"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр өнөөдрийн байдлаар махны жижиглэнгийн үнэ болон түүхий эдийн үнэ ханшийн талаар мэдээлжээ. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 14,000-16,000 төгрөг, хонь болон ямнааы мах 12,000 төгрөгийн ханштай байгаа аж.
Мөн нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 100-115 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа юм байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 1000 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 3500 төгрөг, хонины ноос кг нь 1000 төгрөг, үхрийн шир ширхэг нь 6000 төгрөг, бухын шир 20,000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 12,000 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн кг нь 9000-12,500 төгрөг, ястай нь 13,000-14,000 төгрөг, жижиглэнгийн лангуунд ястай нь 13,000-14,000, цул нь 14,000-16,000 төгрөг,
- Ямааны мах килограмм нь 8000-8800 төгрөг, жижиглэнгээр ястай мах кг нь 11,000, цул нь 12,000 төгрөг,
- Хонины мах килограмм нь 9000-11,000 төгрөг, жижиглэнгээр ястай нь 11.500-12.500 төгрөг, цул мах мөн адил үнэтэй байна.
- Адууны мах 6000-8500 төгрөгийн ханштай байгаа юм.
Холбоотой мэдээ