Invest in Mongolia-Seoul 2021: Технологийн салбарын төслүүдийг танилцуулна | News.MN

Invest in Mongolia-Seoul 2021: Технологийн салбарын төслүүдийг танилцуулна

Invest in Mongolia-Seoul 2021: Технологийн салбарын төслүүдийг танилцуулна

Invest in Mongolia-Seoul 2021: Технологийн салбарын төслүүдийг танилцуулна

Монгол Улс, БНСУ-ын “Invest in Mongolia-Seoul 2021” бизнес чуулганыг зургадугаар сарын 23-нд цахимаар зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганыг хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний хөгжлийн газар, БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /KOTRА/, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, ОУСК, "Ирбис венчурс" компанитай хамтран зохион байгуулах бол дэмжигч байгууллагаар Монгол Улсын ГХЯ-тай ажиллаж байгаа аж.

Тус чуулганы хүрээнд Өмнөд Солонгос улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нар Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн төлөвлөгөөтэй танилцуулахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй БНСУ-ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн төлөөлөгч нар туршлагаасаа хуваалцах юм байна.

Үндэсний төсөл хэрэгжүүлэгч компаниудыг дэмжих зорилгоор Үндэсний хөгжлийн газар, Сингапур улсад төвтэй "Ирбис Венчурс" болон "Жи-Эм-Жи Консалтинг" компанитай хамтран “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийг зохион байгуулж, шалгарсан төслүүдийг нэг сарын турш чадавхижуулжээ. Эдгээр төслийг форумын үеэр Солонгосын хөрөнгө оруулагчдад танилцуулах аж. Өөрөөр хэлбэл, орчин үеийн хамгийн их анхаарал татаж буй бизнесийн салбарууд болох мэдээллийн технологи, ХАА, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын төслүүдийг танилцуулах юм байна.

Үндэсний хөгжлийн газар өмнө нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, сурталчилгааг хариуцах чиг үүргийнхээ хүрээнд Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллага /JETRO/, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, мөн ОУСК, "Ирбис Венчурс" компанитай хамтран “Invest in Mongolia -Tokyo 2021” Монгол-Японы бизнес форумыг тавдугаар сарын 20-нд зохион байгуулжээ.

Тус форумаар уул уурхайн бус бусад тэргүүлэх салбар (мэдээлэл технологи, органик бүтээгдэхүүн, ХАА, сэргээгдэх эрчим хүч гэх мэт)-аас төсөл сонгон шалгаруулж, нэг сарын турш мөн чадавхжуулан сурталчилсан байна. Мөн хувийн хэвшлийн оролцоог илүү хангаж, хоёр орны өнгөрсөн 30 жилийн хөрөнгө оруулалтын ололт, бэрхшээл, Япон улсаас бодит хөрөнгө оруулалт татсан туршлагыг хуваалцан хэлэлцжээ.

Тухайлбал, Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада хөрөнгө оруулсан туршлагаасаа, Японы "Марубени" корпорациас 10.3 сая ам долларын хөрөнгө оруулалт татсан, технологийн дэвшилтэт шийдэл Fintech-ээр санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй "Анд глобал" компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ мөн хөрөнгө оруулалт татсан түүхээс хуваалцсан аж.

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамгийн анхны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг хийсэн "Ньюком групп"-ын ТУЗ-ийн гишүүн Э.Орчлон япончуудын хамгийн их сонирхол татаж буй Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүй, боломжуудын талаар хэлэлцсэн байна.

Хөрөнгө оруулалтын орчинд үүссэн хүндрэл бэрхшээлийг нээлттэй хэлэлцэж, шинэчлэн сайжруулах талаар хийж байгаа цогц төлөвлөгөөг Үндэсний хөгжлийн газар танилцуулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

333 2021-06-14 202.9.46.247

Хахах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж