Preview: Хуучны Испанийг дахин харах уу? | News.MN

Preview: Хуучны Испанийг дахин харах уу?

ЕВРО-2020

Preview: Хуучны Испанийг дахин харах уу?

Preview: Хуучны Испанийг дахин харах уу?

Испанийн шигшээ багийн ахлагч Сэрхио Бүскэтс Covid-19 туссаны улмаас өөрийгөө тусгаарлаж буй тул энэхүү тоглолтод оролцох боломжгүй. Covid-19 туссан ихэнх тоглогчид шигшээгээсээ хасагдсан бол Сэрхио Бүскэтсийг эдгэртэл нь хүлээж байгаа юм. Харин Лийдс Юнайтэд багийн хамгаалагч Диего Лорэнтэ Covid-19 тусаад эдгэсэн тул өнөөдрийн тоглолтод оролцох боломжтой гэжээ. Шведийн шигшээ багт мөн л Covid-19 тест нь эерэг гарсан хоёр ч тоглогч байна. Багийн залуу тамирчид болох Дэяан Кулесэвски, Маттиас Сванберг нар тест нь эерэг гарчээ. 

Шведийн довтолгоонд Ибрахимович байхгүй тул Маркус Берг, Александр Исак нар тоглох төлөвтэй байна. 

Магадлалтай гарааны 11:

Испани

Испани 2008-2012 оны тэмцээнүүдэд илүүрхсэний дараа хэсэг завсарласны эцэст ийнхүү хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж байна. Гарааны бүрэлдэхүүнд байрлал бүр дээр маш олон сонголттой. Лапорте Испанийн иргэншилтэй болсоноор Манчэстэр Ситигийн Эрик Гарсиа, Лапорте гэсэн хоёр ч хүчтэй хамгаалагчтай болж байна. Сэрхио Рамос дуудагдаагүй шалтгаан буюу Пау Торрес хамгаалалтын гол ноён нуруу гэгдэж байгаа. Манчэстэр Юнайтэд тэргүүтэй том багууд сонирхож буй Вилъяреалын төвийн хамгаалагчид хамгаалалтын эрх мэдлийг Энрике өгнө. 

Хоёр талд нь аваргуудын лигт багаа ахлан түрүүлсэн Аспиликуэта, Барсагийн Хорди Алба гэсэн том тоглолтын өндөр сэтгэлзүйтэй, туршлагатай хоёр хамгаалагч гарч байна. Төвийн хоёр хамгаалагчийн урд Манчэстэр Ситигийн Родри гэхээр хамгаалалт ямар хүчтэй болж байгаа нь ойлгомжтой. Даниэл Олмо, Барсагийн 18 настай залуу од Педри, Манчэстэр Ситгийн Фэрран Торрес зэрэг залуу хүчнүүд довтолгооны сонголтонд байгаа. Довтлогчоор Алваро Мората болон энэ улиралд Ла лигт  23 гоол оруулсан Вилъяреалын Херард Морэно нар байна.

Швед

Шведийн талаас 2018 онд мундаг тоглолт үзүүлсэн баг тэр чигтээ ирж байгаа гэхэд болно. Ибрахимович шигшээ багтаа эргэн ирж хүч үзүүлэх байсан боловч бэртлийн улмаас тэмцээнийг өнжих болсон. Төвийн хагас дээр Экдал болон Премьер лигт олон жил тоглосон туршлагатай хагас хамгаалагч Ларссон нар тоглоно. Жигүүрт багийг лидер тоглогч Эмил Форсберг тоглоно.

Тоглолттой холбоотой статистик

  • Энэхүү тоглолт хоёр багийн хооронд том тэмцээнд таарч буй дөрөв дэхь учраа тоглолт юм. Сүүлийн хоёр учраа тоглолтод хоёуланд нь Испани хожсон. 2008 оны Европын аваргад 2-1-ээр, 1978 оны дэлхийн аваргад 1-0-ээр тус тус Испани хожсон.

Испани

  • Шведчүүд эхний учраа буюу 1950 оны дэлхийн аваргад 3-1-ийн харьцаатайгаар буулган авсан байна.
  • Испани Шведтэй тааран тоглосон сүүлийн 12 тоглолтын 11-д нь гоол оруулсан.
  • Испани том тэмцээнүүдэд сүүлийн таван нээлтийн тоглолтоос ердөө нэг л ялалт байгуулсан. 
  • Испаничууд 11 дэх удаагаа Европийн аваргад оролцож байна. Тэд сүүлийн гурван Европын аваргын хоёрт нь түрүүлсэн. Европын аваргын нийт хожлоороо хамгийн их буюу Германтай тэнцүү байна.
  • Тэд сүүлийн таван Европын аваргын дөрөвт нь хэсгээсээ шалгарсан. 2004 оны Европын аваргад л хэсгээс гарч чадаагүй. 
  • Испанийн Еврод оруулсан 37 гоол бүгд торгуулийн талбай дотроос орсон.

Швед

  • Швед Еврогийн сүүлийн 8 тоглолтоос зургаад нь ялагдал хүлээсэн. Үлдсэн хоёр тоглолтоос нэг хожиж, нэг тэнцсэн. Нэг хожил нь 2012 онд Францын эсрэг байсан.
  • Тэдний сүүлийн зургаан Еврогоос хамгийн сайн амжилт үзүүлсэн нь 1992 онд нутагтаа зохиосон Евро бөгөөд хагас шигшээд үлдэж байв.
  • Швед сүүлийн гурван Европын аваргаас хэсгээс гарч чадаагүй. Хамгийн сүүлд 2004 онд л хэсгээс гарсан ч пеналтигаар ялагдаж тэмцээнээс хасагдсан.
  • 2016 оны Еврод Швед ердөө ганц оруулсан ч тэр гоол нь Ирландын тоглогч Кларкын өөрийн хаалгандаа оруулсан гоол байлаа. 

NEWMETA – Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж