан учраас түүнийг Өнжүүлийн Ж.Батжаргал гэж нутгийнханд нь таньдаг. Аймгийнхаа улс төрд орж ирсэн цагаасаа ч тэрбээр Төв аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн ИТХ дарга гээд намын доод албанд олон жил зүтгэсэн нэгэн.

2020 оны УИХ-ын сонгуульд хэзээнээсээ улаан гэгддэг Төв аймгаас хэн сонгогдох, УИХ-ын гишүүн асан М.Энхболд өрсөлдөх үү гэдэг таамаг хөврөх үед Ж.Батжаргалын нэр яригдаж эхэлсэн бөгөөд түүнийг М.Энхболдын “халааг” авах таамаг өрнөж байсан.

Түүгээр зогсохгүй Төв аймгийнхан түүнийг М.Энхболдын хүн гэх нь бий. Тиймээс ч 2016 оны сонгуулийн дараа аймгийн Засаг даргаар томилсон гэдэг. МАН 2020 оны УИХ-ын сонгуульд орон нутагтаа олон жил ажилласан, намдаа “үнэнч” хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлсний нэг нь Ж.Батжаргал.

Төв аймгийн Заамар  сумыг дагасан уул уурхайн компаниудтайгаа дорвитойхон тэмцэж, ажил хэрэг болгож чаддаггүй хэмээн шүүмжлүүлэх нь олон. Нэг хэсэг “Эко Алтан заамар” компанид асуудал гарч, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтийг холбогдох яамдаас нь өгсөн ч Засаг дарга Ж.Батжаргал цуглуулж чадахгүй, хүчин мөхөсдсөн гэдэг. Ийн шалтгаан нь тус компанийн зөвшөөрлийг нь үзэглэж өгсөн учраас ажил хэрэг болгож чадаагүй гэх яриа ч бий. Ж.Батжаргал насаараа нам, төрд зүтгэсэн учраас бизнес гээд байх зүйлгүй. Гэхдээ Засаг дарга нарыгаа бодвол өндөр орлоготойд тооцогдож байсан бөгөөд жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой, 160 сая төгрөгийн хоёр орон сууцтай. 141 сая төгрөгийн малтай Засаг дарга 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ даруухан ХОМ бөглөжээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш Ж.Батжаргал тодорч, улстөрчийн ажилдаа орсон зүйл өнөөдөр алга. Танхимын хэдэн гишүүдтэйгээ хэд хэдэн хууль санаачилсныг эс тооцвол.

Хамгийн сүүлд тэрбээр Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэсэг гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн бөгөөд уг төслөөр ажил олгогч, даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9,5 хувийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8,5 хувь болгож, бууруулах зохицуулалттай.

Ирэх дөрвөн жилд танхимынхаа нөхдөөс тодорч гарч ирэх үү, орон нутгийн улс төрөөсөө гарч чадахгүй үлдэх болов уу, Ж.Батжаргал гишүүн.

Ж.БАТЖАРГАЛЫН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1986 ондТөв аймгийн Зуунмод сумын 2 дугаар дунд сургууль
  • 1990 ондМУИС, банкны эдийн засагч
  • 1996 ондУдирдлагын академи, төрийн удирдлагын менежер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1990-1991 ондТөв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банканд эдийн засагч
  • 1991-1992 ондБаян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга
  • 1992-1994 ондБаян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч
  • 1994-1996 ондБаян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч
  • 1996-2000 ондБаян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга
  • 2002-2012 ондТөв аймгийн ИТХ-ын дарга
  • 2012-2016 ондАймгийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2016-2020 ондТөв аймгийн Засаг дарга
  • 2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-15 64.119.20.11

Саяхан Лүн сумыг коронагаар бөмбагдчөөд явсан. Энэ үйлдлээ нуухигэж Төв аймгийн мэдээг байнга нууж байгаа бөөс дөө.

Avatar

Мөнхжаргал 2021-06-15 192.82.86.111

Хойд дүр ч гэх шиг. Их пялдагдаж байх шив дээ.

Avatar

за 2021-06-15 66.181.189.237

Мие Төрийн банкнаас хорин тэрбум гаргаж сонгуульд тараасан мөртлөө яагаад шоронд ороогүй банкны захирал нь ордог юм бэ

Avatar

Зочин 2021-06-15 150.129.142.80

ЭНХБОЛД ТААЛАЛ ТӨГССӨН ЮМУУ

Avatar

zochin 2021-06-15 202.179.25.51

Батуаргал бол ардын амьдрал мэддэг жинхэнэ төрийн албан хаагч шүү. Юун тэр халтар залуу, айлгүй хүүхнүүд.

Avatar

ughiqu 2021-06-15 202.9.40.142

zugeer neg novshiin kommunist

Avatar

Зочин 2021-06-15 185.132.133.82

Миеэгийн хамаатан.Удам судрыг нь сайн шалгахгүй бол лоосуутай.

Avatar

Unshigch. 2021-06-15 90.188.54.82

Зөвхөн Монголдоо л юм байна. Дэлхийгээр том сэтгэдэг хүн хэрэгтэй шүү дээ. М.Энхболдын хэмжээнд хүрэхэд болоогүй товарищ байна.

Avatar

Зочин 2021-06-15 202.179.26.111

Анкетдаа англи хэлтэй гэж бичүүлэх дутуу бн ккк

Avatar

Зочин 2021-06-15 203.91.115.247

harin ch amidral meddeg hun bn lee shuu

Avatar

Зочин 2021-06-15 165.231.163.6

ХҮН ИХ ЯЛГАЖ ХАРЬЦДАГ ЮМ БНЛЭЭДЭЭ НАДТАЙ ЯНЗЫН ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАРЬЦАЖ БАЙСНАА ХААЛГАНЫ ЦААНА ӨӨР ХҮМҮҮСД х****л УРАСГАЖ ӨГСӨН ПҮНТҮҮЗДЭЭ

Avatar

ийм юм байдаг юм уу?? 2021-06-15 192.82.75.243

мэдэхгүй л юм байна

Avatar

рлд 2021-06-15 202.126.89.118

сайхан бор халзан х** байна цаг хугацааг зогсоох юмуу ухрааяа гэвэл Төв аймгийхан сонгоод байж дээ энэ мэлэнхойлогоо

Avatar

Зочин 2021-06-15 202.126.88.226

za ork bnda

Avatar

Зочин 2021-06-15 192.82.77.69

Daruuhan zaluu, tsaashdaa usnu duu ! Lut daranguilagch bolno !!!

Avatar

рдп 2021-06-15 202.126.89.118

өсөх нас байгаа юмуу харин үгэнд оромтгой юмаа хийлгэж орон тоо бөглүүлж суухад амар юм бишүүү

Avatar

Ккккк 2021-06-15 202.126.88.34

Uneheer MAN nam ard.tumnii deer garchee Ene bol suirel

Avatar

Зочон 2021-06-15 64.119.25.138

АН-ынхан хүний нэр төр харлуулах гутаах гэж үнэхээр аргаа барах юм .Юу гэж зөв зүгээр ширээ бөлөж суухав дээ.Аймаг нутаг орондоо юм хийх,ажил бүтээх гэж олон зүйл санаачилж зүтгэж л байгаа .М. Энхболд төв аймгаас олон удаа сонгогдсон.Хийсэн зүйл нь аймгийн хэмжээнд үнэлэгдсэн учир л сонгогдоо биз Төв аймгийнхныг бүү доромжил.Сонголтыг нь гутаахыг бүү оролд.

Avatar

orgoi 2021-06-15 124.158.67.145

Батжаргал гишүүн суурь мэдлэг сайтай попордоггүй жинхэнэ монгол төрийн жинхэнэ түшээ болсоор байна
цөөн үгээр голыг нь олж хоосон цэцрэхэгч зарим гишүүдэд чигээ олоход нь үлгэр жишээ болдог хүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж