Месси: Аргентины шигшээ надаас хэт хамааралтай байгаагүй

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Месси: Аргентины шигшээ надаас хэт хамааралтай байгаагүй

Месси: Аргентины шигшээ надаас хэт хамааралтай байгаагүй

Европын аварга шалгаруулах тэмцээнтэй зэрэгцэн Өмнөд Америкийн аварга шалгаруулах Копа Америка тэмцээн Бразил улсад зохион байгуулагдаж билээ. Энэхүү тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай гол фаворит багууд болох Аргентин болон Чилийн шигшээ багууд өнөө шөнө /2021.06.14/ Рио де Жанейрогийн олимпийн цэнгэлдэхэд тоглоно.

Тоглолтын өмнө Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси “Шигшээ баг маань надаас хэт хамааралтай байсан үе байхгүй. Бид бүгдийг л багаараа хийх гэж хичээдэг. Хэрэв багаараа л биш бол ялах, амжилт үзүүлэх гэдэг хэцүү болохыг бид мэднэ. Бид багаараа хүчтэй болсон гэж бодож байна. Ихэнхи тамирчид маань хамтдаа удаан тоглолоо. Өмнө нь ч хамтдаа Копа Америкад оролцож байсан. Тиймээс бид туршлага суувал хангалттай суухаар боллоо. Багаараа бэлтгэлээ сайн хийж байгаа. Зөв замдаа явж байгаа гэж бодож байна” хэмээжээ.

 

Аргентин – Чилийн шигшээ багууд өмнө нь 2015, 2016 онуудын Копа Америка тэмцээний финалд дараалан учраа таарахад Чилийн шигшээ баг хоёуланд нь хожиж, тивийнхээ аварга болж байлаа.

Чилитэй хийх тоглолтын талаар Лионель Месси “Бидэнд чухал ялалт хэрэгтэй байна. Бэлтгэлээ шаргуу хийж, сайжирч байгаа баг маань эхний тоглолтондоо хожих хэрэгтэй байна. Тэмцээнээ гурван оноотой эхлүүлнэ гэдэг том амжилтын эхлэл. Тоглолт хүнд болно гэдгийг мэдэж байна. Чилийн эсрэг дахиад тоглох гэж байна. Бид бие биенээ сайн мэднэ. Тэд бол чанга баг” гэжээ. Мөн тэрбээр Covid-19-ийн халдвар авахаас эмээж буйгаа ярив. Месси “Бид бүгд л халдвар авахаас эмээж байна. Тиймээс өөрсдийгөө хянаж, анхаарч, хийх ёстой зүйлсээ л хийх хэрэгтэй. Эсрэг багуудаасаа ч халдвар авах эрсдэл бий. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх бүхнийг хийх болно” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж